Зүүн этгээд мэтгээдсээд байх ч юу байхав, Токёод яг 2 долооног ажлаар яваад ирэв. Эхний ганц хоёр өдөр Тоокёо хотыг дахин нэг шинэ нүдээр хараад болоог дээрээ хүнд хэрэг болчихоор юм ажиглаад биччихье гэж санаалаад хэсэг үзлээ... Амьхандаа жаахан утга уянгын халил ч болтугай юм олоод биччих санаатай. Япон орны талаар энд тэндгүй , хаа сайгүй манай залуус тун гярхай ажиглан бичсэн нь тийм бодлыг төрүүлсэн хэрэг л дээ. Тэгсэн ердөө хүний урманд энэ гээд анзаарчихаар юм олж харсангүй яваад л байлаа. ..
Тоокёо хот. Ер нь энэ жийбэн улсын соёл зан заншилд би гэдэг хүн ингэтлээ их дасчихаа юу даа гэж бодов. Саяхан л санагдах юм, дөнгөж хорь гарсан залуухан инжинер өвөр дүүрэн хүсэл мөрөөдөлтэйгээр энэ орныг зорин ирж байсан цаг. Тэр үед ямар их шооконд орж, ямартай их шаналж явлаа даа. Одоо бодоход энэ нэг хэдэн өндөр цээмэнтэн байшин, гүүр, шөнийн харахуйд гялалзах неон гэрэл, бас гаднаа сайхан бөхөлзсөн дотроо бол биднээсээ ялгаагүй энэ гаруудын юунаас нь болж тэгтлээ их биеэ бариж яваав дээ. Соёлын шоок гэдэг юмыг чинь бүтэн 3 жил шахам амсаж, үхсэн амьдын хооронд явснаа тэр байдлаас гарсан хойноо л мэдэрч байсан даг. Бас болоогүй монголдоо буцаж очсон хойноо эсрэг соёлын шооконд орчихсон гэж байгаа. Японд ирж суралцсан 6 жилийн эхний 3 жил нь шоок маягийн байдалтай байсан бол, монголдоо буцаж очоод ажиллаж амьдарсан эхний 3 жил мөн л үзэл сэтгэлгээний бөөн зөрчил дунд бас л нэгэн төрлийн соёлын шоокон дунд байсан байдаг юм. Өөрөөр хэлбэл “эсрэг соёлын шоок”.
Гэхдээ анх жиибэнд хөл тавьж байсан минь даруй 10 гаран жилийн өмнөх явдал болон үлдэж. Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрдөөг гэдэг үнэн ажээ...
За тэгээд ажил албаа хөөцөлдсөөр эндхийн завгүй дэглэмд өөрийгөө оруулаад өглөө 6-д босоод шөнө 12 хүртэл зай завгүй давхиж эхлэв дээ. ASOCIO гэдэг олон улсын байгууллагын жилийн хуралдаан, бас японы мэдээллийн үйлчилгээний салбарын холбоотой (JISA) хамтран зохион байгуулсан үзэсгэлэн, конференцид оролцов. Энэ арга хэмжээ нь үндсэндээ японуудынхаа нүдийг нээж, тэднийг илүү олон улсын сэтгэлгээтэй болгоход чиглэгдсэн байдалтай байв. Тэр нь ч чухал санагдав. Японуудыг харж байхад өөрсдийгөө өөрчлөгдөхгүй бол болохгүй, олон улсын сэтгэлгээнд орохгүй бол болохгүй, ер нь глобалчлагдах талаар жаахан юм хийе гэсэн шинжтэй байгаа нь илт мэдрэгдэж байв. Хуралдаан дээр өмнөд Солонгосууд глобаль түвшний сургалт хэрхэн явуулж байгаа тухайгаа, хятад нар програм хангамжийн глобаль фирм байгуулах