10/6/07

Их Монголын Эзэнт гүрэн -- Great Mongol Empire

The greatest event of the past millenium beyond comparison was the one nation domination that once took place and brought together Europe and Asia tied by one administration, trade and civilization.
"Washington Post", 12. 31.1995

Өнгөрсөн мянган жилд гарсан хамгийн том үйл явдал бол цэвэр нэг л үндэстэн дэлхий даяар сүр хүчээ бүрэн төгс илтгэж чадсан явдал бөгөөд Европ, Ази тивийг хамарсан чөлөөт худалдааны асар өргөн уудам бүс нутгийг буй болгон, дорно өрнийн соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлж өгсөнд оршино.
"Вашингтон Пост" сонин. 1995 оны 12 сарын 31.

13-14-р зууны үеийн Монголын байлдан дагууллын үр дүнд бий болсон Ази Европийг дамнасан их гүрний хил хязгаарыг харуулсан "Их Монголын Эзэнт Гүрэн" нэртэй газрын зураг Улаанбаатарт худалдаанд гарсаар удаж буй билээ. Дээрх ишлэлийг тэрхүү газрын зургаас авав. Уг газрын зургийг ажил дээрээ, эсвэл гэртээ аваад ханандаа наачихад зүгээр гэж бодно. Энэ зураг бидэнд өвөг дээдсийн маань цусанд шингэсэн тэр их эрч хүчийг эрхгүй мэдрүүлнэ.



6 comments:

Unknown said...

Газрын зургийг монголд зарж буй бол хаана байгаа вэ?

Buyantsogtoo, Ts. said...

Төв шуудан дотор 7500 төгрөгөөр зарж байна гэж сонссон. Жуулчдад зориулсан дэлгүүрүүдэд бас худалдаалж байна лээ.

Мика /美香/ said...

Та блогоо рийдрээр бүүр гаргадагүй болгочихсон юмуу?
Урьд нь ядаж тал гараад байдаг байсан. Тэр үед эхний хэсгийг нь уншаад цааш нь өөрөө зохиогоод боддог байсан чинь, одоо ганцхан гарчиг гарахаар зохиож чадахаа больчихоод байдаг.

D.Sainbayar said...

Ene medee olon Mongolchuudiig bayarluulsan daa. Gazriin zurag deer tavisan textiin orchuulgiin huvid neleed "nairuulj" orchuulsan ni ugsiin bairlal, taslal, mun ugiin toonoos tomruun haragdana, gehdee utgiin aldaa bol alga bololtoi. Ene map iig olj avaya baiz. Thanks!

artagnan- артаньян said...

Энэ зураг биш биз дээ. Арай өөр нэг сүртэй плакат байдагшд тэрийг хэлж байна уу?

gegeen said...

am tsagaan hulgana jiliin sar shiniin mend devshuulj sanasandaa hurch, sarvaisnaa avah boltugai gej yerooye.

saikhan medeelel bn. tom shiren souvenir baidag sh dee. teriig au-n sydney hotod mglchuudiin ordog tsainii gazriin hanan deer olgoson baigaa. humuus ih sonirhoj hardag