Түүх давтагддаг гэдэг. Үнэхээр ч хүн төрөлхтний буурал түүх тодорхой хэмнэлтэйгээр дахин давтагдсаар ирж. Чухам байгаль эхийн жам ёсон тийм гэмээр.
Өнөөдөр Монголын улстөр холион бантан болсоныг олон хүн хүлээн зөвшөөрч байна. Улстөрчид хэмээн өөрсдийгөө нэрлэгчид ч үүнийг ойлгож эхлэв бололтой. МАН, АН тэргүүтэй өнгөрсөн 20 жилд оршиж ирсэн нам гэгч бүлэглэлүүдийг татан буулгах тухай дуу хоолой улстөрчдийн дундаас гараад эхэлж. Хэрвээ тийм юм болбол 90 оны түүх дахин давтагдах нь ээ.
90 онд тэр үеийг хүртэлх нийгэм, улстөрийн систем оршин тогтнох боломжгүй, ирээдүйд явах замгүй болсон юм. Тиймээс 70 жил ганцаар оршиж ирсэн МАХН гэгч намыг татан буулгах, олон намын системд шилжиж ардчилсан нийгэм байгуулахыг зорисон хувьсгал эхэлсэн. Энэ хувьсгал үндсэндээ “тохиролцолоор” явагдаж “амжилттай өрнөсөн”.
МАХН-ыг 90 онд ор үндэсгүй болтол нь устгаад, татан буулгаад өмч хөрөнгийг нь хураагаад, бусад намуудад адил гараанаас эхлэх боломжийг бий болгосон бол өнөөдөрийн нийгэм илүү сайхан болох байсан гэдэг яриаг би бүрэн дүүрэн биш ч гэлээ зарим талаар дэмждэг, бас зарим талаар үгүйсгэдэг. Яагаад гэвэл хувьсгалыг үнэхээр хийсэн л юм бол хуучнаасаа бүрэн салаад цоо шинийг бүтээх ёстой. Гэтэл 90 оны хувьсгал "хоёрын хооронд", “дутуу алсан могой” адил болж, хувьсгалын дараа дахиад л өнөөх хувьсгалт нам нь коммунист үзлээ ламын ёсоор солиод, зүсээ хувилгасан коммунистууд төр барилцаж эхэлсэн: Бямбасүрэн, Очирбат, Жасрай... Тэдний оронд тэр Зориг агсан нь, Бат-Үүл, Элбэгдорж нь шууд л төрийг удирдаад ажиллаад эхэлсэн бол хэдий өндөр мэдлэггүй ч шинээр суралцаад шинэчлэлтийг илүү зоригтой, зөв замаар өрнүүлэх байсан ч байж мэднэ.
Гэхдээ нөгөө талаас нь бодоход хувьсгалын дараахь эрх мэдэл бүрэн утгаараа ардчилалынханд шилжсэн бол одооныхоос илүү олигтой үр дүнд хүрэхгүй л байсан болов уу. Яагаад гэвэл АН өнгөрсөн хугацаанд сонгуульд хангалттай ялалт байгуулж, төрийг дангаар болон хамтран барилцаж ирсэн. Тэглээ гээд тэд энэ орныг үсрэнгүй хөгжлийнх нь зам руу оруулж чадаагүй.
МАНАН хэмээн нэрлэгдсэн хоёр том бүлэглэлийн явуулж ирсэн бодлогын үрээр өнөөгийн улстөрийн нөхцөл ноцтой байдалд хүрээд байна. Аль ч намд нь ёс суртахуун, үнэн мэдлэг, зөв бодлого байхгүйн улмаас хулгай дээрэм гаарсаар... Байдал энэ чигээрээ үргэлжилвэл Монгол улсын тусгаар тогтнолд ч аюул нүүрлэж болзошгүй.
Тиймээс Монголын мэдлэггүй улстөрийн хямрал энэ цагт ирж туйлдаа тулж буйг НАМУУДЫГ ТАРААХ улстөрчдийн санаачлага нотолж байх шиг. Мэдлэггүй гэдэгт ёс зүйгүй, эрхэмлэх зүйлгүй, итгэлгүй, хүмүүнлэгийн болон хүний нийгмийн наад захын ойлголт байхгүй, ардчилалын мөн чанарыг зөвөөр ойлгоогүй, ерөөс шинжлэх ухааныг огтоос ойлгодоггүй, аливаад рационалиар биш эмоциор, шашинлагаар ханддаг, хулгай луйварыг чөлөөт “тэмцэл” гэж үздэг тэр л байдлыг хэлж байна.
