Зууны мэдээ, 2007.08.29
Наран улсын vндэсний спортын толгойд зогсогч ёкозvна Асашёорюv гэмтэлтэйн улмаас сумогийн холбооны төлөвлөгөөт арга хэмжээнд оролцож чадахгvйгээ мэдэгдчихээд нутагтаа ирээд явж байтал гай газар дороос гэгч болж шалихгvй зvйлээс тун сvрхий юманд орооцолдоод авав бололтой.Vvссэн байдлаас болоод Монгол, Япон хоёр улсад гайгvй сvрхий шуугиан болж байна. Ер нь чиг байсхийж байгаад баахан хэл ам таталчих гээд байдаг нь Дагваагийн маань нэгэн имиж шахуу болж дээ. Тvvний тухай япон, монголгvй элдвээр л ярьж байна. Миний бие ч энэ хоёр орны дунд хавчигдан амьдрах болсоор бараг хоёр арваныг үдэж буйн хувьд эрхгүй хэдэн үг хэлмээр санагдаад үзгээ барьж авлаа.
Vнэндээ Асашёорюvд "хvмvvжих", "нийгэмших" зав олдоогvй юм. Сумогийн ертөнц, тамирчдын дотоод амьдрал гэдэг хатуу ширvvн дэгтэй, асуудлыг ихэнхдээ нударгаар, хvчээр л шийднэ. Манайхны мэддэгээр бол цэргийн дэг ямар билээ дээ, тэр л гэсэн vг. Монголоос очсон арван зургаатай хөвгvvдийг японы шатахуун тvгээх станцынхан шиг тонголзон найр тавин угтдаг гэж санана уу. Огтхон ч vгvй. Шанаа өгөөд, цохиж унагаад угтана гээд бодчих. Тэр хатуу ширvvн дэг дунд тэсвэрлэж vлдсэн нь жинхэнэ сумоч болно. Жирийн хvvхдvvд гурван жил орчим болоод гайгvйхэн сумоч болох замдаа орно. Энэ бол олон жилийн дундаж.
Манай Кёкvшюvзан нар ч тэр л жаягаар явсан. Тэрхvv сvмогийн дэг тэдэнд бvх л зvйлийг сургана. Мэндлэх, хvндлэх, тэр бvv хэл телевизийн сурвалжлагчийн асуултад хэрхэн "тааруулж" хариулах гэхчлэн... Би нэгэн жишээг тодхон санаж байна. Анх манай Кёкvшюvзан гар ачих мэхийг сумогийн дэвжээн дээр хийж шуугиан тарьж хаячихаад "Долоо хоногийн өмнө Ошима багшаар заалгасийм, туршаад vзсэн чинь болж байна" хэмээн хээв нэг телевизийн сурвалжлагчид хэлж байхыг өөрийн чихээр сонсоод тухайн vед ихэд гайхаж билээ. Энэ бол Кёкvшюvзан маань хэр сайн японжсоныг харуулах, хэр зэрэг сумогийн хvмvvжлээр хvмvvжсэнийг илтгэх тов тод жишээ.
Ийн дор хаяж гурван жил хэртэй болж байж хvмvvждэг тэр хугацааг манай аварга хэдхэн сарын дотор товчилсонд хэргийн учир оршино. Тэрээр дэвжээндээ ороод төд удаагvй байхад өнөөх шанаа өгдөг овгорууд дөлөөд ойртохоо больчихсон гэдэг. Сvмогийн ертөнцийн дэг жаяг жирийн хvмvvст vйлчлэх болохоос тvvн шиг цахилгаан адил хурдтайгаар зиндаа өсөх нэгэнд таараагvйн баталгаа энэ биз. Тvvнийг хүмүүжүүлэх ёстой овгорууд дэвжээн дээр бяц шидvvлэхээс эмээх болж тэрээр дэвжээндээ дорхноо л "овгор" болсон. Эндээс харахад дунджаар гурван жилийн туршид сумогоо ч сураад, "хvмvvжих" "нийгэмших" ажлаа ч амжуулаад авдаг Сумогийн холбооны "сургалтын хөтөлбөр" тvvний хувьд бvрэн утгаар vйлчлээгvй гэсэн vг.