ажилдаа олж буй амжилт зэргээн гайхуулж байсан нь японуудын хувьд нэлээн том үзүүлэх сургууль болоодхов болтой. Гэхдээ японууд ч бас томоохон санаачилгыг эхлүүлэн Азийн нутгийг нэлэнхүйд нь хамарсан идэвхтэй бодлого явуулж ирсэн нь мундаг хэрэг байлаа. Жишээлбэл бүс нутаг дахь хүний нөөцийн нэгдмэл дэд бүтцийг бий болгох санаачлага гарган япондоо 30 жилийн өмнөөс үүсэн хөгжиж ирсэн Мэдээллийн технологийн мэргэшлийн шалгалтын системийг Азийн 10 гаран оронд нэвтрүүлжээ. Холбогдох байгууллагуудын хүчин зүтгэлийн үрээр Монгол маань ч энэхүү харилцан зөвшөөрөлцөх олон улсын конвенци хэлбэрийн мэргэшлийн үнэлгээний системд бүрэн эрхт гишүүнээр орохоор болоод байгаа юм. Тодруулбал энэ шалгалтыг монгол хүн нутагтаан байхдаа өгөх боломжтой болох бөгөөд авсан сэртификаатаа өвөрлөөд Азийн нэр бүхий 10 орны хаана нь ч очоод ажилд ороход хаалтгүй болноо гэсэн үг. Чухал хэрэг шүү.
(Үргэлжлэл бий)
8 comments:
Соёлын ба эсрэг соёлын шок гэж гоё хэлсэн байна шүү. Бүгдээрээ дэлхий ертөнцийг сэтгэлгээний шоконд оруулах сан, монголчууд аа. Тэхдээ эерэг, үр ашигтай, дэвшилтэт, манлайлагч сэтгэлгээний...
бүс нутаг дахь хүний нөөцийн нэгдмэл дэд бүтэц gej yag yamarshuu yum bgaa bol? bolomj garval ene tuhaigaa todruulaarai. gesnees 2 doloonog bolson gevel ta butsaad halhad ochchihson bh nee.
ai hoorhii, amidral aa gej..
sain baina uu. buyantsogt ahaa. bi taniii blogiig bainga unshdag. esreg soyoliin shok gej tani heldeg zuild bi bas orchihson um shig baina. japand ireed heden jil bolj baigaa ch neg l japand dasaj uguhgui umaa. bainga l japanuud yahaar ingedeg mgl -d bol geed bainga bodol boldog. zarimdaa ajildaa ch oligtoi anhaaral tawij chadahgui ene bodol orj ireed japanuud iin sainaas iluu muu tal ih medregdeh um. uunees garah arga zam baidag bolow uu. zarimdaa ch buur mgl haridag ch um biluu, eswel uur tiish ywdag ch um biluu geed tegsnee negent irsniih ur dungee uzmeer sanagdaad, zugtmaargui baidag. ta turshlagaasaa zuwulguu uguuch
Галаарид, Тогоруу нарын мундаг болоогчид мутраа үлдээсэнд гялайлаа. Анонимус санд бас баярлалаа.
Галаа саны үг нэгийг бодогдуулж байна шүү...
Тэр нэгдмэл дэд бүтцийн талаар гэвэл японы Жоүхоү шори гижүцүшя шикэн гэдэг системийг суурь болгоод Азийн орнуудад ижил төрлийн мэргэжлийн стандарт, шалгалтын системийг түгээн дэлгэрүүлье гэсэн санаа юм билээ. Үүнийг хэрэгжүүлснээр Азид МТ-ийн боловсон хүчний нэгдмэл дэд бүтэц бий болно гэж томъёолоод байгаа юм. Янз бүрийн холбоосуудыг дараа олоод тавья.