Түүх давтагдахад учир бас бий. Өмнөх түүх зүгээр нэг давтагдаад байдаггүй. Харин урдахиасаа улам илүү сайжирч төгөлдөршдэг. Энэ бол байгаль ертөнцийн жам. Мэдээжийн хэрэг, хүн гэдэг цор ганц ухаантай амьтан болохоор өмнөх алдаагаа дахин давтаад байдаггүй. Тэгвэл 90 оны түүх давтагдах боломж дахин ирж буй нь ардчилсан хувьсгалын алдааг засах түүхэн боломж ирж байна гэсэн үг.
Намуудыг татан буулгая хэмээн чангаар, итгэлтэй дуугарч буй улстөрчдийн энэ үг шинэ хувьсгалын үүрийн гэгээ цайж эхэлснийг илтгэх мэт. Тиймээ, монголын улстөрийн завхралаас бүрэн салах цаг нэгэнт болжээ. Хорин жил улстөрчид буруу замаар будаа тээлээ. Одоо үүнээс хагацая. Энэ бол Монголын ард түмний чин хүсэл.
Шинэ хувьсгал яаж өрнөх ёстой вэ. Хорин жилийн өмнөх алдааг дахин давтахгүйгээр зөвшилцлийн замаар хувьсгалыг өрнүүлэх ёстой гэдэг ойлгомжтой. Оюу Толгойн гэрээг бантан болгож, Таван Толгойг бас баллахаар зэхэж буй өнөөгийн ялзарсан улстөрчид сонгуулийн хуулийг олигархуудад ашигтайгаар хуучнаар нь байлгахаар улайран тэмцэлдэж байна. Тэдний энэ улангасалыг бүрэн зогсоож, сонгуулийн хуулиа шинэчилж, хуучин улстөрөөс салж шинийг бүтээх их хувьсгалыг жинхэнэ утгаар хийх цаг иржээ.
Хувьсгалыг зөвхөн зөвшилцлийн замаар хийх ёстой. Хуучин, шинэ хоёр тал энэ зөвшилцөлд зориг гарган ухамсартай хандаж, энэ түүхэн хувьсгалыг жинхэнэ утгаар нь хийх ёстой. Эс тэгвээс өнөөгийн нийгэмд бугшсан муу бүхэний бөөгнөрөлөөс хэзээ ч салж чадахгүй. Зөвшилцлийг фашизмтай зүйрлэсэн нь бий. Тэр ч бас ортой. Зөвшилцөнө гэдэг бол өнөөг хүртэл 20 жил дөвчигнөж, зөвхөн өөрсөндөө баялгийг “бүтээж” ард түмнийг луйвардан хоосруулагчдыг өршөөж сул тавина гэсэн үг. Тэгэхгүй гэвэл дайн дажиндаа тулах болно, яг африкийн орнууд шиг. Тиймээс зөвшилцлөөс өөр сонголт байж болохгүй. Энэ бол нийгэм улстөрийн бүх хүрээг хамарсан томоохон инновацийг хөгжүүлнэ гэсэн үг.
Өнгөрсөн 20 жилийн улстөрийн бантанд оролцсон хэнийг ч болов одоо өрнөх гэж буй зөвшилцлийн хувьсгалын дараахь шинэ улстөрд оролцуулахгүй байх нь хамгаас чухал. Хуучцуул нь ч үүнийг зориг гарган ойлгож, үр удмынхаа төлөө энэ зөвшилцлийг хийх хэрэгтэй. Өнгөрсөн 20 жилд Орос, Хятадыг даван далай гаталж хүн төрөлхтний жинхэнэ мэдлэгийг эзэмшсэн олон монгол хүн аль хэдийнэ бэлтгэгджээ. Тэд эх орондоо эргэж ирээд мэдлэггүйн соёл, мэдлэггүйн үнэлэмжтэй тэрсэлдэн хэцүү бэрх цагийг тэвчин өнгөрүүлж байна. Шинэ хувьсгалаар тэрхүү хүний нөөцөө гаргаж ашиглах нь энэ монгол үндэстнийг хөгжил дэвшилд хүргэхийн нэгэн чухал түлхүүр мөн.