Дагвадоржийн Япон дахь тvvх товчдоо ийм. Тэгвэл төрж өссөн Монголдоо ямар орчинд байсныг нь эргэн нэг харъя. Тэрээр 1990-ээд оны Улаанбаатарын хvvхэд. 90-ээд он гэдэг ямархан он жилvvд байлаа даа. Шилжилтийн эдийн засгийн ид оргил, Монголын эдийн засгийн хамгийн хvнд жилvvд байсан. Нийгэмд ирээдvйдээ итгэх итгэл хараахан бий болоогvй, чухам л ороо бусгаа цаг байж. Тvvний сурч байх vед сургууль боловсролын газруудын хувьд тун чиг бэрх ve байв. Хэдэн хvvх дvvд маань ёстой дуртайдаа л хар аяндаа сурч, хvмvvжиж байсан бус уу. Улс төрийн амьдрал ямар байлаа даа. Тэр бvхнийг энд дурдах нь илvvц биз. Тийм л цагт тэрээр өсч өндийсөн нэгэн. Тийм л цаг vед тvvний хvvхэд ахуй цаг өнгөрсөн...
Тийм ч учраас аварга болсон хойноо радио телевизийн сурвалжлагчийн асуултад 90-ээд оны Гончигоо дэргынх шиг vг хэлчих гээд байдагт нь гайхах зуйлгvй. Ингээд бодохлоор тvvний өнөөгийн амжилтын 99 хувийг тэр л өөрөө бvтээсэн юм. Тvvнийг өнөөх алдарт сумогийн холбооны "гурван жилийн сургалтын хөтөлбөр" ч бий болгоогvй. 90 ээд онд "нэгэн нууц технологио гэнэт ил гаргаад Азийн бар болох" тухай мөрөөдөж байсан омог төгєлдер Монголчууд ч бvтээгээгvй. Эзгvй шахам хаягдаад байсан 90-ээд оны хvvхдvvдээс Монголын нэрийг олон улсад гаргах ийм алдарт тамирчин төрсєн нь монголчуудын хувьд азтай хэрэг. Тэрээр олон төрөх эгэл жирийн нэгэн яавч биш ээ.
Сvмогийн холбоо тvvнийг элдвээр гоочлохынхоо оронд "хvнийг хvмvvжvvлдэг" алдарт схемээ эргэж нэг хараасай. Тэдний алдарт философи бvх тохиолдолд vйлчлэхгvйн бэлээхэн баталгаа нь Дагвадорж болж байна. Ер нь япон хvн уян хатан сэтгэж чаддаггvй, бvхнийг нэгэн хэвд цутгасан мэт сэтгэдэг. Асашёорюугийн vйл хөдлөлд хэдийвээр ёс зvйн хувьд багахан "но"-той талууд байдаг ч япончуудын нэгэн хэвийн сэтгэлгээг өөрчилж, энэ дэлхий дээр чинь олон янзын vнэлэмж байж, олон янзын хvмvvн оршин байдаг агаад тэр бvхэнд японы уртаас урт уламжлал бvхий алдарт философи таарахгvй гэдгийг харуулнам бус уу.
Урлаг, спортын одууд аливаа vндэстний хувьд улс хоорондын харилцааг ямар ч боловсрол өндєр дипломатаас илvv vр дvнтэй хөгжvvлдгийг олон жишээ батална. Японд ЁН сама гэж алдаршсан Солонгосын мелодрамын од Чан By гэхэд л Солонгосын эдийн засагт хэдэн тарбум ногооноор хэмжигдэх үр ашгийг бий болгож байна. Токио Жайанц багт байсан Гозила хочит Мацvй хэмээх тамирчин Нью Иоркийн эдийн засгийг бас л өөд нь татаж байна. Бидний монголчууд эдгээр жишээнээс суралцаж, дєнгєж хорь гаруйхан насандаа агуу их амжилтад хvрсэн энэ гайхамшигт залуугаасаа суралцаж, тvvнийг зөв талаас нь дэмжиж өөрийн орны эдийн засгийн хөгжилд зөв vр дvнг авчрах талаар бодоосой. Ёкозvна гэдэг цол бол эдийн засаг хийгээд дипломат харилцааны нэгэн том ресурс байж болох талтай. Токиод олон жил сурч, ажиллаж байгаа сэхээтэн залуучууд цөөнгvй бий. Тэдгээр сэхээтнvvдээс бvрдсэн Ёкозvнагийн имижийг бvрдvvлэхэд зөвлөдөг баг ажиллаасай гэх мэтээр элдвийн л санаа толгойд эргэлдэх юм.
