10/18/06

Bubble 2.0 айсуй юу?

Энэ сарын эхээр YouTube ийг Google 1.65 тэрбум доллараар худалдан авч нэлээн хэсэг ам дамжсан шуугианыг үнэн болгов. Энэ явдлаас хойш ердөө ганц долооногийн дараа гэхэд Mister Google ийн хувьцааны нийт үнэ 2 тэрбум гаран доллараар нэмэгдэж худалдан авсан үнээ элбэгхээн "нөхөөд" авчихлаа. Зах зээл дэхь нийт хувьцааны үнэ нь 10 сарын 13 ны байдлаар 130.5 тэрбум ам доллар болсон байна. Энэ үйл явдал 90 ээд оны DotCom bubble ийг эргэн санагдуулж Bubble 2.0 эхлэх гэж байгаа юм биш биз гэх дуу хоолой гарч эхэллээ. Гэвч ингэж болгоомжлох цаг арай болоогүй гэж Tristan Louis блог дээрээ тэмдэглэжээ. Түүний блог дээрээс сүүлийн 3 жилд худалдагдсан IT ийн компаниудын жагсаалтыг хуулж дор тавив:

web20買収先.JPG

1 comment:

zugeer_zaluu said...

Tiimee, bolgoomjlox boloogui ee! Yahoo changa xeweeree baigaa ni xaragdaj bna. Tanii blog ix sonirxoltoi yum