44 comments:
100 хувь санал нийлж байна.
Болтугай.
Shinechlel hiih heregtei ni unen. Odoo turd baigaa humuus tiim amarhan bairaa taivaa ugchihnu gedeg yu l bol do. Ih baga hemjeegeer temtsel yavagdaj baij l guitseldeh baih daa.
ene zov sanaltai sanal neg baina
tunga .dr
sanal neg baina . buren demjine
Засгийн эрх мэдэл барьж буй хүмүүсийг ухамсар гаргаад шинэчлэлийг хийгээч гэж хэлж байгаа тань улс төрийн туйлын гэнэн бодлыг илэрхийлжээ. Хүн төрөлхтний 6000 жилийн түүхэнд тийм эрх баригчид хэзээ ч байгаагүй юм. Хэрэв тэд тийм л байсан бол өөрсдөө л хийчихгүй хувьсгалд хүргэх ямар хэрэг байхав дээ. Үүнийг улс төр мэдэхгүй ч логикоор л дүгнэн хэлж болно
Комент үлдээсэн андуудад баярлалаа. ЭБ андын хэлж буй үнэний хувьтай байх. Гэхдээ алдарт перестройка гэдэг чинь дээрээс доошоо явагдсан хувьсгал юм шүү дээ. Харин манайд тэр нь доороос явагдсан түүхтэй. Одоогийн манай улстөр дотроо их хямралтай байгаа нь илт харагдаад л байгаа. Манай улстөрчдийн дунд гайгүй улсууд цөөнгүй бий... Тиймээс улстөрийн шинэчлэл явагдах боломж байна гэж хараад л байна даа ... тийм үйл явц өрнөөд эхэлсэн байх аа. за хэдүүлээ анхааралтай ажиглаж л байя даа
Чехүүд "Саметове" буюу хилэн хувьсгалаар ардчилалтай золгохдоо, "люстрачный закон"-оор хуучин муу муухайгаа гэрэлтүүлж ил тод болгож: социализмын үед (дотоод яамны чанга хяналтаар шүүгдсэн) хариуцлагатай алба хашиж байсан бүх боловсон хүчний нэрсийн жагсаалт гаргасан. Тэр жагсаалтаа товхимол болгон хэвлээд олон түмэнд тараасан тул тэднийг ардчилсан шинэ нийгэмд өндөр албан тушаалын ажил хийх боломжгүй болгосон нь нэг талаас хэтэрхий харгис хатуу мэт боловч зөв шийдэл болсон санагддаг. Хуучин соц орнуудаас Чех нийгэм эдийн засгийн хамгийн хурдацтай хамгийн түргэн өөрчлөлт хийж чадсан нь иймэрхүү эрс шийдэлтэй холбоотой байх аа.
Нэг зүйл дээр санал нийлэхгүй байна. Ардчилсан нам 1996 онд л ялсан. тэгэхдээ бүрэн гоё ялж чадаагүй. Тийм боловч Энхсайханы засгийн газрын үед шинэчлэлтийг үнэхээр сайн хийж байсан. М.Энхсайханыг тэр ажлынх нь төлөө үргэлж хүндэтгэж явах ёстой. Тэрнээс хойш хийсэн тэнэг үйлдлийнхээ төлөө хайран нэрийг сайн нарын балалсандаа. Бид харин шинэчлэлийн үед үүсэх үл ялиг хордлогыг л давж гарч чадаагүй. Тэрэнд л алдаа байна. намайг сонгуульд санал өгсөнөөс хойш сая 2009 онд л ардчилсан хүчин яллаа. одоо дараа жил ялна. Амьдрал сайхан болно. Гэхдээ одоогийн ардчилсан нам 1996 оныхоос өөр болсон нь харамсалтай. Одоо 90 оных шиг хувьсгал гарна гэдэг шиг үлгэр байхгүй. Гарлаа гэхэд Киргиз маягийн л болно. Мөнгөтэй хүмүүс нэгийгээ агнах зэвсэг. Тэгэхээр тэрнээс болгоомжлох хэрэгтэй.
Itgel unemshil, Teologiin talaar jaahan yarival yamar ve?
Ingehed uuruu yamar itgel unemshiltei hun bilee?
