7/2/08

Иргэний дайн эхлэв үү ??

Ардчилсан хувьсгалыг тайван замаар хийснээрээ дэлхий даяар алдаршсан Монголд маань анх удаа буун дуу гарч аллага, түйвээн болов. Гэнэтийн энэ үзэгдэлд олон нийт тун ихээр цочирдлоо.
Бослого болсон шөнийн явдлыг ажиглаад төрсөн бодлоо энд хуваалцая.
Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй сөрөг хүчний бухимдлаас үүдэлтэйгээр ХУ намын төв байрны үүдэн дээр өдөр 3 цагийн үед эхэлсэн жагсаал даамжирч улмаар хүчирхийлэл болон хувирч шөнийн 4, 5 цагийг хүртэл үргэлжлэв. Энэ хооронд ХУ намын байрыг галдаж, доторх эд хогшлийг хулгайлан тонох үйл ажиллагаа явагдаж, улмаар хажуугийн барилга, байшингууд руу дайрч сүүлдээ Уран зургийн галерейг шатааж эхэлсэн билээ.

Болсон явдлыг эргэж нэг харъя:
Орой 6 цагийн үед С.Баяр хэвлэлийн бага хурал хийлгэв. С.Баярын царай нэг л өөр. Өнөөх шийдэмгий, хурцдуу бөгөөд оновчтойдуу маягийн үгнүүд нь огт гарахгүй юм. Сонгуулийг будлиантай болсон гэж Элбэгдоржтой яг адилхан үг хэлж гоншигнож байна. Элбэгдорж энэ хоёрын хэнд нь итгэх вэ? Яг адилхан юм яриад байна. Хувьсгалт намыг бусад намынхан үеийн үед ингэж чулуугаар шидэлж дайрч давшилж байдагт нь гомдолтой явдаг юм байна.
Сонгуульд ялагдсан нөхдүүд хорссондоо увайгүй ааш гаргаж байна гэлээ.

Буун дуу тачигнана. Цагдаа нар яах учраа олохгүй, сандралдана. Жагсагчид нь цагдаа нараасаа "мэргэжлийн" хувьд илт давамгай байдалтай харагдана. Манай цагдаа нарын хувьд үнэхээр байгаа байдал нь тэр үү? Дэндүү сул дорой, зохион байгуулалтгүй юмаа. Жагсагчид харин "мэргэжлийн ур, чадвар" өндөр гэдгээ харуулж усаар шүрших, хурдан хугацаанд гал тавих, цагдаа нараас зэвсгийг нь булааж хариу дайралт хийх зэргийг гаргуутай үйлдэж байв...
Цагдаа нарыг даргалж, хамаандалж байгаа хэн нэгэн этгээд огт байхгүй бололтой. Телевизийн дуранд бамбай барьсан хэсэг цагдаа айж бэмбэгнэн, сандруухан байгаа нь харагдана. Арга ч үгүй биз, баахан цагдаа нар шархдаж эмнэлэгт хүргэгдсэн тул...
Өнөө иргэдээ хамгаалах ёстой төрийн машин маань яагаад ажиллахгүй байна вэ? Хэдэн бэмбийсэн цагдаа, цөөхөн хэдэн гал унтраах машин гээ л зогсчихсон. Цагдаагийн дарга ч үзэгдсэнгүй. Хууль зүйн сайд ч, хотын дарга ч, ерөнхий сайд ч ... хэн ч гарч ирдэггүй ээ... Эмх замбараагүй байдал үргэлжилсээр л байв.

Оройхон Ерөнхийлөгч дээр намуудын төлөөлөгчид цуглаж уулзалт хийв. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хурал гэнэ. Элбэгээ ХУ намын булхайтайг баахан дурдав. С.Баяр мөчөөгөө өгөлгүй хариу хэлцэлдэнэ. Идэвхтэн аанай л учир нь үл олдох юмаа ярьж дүрийг эсгэнэ...
Энэ хурал хараажаар олигтой юм болсонгүй. Хурал дуусаад оролцогчид суудлаасаа босох үед төр яагаад ажиллахгүй байна вэ? Галыг унтраах хэрэгтэй, босогчдыг тараах хэрэгтэй байна гэж Элбэгдорж дуугарахуйд С.Баяр та нар гал тавьж би түүнийг нь унтраах ёстой юмуу гэж мөчөөрхөв. Энэ нөхөр Ерөнхий сайдын албыг хашиж төр толгойлж буйгаа мартаа юу даа. Энэ үг надад огт таалагдсангүй ээ...

Ерөнхийлөгч телевизээр үг хэлэв: Агуулга нь хүчирхийлэл хэрэглэх нь буруу, хүчирхийлэл үргэжлээд байвал Ерөнхийлөгч хөдлөхөөс өөр аргагүйд хүрнэ шүү гэв. Уг нь тийм байдалд хүрмээргүй байна, гэхдээ хөдлөхөөс аргагүйд хүрвэл хөдөлнөө гэв. Ай даа Ерөнхийлөгч хүний зандаа нэг иймэрхүү сэн дээ.

