4/29/07

Google дэлхийн 1 номерийн зочломтгой сайт болов

Энэ оны 3 сарын байдлаар Гүүгл сайт зочлогчдынхоо тоогоор дэлхийд 1-д зогсч эхэллээ.

Судалгааны компаний гаргасан дүнгээс үзвэл:
- Гүүгл 528 сая зочлогч (3 сард), өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13% өссөн
- Майкрософт 527 сая, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4% өссөн
- Яхүү 476,3 сая, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1% өссөн байна.

Google-ийн энэ амжилтын нууц нь хайлтын хөдөлгүүрийн хувьд үнэлэлт өндөр, ЮүТюүб зэрэг сайтуудыг групптээ оруулсан зэрэгтэй холбоотой.

Гэхдээ эдгээр 3 том сайтын доор зогссон ч өсөлтын хурдаар тэднээс хамаагүй өндөр сайтууд нэлээн хэд байгаа нь цаашдын тоглоомын явцыг улам сонирхолтой болгож мэдэхээр байна. Time Warner 21%-ийн өсөлтөөр 272 сая зочин, Википедиа 82%-ийн өсөлтөөр 212 сая зочинтой байгаа нь гайхам амжилт юм.

◇Лавлах мэдээлэл:
Танака саны блог (япон)
Google Passes Microsoft, Yahoo as Most-Visited Site

3 comments:

Мика /美香/ said...

Гүүгэл ашигладаг хүмүүсээс асуухад 10 хүн тутмын 6 нь "Мэдэхгүй. Зүгээр ПС-ээ асаагаад л нэг мэдхэд орчихсон байдаг" гэж хариулсан гэнэлээ..

Би бол ашиглахад илүү дутуу юм шаардахгүй амар учраас нүүр хуудсандаа Гүүглийг тавьсан даа.. ;-)

Byambatsogt said...
This comment has been removed by the author.
KHN said...

zugeer l tuslaltsaa avah gesen yumaa. bi sayahan blogger oor ooriin blogiig uusgesen. getel minii postuud zovhon arhivaaraa haragdaad bna
ta yaj sedveeree haragddag bolgoson be?