Амраад: шашин ор шүтдэггүй гэж худлаа хэлээд яахав. Өвчин зовлон тохиолдох үед ч юмуу хааяа шашин шүтдэггүй монгол хүн бараг үгүй л болвуу. Харин миний хувьд шашныг хэзээ ч сайэнсийн дээр тавихгүй. Мэдлэг гэдэг бол баталгаажсан үнэн итгэл/үнэмшил гэдэг. Мэдлэгтэй болохыг хичээдэг.
Shashin gej yuu ve? Tanyi oilgolt...?
Religion shashin mun uu?
UNEN (orosoor ISTINA, englisheer THE TRUTH)
gej baina uu?
Teologi UNEN-niig haidag bol filosofi tuunii tuslagch gedeg
ug bii...?!
Шашин гэж Христос, Буддаг ойлгож буй. Рилижн.
Үнэн -truth.
Тэр үгийг мэдэхгүй. Философиос сайэнс үүссэн. Ер нь энэ хоёрыг салгаад байх хэрэггүй байх.
Hristos, budda 2-n yalgaa?
Hunii garval uusliin talaar yuu gej boddog ve?
Hun yaagaad uhdeg yum bol oo?
Evolutsi praktik deer notlogdson uu, ugui yuu?
Burhan gej baina uu?
Science gej yer ni yuu yum be?
Амраа: өөрөө эхлээд хариул даа. Би комэнтлоё.
Сайэнс гэж мэдлэг судлал гэсэн утгатай, шинжилдэг ухаан биш.
Science - gej yuu boloh talaar neleen nurshin ni zugeer biz dee, zarim humuust sonin baij boloh l yum,
Science-n todorhoiloltyig angli helnee yuu gesniig ter heveer ni siiruuliye!
Science definition
According to Webster's New Collegiate Dictionary, the definition of science is "knowledge attained through study
or practice, " or "knowledge covering general truths of the operation of general laws, esp. as obtained and tested through scientific method concerned with the physical
world."
Science refers to a system of acquiring knowledge.
This system uses observation and experimentation to describe and explain natural phenomena.
What is the puporse of science.
Perhaps the most general description is that the puporse is science is to produce useful models of reality.
Nature and process of science.
Science does not prove anything absolutely - all scientific
ideas are open to revision in the light of new evidence.
The process of science therefore, involves making educated guesses (hypotheses) that are then rigorously
and repeatedly tested.
Zalruulga: the purpose is science gesniig the purpose of science gej zalruulna uu.
Science is our knowledge of the natural world and the process through which that knowledge built. The process of science of science relies on the testing of ideas with evidence gathered from the natural world.
Science as a whole cannot be precisely defined but can be
broadly described by a set of key characteristics.
Bas negen zalruulga process of science -g 2 bichsen baina.
Science is both a body of knowledge and a process.
Science is defined above is sometimes called pure science
to differentiate it from applied science, which is the application of research to human needs.
Fields of science are commonly classified along to major lines:
- Natural sciences, the study of the natural world, and
- Social sciences, the systematic study of human behavior and society
End science gej yuu boloh talaar neg eh survalj ashiglaj
tovch todorhoilloo!
Endees science - medlegiig yag unen buyuu
"batalgaajsan unen" gej "ungursun tsag deer" yarij boldoggui buguud urgelj neelttei...baih ni gedeg ni haragdaj baigaa biz ee?!
Tuunees gadna "Science never ends..." gesen ch ug baih?!
Uuruur helbel REALITY -n Useful modeliin tuhai asuudal
bolohoos bus REALITY -g yag REALITY "mayagaar" ilerhiileh tuhai asuudal bish bilee!
Amraa thanks. Sorry for long time silence. Сайэнсийн тухайд ирүүлсэн ишлэл, өөрийн чинь хэлж буйтай нэг их санал зөрөх юм алга. Мэдлэг гэдэг хүний рационалиар justification хийгдэж явна, бас мэдлэгийн институциар. Тиймээс шашин бол мэдлэг биш, догма.
Философи бол эцэг сайэнс, бусад сайэнс бол түүнээс төрсөн үр хүүхдүүд. Ерөнхийдөө мэдлэгийн цөм нь ХҮН шүү дээ. Хүнийг орхигдуулсан мэдлэг, өөрөөр хэлбэл сайэнс дангаараа жинхэнэ мэдлэг биш гээд хэлчихсэн ч болох байх.