Ийгл телевиз болж байгаа үйл явцыг яг газар дээрээс нь тасралтгүй шахам нэвтрүүлж байв. Үндэсний телевиз алдаг оногдуухан нэвтрүүлнэ. Бусад сувгуудаар бас л алдаг, оног юм гарах юм. Зарим нь ч илт нэг талыг барьсан маягтай юм ярина.

Эмгэнэлт үзэгдлийг зохицуулахаар төрийн машин огтхон ч ажилласангүй...
Шөнийн 1 цагийн үед Ерөнхийлөгчийн Захирамж гэгчийг телевизээр уншиж сонордуулав. Онцгой байдал тогтоов. Бүх телевизүүдийг нэвтрүүлэх эрхийг нь 4 хоног хаана. Хотын төвөөр шөнө сэлгүүцэхийг хориглоно. Энэ үйл ажиллагааг Хууль Зүйн сайдад даалгаж байна гэх мэт агуулгатай байв. Үндэсний телевизорыг онцгой байдлын туршид ганцаар нэвтрүүлэг явуулах эрхтэй болгов.

Үндэсний телевизор үргэлжлүүлэн байдлыг нэвтрүүлэв. Мэргэжлийн ур чадвараар маруухан юмаа. Олигтойхон эмх цэгцтэй, ойлгомжтойгоор мэдээгээ хүргэчихэж чадахгүй юм. Дүн тавибал хасах дунд л тавимаар юм. Бослого гараад байгаа орчмын газрын зургийг харуулж байгаад түүн дээрээ зааж байгаад хаана юу болоод байгааг тайлбарлаад ярьж болмоорсон доо. Мэдээгээ машинаар зөөх юм. Улаанбаатарын газрын зураг байдаг биз дээ. Интернэт дээр Гүүглийн газрын зураг байж л байгаа. Түүнийг шууд эфир лүүгээ өгч байгаад хүнд ойлгомжтойгоор тайлбараа хүргэж болноо доо. За тэрнийгээ больё гэхэд томхон шиг баатам цаасан дээр гараараа зурж байгаад тайлбарласан ч болно доо.
Галерей шатаад л байв. НИК-ийн байрны урд 2 машиныг шатааж буй үйл явц дэлгэцнээ харагдана. Шөнийн 2 цаг өнгөрөөд гэнэт баахан цагдаагийн машин гарч ирэв. Их л холоос ирсэн бололтой. 3 цаг өнгөрлөө... нойр хүрч унтахаар хэвтлээ.

Бүтэн 14 цагийн туршид эмх замбараагүй үймээнийг зүгээр л харж өөгшүүлсэн байдал үргэлжлэв. Бид чинь өөрийн төр засагтай билүү, үгүй билүү? С.Баяр гэдэг нөхөр шооконд орчихоод учраа олохоо байчихав уу? Аль эсвэл бослогыг зүгээр орхичихвол эцсийн үр дүн өөрт нь ашигтайгаар эргэнэ гэж цээжний наймаа хийв үү? Ямар ч байсан төрийн машин огт ажилласангүй. Өнөөх онцгой байдлын алба нь хаачив? Нисдэг тэргээ хөлөглөөд гараад ирмээрсэн. Цагдаа нь хаачив, цагдаагийн дарга нь хаачив, гэнэт яагаад ерөнхийлөгч нь хууль зүйн сайдад үүрэг буулгаад унав? Ерөнхий сайдад үүрэг болгодогүй юм байх даа?
Би хувьдаа юу болоод байгааг сайтар ухаараагүй л байна...
(Үргэлжлэл бий)

20 comments:

Barbayar said...

Уучлаарай, тэгэхдээ таны бичсэн зүйл ч гэсэн, таны яриад байгаа нэг талыг барьсан зүйл болчихсон мэт санагдчихлаа.

Би юу ч мэдэхгүй байна л даа. Ямар ч байсан энэнд бүгд буруутай. Тэгэхэд та ганц С.Баяр - ыг буруутгаад байна. Бас Ерөнхийлөгчийг. Нэгэнт энэ хүнд хамаг юмаа даатгья гэж ерөнхийлөгчөө болгочихоод дараа нь ингээд байж болохгүй л гэж бодож байна.

Хий гэсэн зүйлийг нь дуугай хийхээс өөр аргагүй гэж бодож байна.

Hantulga said...

etssiin ur dun garahaar bugdiig n oilgonoo, ter boltol ingej neg taliig barij turhirmaargui baina

Barbayar said...