Анонимус санд гэж хэлэхэд би яг л өөр шиг чинь байсан шүү. Гэхдээ миний хувьд өөрөөс чинь хамаагүй гүн шооконд байсан байх. Энэ байдлаас гарах арга мэдээж байж таараа. Яг одоо тэгвэл зүгээр гээд бичих гэхлээр нэг л үг эвлэхгүй байна. Их хүнд сэдэв учраас тухтайхан цаг гаргаж хууч хөөрөх нь зүйтэй байх гсн... Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байж өөрийн өмнө том зорилго тавьж түүнийхээ төлөө мятаршгүйгээр хөдөлмөрлөж, өөрийгөө завгүй байлгахыг хичээх хэрэгтэй юм болов уу. Би одоо бодоход тэр үед өөртөө итгэх итгэлээ алдчихсан, хамгийн гол нь өмнөө тавьж байсан зорилгууд маань нэг л утгагүй санагдаад байдаг болчихсон юм шиг байсан. Өөрийгөө хэрхэн мотивээшндэх ёстой вэ гэдэг талаар бодож үзэх хэрэгтэй юм болов уу... За дараа дахиж бичьеэ. Энэ талаар ер нь бусад хүмүүстэй ч гэсэн яриа өрнүүлэхсэн. (Миний энэ блог дээрээс над руу хандаж мэйл бичиж болох байх гэж бодож байна, мэйлээр харьцсан ч яахав)
тогоруу чян хүн уриж залаад байхад очоогүй байжийж аймаар комплемент хэлдэг байна шд. Буянцогтоо ахаа, Мэдээллийн технологийн мэргэшлийн шалгалт гэж яг ямар шалгалтыг хэлээд байна аа. японы Ай ти-гийн инженерын үндсэн шалгалт гээд байдаг мөн үү. Энд ажилладаг байдаг миний танидаг 2 дүү бас та тэрийг аваач гээд байсан би болохоор шууд жава, оракл руу дайрах гээд байгаа ш дээ.
Гэснээс танай компаний нэгтгэж гаргаж байгаа портал их таалагдсан шүү. Тэгэхдээ 2 хүсэлт байна. болгооно уу гэсн.
эхнийх нь "сур сур" блогийг минь хувь хүмүүс гэсэн хэсэгт хийж өгнө үү, хоёулаа программистуудын блогт орчихсон блохоор зохимжийн хувьд жаахан тийм санагдлаа. 2-т гэвэл танай компанийн хүмүүсийн блог монголын блогийн ертөнцөд чамгүй жин дардаг билээ. Тэгсэн атал хоорондоо шилжсэн линктэй мөртлөө, гадагшаа гарсан линк ер тавихгүй юм. Энэ зориуд тэгээд байна уу, эсвэл жаахан амбицлаад байна уу, ямартай ч блогспот бол линк хооронд үсэрч явдаг болохоор, танайхны сайт руу орохоор хар нүх рүү орчихоод байх юмаа. хэхэ. би хувьдаа RSS ээр уншчидаг болохоор хамаагүй л дээ. тэгэхдээ давгааг муулаад, давааг магтахаа боли гэдэг шиг, уншигчдад бол үсрээд үсрээд явахаас өөр аргагүй гэдгийг бодолцож үзнэ үү гэсн. Би өөрөө бол нэг ч хаяг бараг цээжээрээ мэдэхгүй шахуу хүн. захирал нь болохоор ховлож байгаа ухаантай, хүмүүстээ хүсэлтийг минь хэлээрэй. хэхэ
Хишгээд: тэр шалгалтыг чиний хувьд өгөх шаардлага бараг байхгүй дээ. Харин чи нэгмөсөн Прожэкт мэнежэрийн профессионалийн ямар нэг сэртификаатийг авахыг зоривол зүгээр биш үү.
Манайхны хувьд ер нь жаахан завгүй гэцгээгээд блогтойгоо олигтой ноцолдож өгдөггүй нь үнэн. Харин бүх хүнийг блог дээрээ блогпорталын хаягийг холбоос хийх хэрэгтэйг сануулъя.
esreg soyoliin shok gej neeree goyo heljee, managementiin hugjliin tuvshinii yalgaa ihtei baiguullagiin soyoliin hoorond hurtel tiim esreg soyoliin shock bas baigaa ni anzaaragddag, ene talaar blogtoo bichii gej yag bodjiison chin zohison sain ner tomiyo end bichigden baijiina.
Post a Comment