Yertuntsiin garval uusel...hunii uusliin talaar yamar bodoltoi
baina ve?!
Yamar ch baisan Science yertunts ehleltei gedgiig huleen zuvshuurch baih shig baina! ?
За Амраагийн асуусан асуултад википедиа,бас Webster's New Collegiate Dictionary энэ тэр дээрээс юм хайвал хуулаад тавьчихмаар юм байгаа байлгүй дээ.
Сайэнс ертөнц эхлэлтэй гэдэгтэй чинь харин нэг их санал нийлэхгүй, гэхдээ жижигхэн хүрээнд хэлж бга бол нийлж магадгүй. Сайэнс гэдэгт өнөөх л нийтлэг хэлбэрээр зөвхөн байгалийн саэйнсийг төсөөлж байгаа бол байж болох хэллэг биз. Ер нь сайэнс ба философи гэх мэтээр салгаад бгаа нь буруу. Философи - эцэг сайэнс. бусад нь салбар сайэнс. Сайэнс гэдгээр мэдлэг судлалыг бүхэлд нь хэлнэ гэмээр байдаг.
Мэдлэг хаанаас үүсэлтэй вэ гэвэл ертөнцийг таних гэсэн хүний хүслээс үүсэлтэй гэх хүн байж магадгүй. Ор тас үгүйсгэхгүй ч миний бодлоор арай өөр. Хүн өөрийгөө таних тухай эхлүүлсэн оролдлого нь анхны мэдлэг буюу сайэнс үүсэхийн эхлэл болсон байдаг. Мэдлэг гэдэг бол бүхэлдээ хүний тухай мэдлэг юм. ХҮН-ээс салж одсон мэдлэг бол мэдлэг биш.
Hun gej hen be? Hun yaaj bii bolov oo?
Uhel gej yuu ve? Uheed l buh yum duusch baina uu?
"Sciemce -s havigui deeguur bodoj bai..." gesen ugiig sonsoj baiv uu?
"Science Religion -guigeer sohor, Religion Science-guigeer
dogolon gej" yaagaad helsen yum bol oo?
Filosofi REALITY-g yag tag ilerhiilj chadah uu?!
Filosofich gej heiig heleh ve?! Sanaa onoo devshuulsen, ter ni busdaar huleen zuvshuurugdsun negniig heleh uu?
Esvel filosofiin chigleleer surguulid suraltssan negniig heldeg yum uu?
Esvel filosofi zaadag negeng heleh uu?
Hun REALITY-g 100% ilerhiilj chadah uu?
U/helbel science gesen ug l dee...
Амраагийн асуултуудад хариу өгөхийг философичид үеийн үед оролдсоор иржээ. Тэгэхлээр эхлээд философийг унших нь дээр. Тэгээд 2-лаа ярилцах уу даа. Философичид ингэж байна, энэ нь миний философитой таарч байна, нөгөөх нь таарахгүй байна гэхчилэнгээр... За тэгээд философи судлах их замд чинь амжилт хүсье.
Delhiid 5000 garui astrofizikchid baidag genee...tednii barag 4000 ni US-t suudag yum baih.
Odoogoor Mongold astrofizikch mergejiltei negen ugui bololtoi?!
Astrofizikchid yertuntsiin garval uusel, Galaktikiin butets...
ajillagaa geh metiig tailbarlaj chadahgui l yavna!
Yamar ch baisan BIG BANG geed zagvar bii...
Milky Way Galaktikiin butets ajillagaag tailbarlah geed holion bantan hutgadgiig creationist scientist hunii yarianaas sonsloo. Ter nuhur helj bainaa, "...science hezee
ch Galaktikiig tailbarlaj chadahgui " gej...
Ingeed "etsiin tsegiig" tavichihdag yum baina?!
Yagaad gehleer Galaktik "amid" yum shig l teleed baigaa gene...Sudart tiinhuu bichsen baidag geed l yarih yum!
Ingehleer hun science-ees deeguur bodoh yostoi bolj baih shiv! ?
Tiimees ch Einshtein "fanatik" -uudad handaj "Science without Religion is lame, Religion without Science is blind"
gej helsen baih l daa!