Би хувьдаа энэ гайхамшигтай залуугаар ямагт бахархаж явдаг. Тvvнээс гайхамшигтай сайн энергийг хvлээн авдагтаа талархдаг. Хорвоо дээр харваас хачин сэтгэгдэл төрөм, муу санаатай ч юм шиг, аягvй мэдрэмж төрvvлэхvйц энергийн урсгалтай хvмvvс байж л байдаг. Гэтэл Асашёорюv аварга олон олон залууст сайн энерги, эрч хvчийг өгч байдаг гэдэгт би итгэдэг. Энэ хоёр ард тvмэн өөрсөддөө заяасан хийморь төгєлдєр энэ л хөвгvvнээсээ сурч болох, ухаарч болох бvхнийг ойлгон авч тvvнийг дэмжиж туслаасай л гэж би бодно.
Энэ л цагт тvvнтэй хамт амьдарч, тvvний алдаа онооноос хамтдаа суралцаж, ухаарч томоожиж яваадаа би хувьдаа өөрийгөө азтайд тооцдог. Тэрээр манай vеийн баатар, бидний бахархал мєнєєс мєн.
10 comments:
оллоо.мн дээр нийтэлсэн байхыг нь олж уншсан, сайн бичсэн байна лээ.
сайхан бичжээ. гэвч юм бүхнээс өмгөөлж хамгаална гэдэг өөрт нь сайн биш байхаа. гэхдээ ч бас хангалттай муулдаг доо.
goy bichjee. but
mongolchuud bugd dagwaagaaraa baharhdag baih gej bodoj baina.
taliin huugiin choloot setgelgee arliin ornii negen hewd tsutgasan philosophy-d niitshgui baih n argagui baih l daa.
gehdee mongolchuud bid durem juram sahij surah heregtei bolow uu.
Мундаг бичсэн байна. Давгаа аваргыг монголдоо байхдаа нэлээн нахал ёс суртахуунтай нэгэн байсан гэж сонссон. Худал үнэнийг мэдэх юм алга даа.
Улс орныхоо нэр хүндийг өргөж, ид хаваа гайхуулж яваа сайхан монгол эр шүү.
Таны бичлэгийн утга санаатай би нэг байр суурьтай байна. Үнэхээр Дагвадорж бол аугаа хүн. Бид Дагвадоржоороо бахархах ёстой.
Улс орныхоо нэрийг өргөж яваа Дагваагаа өмгөөлөх, их аваргаараа бахархахаас өөр аргагүй юм даа.
Who's struggling for acceptance today?
ASASHORYO
http://www.canada.com/calgaryherald/news/sports/story.html?id=b400eae7-becb-4c99-bb16-e31f4df9c9bf
2007.08.30 Calgary herald сонин дээр гарсан байна . Гарчигыг нь хараад юу ч бичснийг уншиж амжилгүй хагартлаа баярлав.
Who's struggling for acceptance today?
link нь энэ шүү буруу оруулчихлаа
Монголын нэрийг хүний нутагт гаргаж яваа Дагвааг дэндүү чангалж байгаа. Үндэсний спортод гадныхан дийлээд байхаар тэгдэг биз.Манай залуус аль ч салбарт ингэж хүн атаархтал амжилт гаргавал сайхан.
Сайхан нийтлэл байна. Магадгүй хүн бүр энэ мундаг хүний амжилтаар бахархаж явдаг байх.
Post a Comment