12/18/06

Хийсвэр ертөнц сонинтой болжээ


3 хэмжээст хийсвэр ертөнц болох Second Life дээр сонин мэндэлжээ. Өнгөрсөн долооногт гишүүдийнх нь тоо 2 сая гарсан тэдний хувьд өөрсдийн сонинтой болсонд гайхах юмгүй. Тэнд сонин үйлдвэрлэх болсон компани бол Германы Bild. T-online юм байна. Шинэ сонины нэр AvaStar. СекондЛайф доторх сонин зардаг лангуунуудаар сонингоо борлуулна гэнэ. 1 ширхэг сонины үнэ 150 Линден доллар буюу 42 евро-цент. Хийсвэр ертөнцийн доторх мэдээ, бизнес, энтертэйнмент, фашион, аялал, жуулчлал зэрэг тэдний амьдралын бүхий л хүрээг хамрах ажээ. Секонд лайфийн талаар Зоригт саны блог дээр, бас энд ч бий.

3 comments:

Anonymous said...

өөр мэргэжлийн хүмүүс мэдээллийн технологийн салбарт өөрсдийгөө сорих бүрэн бололцоо бий. гэж та өмнөх блогтоо бичжээ, ямар боломж байдаг бол, энэ талаар тусгай бичлэг юм уу, ямар нэг тодорхой хариулт өгч туслана уу.суралцах уу, шууд ажиллаж эхлэх уу, ер нь яаж?

Buyantsogtoo, Ts. said...

Зочны захиасыг тэгж байгаад биелүүлье. Ер нь их боломж бий шүү. Гадаадад өөр мэргэжлээс урваж програмзохиогч болох үзэгдэл тун их бий.

Anonymous said...

bayarlalaa, unshih tsagiig tevcheertei huleene