"I want to know how GOD created this world, I'm not interested in this or that phenomenon, on the spectrum of this or that element. I want to know His Thoughts, the rest are details" Einstein
Einstein's famous epithed oh the "uncertain principle" was
"GOD does not play dice" - and to him this was real statement about a GOD in whom he believed.
Scientists who believed GOD:
Nicolas Copernicus
Sir Francis Bacon
Johannes Kepler
Galileo Galilei
Rene Descartes
Isaaq Newton
Robert Boyle
Michael Faraday
Gregor Mendel
William Thomson Kelvin
Max Planck
Dr. Francis Collins etc...
Zavtai uedee PASCAL' S WAGER -g olj haraarai!
Blaise Pascal - frenchman, a mathematician and physicist
as well as a philosopher and theologian...
Bas l CREATOR - GOD -d itgegch negen!
Creator God -d itgegch filosofichid:
St. Anselm of Canterbury
St. Tomas Aquinas
Aristotle
St. Augustine of Hippo
Rene Descartes
Epicurus
Gannilo of Marmontiers
David Hume
Immanuel Kant
CS Lewis
John Stuart Mill
William Paley
Blaise Pascal
Plato
Georg Wilhelm Friedrich Hegel
Bertrand Russel
Robert Adams
William Lane Craig
Brian Davies
Richard Dawkins
Antony Flew
John Hick
Michael Martin
Alvin Plantinga
Richard Swinburne ..etc...
Hristos ba budda hoyoryin yalgaa...
Hristos bol hunii dureer irsen Buteegch-Burhan uuruu yum!
Bibili sudart tiinhuu aildsanaar ni damjuulj baina!
Harin budda bol hun! Tuunii tuuh namtar, terchlen "Bodi muriin zereg" nomnoos...
Teologi sudlahuin uudnees uzvel Hristos negen zereg BURHAN ba Hun baisan!
Budda bolson geh hun Hristosyig delhiid irehees umnu amidarch baisan.
RELIGION -g Mongol helnee herhen buulgah...olonhi "shashin" geh.
Getel Religion bol "Dogma" geh ( dogma-n todorhoiloltyig naivartai eh survaljaas harna biz) .
Tegvel buddizm religion mun uu? Zarim ni mun geh!?
"Buddistuud"...uzel bodloo "dogma" bish geh...?!
Tiimees buddizm bol RELIGION bish boloh nee!
Hun hezee ch GALAKTIKIIG ...tailbarlaj ul chadna gesen!
Tiimees buddistuudyin yarih "notlohuin" sanaa bol "bituu sistemiin" l asuudal, getel yertunts bol Zadgai sistem yum!?
Tiimees "Unemlehui Unen" bush gesen ug!
Dogma -g olonhi buruu oilgodog...
Dogma bish ni "unen" yum shig..., dogma ni "unen bish" yum shig sanah...?!
Hunii oyuun uhaand buuhgui baigaa ni "baihgui" esvel "unen bish" geh ni haritsangui oilgolt!
Buddistuud yertuntsiin garval uusel, hunii uusliin uchir shaltgaanyig yarihaas zailshiideg atlaa hoid nasnyi talaar...
eldveer yarih?!
Alivaa yumad undes suuri gej baih...tegeed tsaash yavna.
Hun bii bolson uchir shaltgaan buyuu ene sedviin huvid "anhdagch shaltgaan" baih uchirtai. Anhdagch shaltgaanaa
medehguigeer herhen tsaash yavah bilee?!
Teologiin uudnees buddizmyig ateizmyin "ontsgoi" uzegdel
gej uzdeg bol,
Harin Hristosyig Teizm buyuu Monoteizm mun gej uzne!
Sanaj baihad gai bolohgui ugs:
"He who provides for his life, but takes no care for eternity,
is wise for a moment, but a fool forever"
"Science" chigiig "en terguund" barimtlagch uchir ene medeeleliig davhar anzaarch yavah heregtei biz ee?!
Yuu gehleer:
Founders of Mofern Science, who believe in GOD (16-21century)
Isaac Newton
Galileo Galilei
Nicolas Copernicus
Johannes Kepler
Francis Bacon
Rene Descartes
Blaise Pascal
Michael Faraday
James Crerk Maxwell
Lord Kelvin
Robert Boyle
William Harvey
John Ray
Gotttried Wilhelm Leibniz
Charles Darwin *
Joseph J. Thomson
Louis Pasteur
Jich: Ch. Darvinyi evolyutsiin "onol" -oo gargahdaa (ugtaa ene sanaagaa Maltus-aas "zeeldej" avsan tuuhtei)
Buteegch (Burhan) yertuntsiig buteehdee "evolyutsi" zamyig
ugchee gej itgej baisan yum! Harin hojmiin uyeiin "ateist" scientistuud ene "onolyig" ni ashiglaj "guivuulsan" ...hereg!
