Мэдээллийг текстээр биш утгаар хайх оролдлогыг олон вээнчер компаниуд хийдэг. Хакиа гэдэг компани энэ талаар нэлээн анхаарал татаж байна. Бид ямар нэг түлхүүр үгээр хайлт хийдэг бол ийм хайлтын системд бүхэл өгүүлбэр, эсвэл асуултаар хайж болно. Тэд 11 сараас хайлтын энжиинийхээ Бета хувилбарыг гаргаж. Ирэх оноос жинхэнээр нийтэд үйлчилж эхлэх гэнэ. What is Web 2.0? What is the population of Mongolia? гэх мэтээр хэдэн асуулт оруулж Гүүглийнхтэй харьцуулж үзлээ. Гүүглийнхээс онцгойлон ялгарахаар үр дүн байхгүй болтой. Сонирхуулахад Хакиагийн боордын гишүүнээр хуучин сенатч Bill Bradley ажилладаг гэнэ. Иймэрхүү төрлийн сэмантик вэбийн хөгжил нь угтаа бол хиймэл оюун судлал болон байгалийн хэлний бүтцийг ойлгох гэсэн уламжлалт хэцүү асуудлуудтай холбогдох бөгөөд боломжгүй ч биш л дээ. Одоохондоо Хакиа нар Гүүглээс илүү гарч чадахгүй байгаа ч яваандаа “утга” дээр суурилсан хайлтын систем гол дүрд тоглодог болох нь дамжиггүй. Хакиагийн ирэх оны амжилтыг хүлээж байцгаая. Энэ тухай эндээс дэлгэрүүлж үзнэ үү.
2 comments:
Маш хүнд ажил гэж бодогдож байна. Гэснээс монголд бас утгын хайлт хийж үзсэн тохиолдол байнаа. Энэ сайтын хайлтыг туршаад үзүүл сонин л үр дүн харагдах вий.
Ганбаа данкэшөн. Монголд судлаачид, инженерүүд энэ талаар бүтээл туурвиж байдагт эргэлзэхгүй байна. Нэлээн дээрхэн үед манай Гоби-гийн хийсэн нэг маш сайн програм одоо захиалагч дээр нь байдаг юм байна лээ. Өөрийн чинь танилцуулсан сайтыг урд нь харж байсан юм байна.
Post a Comment