Zalruulga: ...Medern Science...shuu.
Sonin yum dahiad l aldaa l garchee...
Founders of Modern Science yum l daa.
Buddyin nom surgaaliin talaar heden ug...
Sidhartha Gautama (budda) ugtaa Buteegch - Burhang uguisgeegui gedeg! Ene tal deer yamar ch hariult uguugui yum.
Terbeer praktik amidral deeree tulguurlaj amidralyin utga uchryig uursduu haitsgaa...gesen sanaag l aildsan ...
Hojmyin uyeiin shavi nar ni "eldev doktrin" "tsugluulsan"
bololtoi...?!
Getel "budda" -n zaasnaar zamnaval ...magadgui zarim ni
REASON deer hureed ireh!
Iim gargalgaa baidag! Jishee ni:
1. If Reason exists then God exists
2. Reason exists
3. Therefore, God exists
First Reason baih l uchirtai!?
Oyuun Uhaan baij baij l ahui orshih...
Unuuh l filosofiin undsen asuudal l daa!
Edugee zarim mongolchuudyin dund davamgailah buddyin
ursgal bol "sharyin shashin" - gelugpa yosnyi sekt yum!
Sayhan neg "buddist" bololtoi neg nuhur yarij bainaa...
"Budda bol haa saigui orshigch...tuund ehlel tugsgul ugui..."
geh meteer attribute -g todorhoilj baiv.
Sonirholtoi ni MONOTEIST attribute barag l "ter chigeeree"
yavj baih shig...?!
Ug ni Sidhartha Gautama guai hun l dee, "tengert halisan"
chandar ni hurtel baigaa biz dee..., zarim nuhduud Mongold
"zalj" avchirch baisan baih aa?!
Getel budda-n attribute ni bolohloor Monoteist attirbute-tei
tun tustei bolchihson baidag...!?
Za tegeed "budda" -n ursgal boloh gelugpa sekt tuhain undestnii "eldev yums" -tai ni, jishee ni yos zanshil...geh mettei ni holildoj hutgaldaad alga bolj ugdug yum shig baigaam?!
SHASHIN gedeg ugnii talaar heden ug!
Shashin gej mongol helnee SOYOL...SURGAALI...gej buuh
samgardi ug geh?!
Soyol...geed tun oilgomjtoi Mongol ug baisaar baital yaagaad "shashin" geed baina ve?!
Ugtaa Hristosyin Soyol, Islamyin Soyol,
Hindu Soyol Buddyin Soyol...gej nerlej baimaarsan daa!
RELIGION yuu tegvel ugtaa GOD buyuu OYUUN UHAAN
orshin baij ahui ni baih gedegt itgedeg itgeliig l helj baigaa yum!
Baruund ch holion bantangyin ezed tsuungui bii!
Deer ni "Uls Turiig" nemchih...za tegeed bantnagaa zuurna biz dee?!
"Jiriin humuus" ali uchraa medehgui tuurch budilj duusah yum daa!
Uuniig l Hamgiin Tom GEM NUGEL L geed baigaa yum shuu dee!
Ene horvood REALITY-g todorhoiloh UNEN buyuu Oros helnee ISTINA gedeg ni baih l uchirtai!?
Hi Amraa, thanks for your comments. If possible, please join with the Tsahim Urtuu suljee. A debate on this topic is just starting recently. Please attend there. I wrote there some comments also.
Tsahimurtuu.mn -yig heden nuhur "kontrolddog" bololtoi, tegj sanagdav, yum bichih gehleer sedev ee haaj baina geed zarlachihdag yum bn, hen negen etgeediig neleen "gaduurhdag" bololtoi yum aa daa?!
Ter Religion sudlaach geed baigaa nuhur luu ni, uur sait deer debate-ee urgeljluuliye gej huviin e-mail ruu ni mail yavuulaad ch hariuldaggui yum bn!
Post a Comment