Би юу болоод байгааг мэдэхгүй ч Монголыг төлөө санаа зовж байна. Хэн нэгэн хариуцлагаас зугтаж, нэг нэгэн рүүгээ түлхэлгүй, ард түмнийг 2 хуваалгүй эвтэй байхыг хүсч байна.

Бүгд л буруутай. Бүгд л нэгдэж байж энэ асуудлыг шийднэ.

munkhbayarb said...

-. Хамгаалах ёстой зэвсэггүй иргэдрүүгээ гал нээнэ гэдэг хамгийн буруу. Магадгүй ийм тушаал өгөөгүй гм байдлаар хариуцлага хүлээх эзэн нь олдохгүй замхарна. Гол нь цагдаа нартаа цагдаа ямар үүрэгтэйг ойлгуулаагүй болтой.

-. Монголд хууль хэрэгждэггүй байдал дэндүү газар авснаас ийм байдал үүсэлтэй. Хууль зөвхөн нэг талд л үйлчилж байна. Баян эсвэл эрх мэдэлтэн түүний ах дүү найз нөхдөд. Энэ явдал сүүлийн жилүүдэд улам эрчимжиж, боловсронгуй болж байна.

-. Нэг нам, хэсэг бүлэг хүмүүс дэндүү их эрх мэдэлтэй байх, түүнийгээ ямар ч үнээр хамаагүй авч үлдэх хүсэлтэй байхын горыг амсаж байна. Энэ бол буруу шунал. Ийм үнэт зүйл тогтчихсон байгаа. Яаж засна аа.

-.Манай улс ардчилсан нэртэй л болхоос биш яг дотор нь шал өөр механизм ажилладаг.

-.Аль аль нам нь бизнесийн бүлэглэлээс салах хэрэгтэй. Аль нам сонгуульд ялснаас хамаарч бизнес нь цэцэглэдэг үзэгдэл үүнийг гэрчлэнэ.

-.Улс төрд ард түмэн буюу аль ч намд хамаардгүй саарал зооний дуу хоолой байхгүй болсон. Аль аль нь дэндүү намчирхдаг.

-.Өчигдөрийн явдалд засгийн эрх баригчид буруутай. Асуудлыг ийм болхоос өмнө шийдэх боломж байсан. Тэхээр боломжийг ашиглаагүй нь ...

гэсэн бодолтой байна
Үргэлжлэл байж магад.
БМР

serdaram said...

Tsagdaa nar maani yneheer orovdmoor baina. Ene bolson yavdal avilgach, oligarhuud bolgoomjtoi baihgyi bol ulangassan, yuunyi ch gar hol bolj medeh zaluuchuudyig oorsdoo bii bolgoson. Tedniig neg bosvol niigem emh zambaraagyi baidal orno gesen yg gedgiig oilgoson bolov uu?

Juljagahan said...
This comment has been removed by the author.
Juljagahan said...

Barbayar end bugd l buruutai gej helj bn. Bi law eeriigee end yamar neg buruutai gej bodohgui bn. Nadad buruu bhgu. Bi yamarch huuli zerchsen uildel hiij bgaagui, eldew uls teriihnii gar hul bolj ywsan udaagui. Shudargaar hiih ystoi ymaa hiigeed ywj bgaa engiin l irgen hun. Bi yagaad buruutai boloh gej??? Bi iim baidliig huseegui, gants minii songoltoos bolood iim baidald hursen gej bodohgui bn.

Minii bodloor ene bichlegt neg taliig het barisan gej heleheergui sanagdjiin.
Iim uimeen garahad arga hemjee awah ystoi subjectuud bolohoorn l edgeer humuusiin bgaa baidliig helj bn. Uimeen garaad bhad darui taslan zogsooh arga hemjeeg awahgui.Tegseer baidal ulam daamjirsan. YAgaad shuud taslan zogsoohgui bsiin bee???? Tiim huch Turd bhgu gejuu?
Uimeen degdeegchid ulam daamjirch eersdiign togtooj zogsooj chadahgui gej oilgon odoo bol yuch hiihees butsahgui ulam gaarch bn. Iim baidal uusehees umnu nen darui arga hemjee awj taraah ystoi bsn yum. Ard tumen ch ulam aij bn. Odoo bol gereesee ch garj hotiin tew zuglehiig humuus husehgui bn.
Eereer helbel, amgalan taiwan baidal niigmiin hemjeend aldagdsan bn.
Herew ter uimeeniig ehleh ued daruihan taslan zogsooson bol tim iim daamjirsan ayultai bdal, ed herengiin hohirol uusehgui bh bsn.
ZOgsooh arga hemjeeg yagad nen darui awahgui bsn be???
hen ch garj irj uhaalag ugeeree ard olniig taiwshruulahiig oroldsongui, bugd yah geed bgaa n medegdehgui bugeed l......
Ard tumen ch turd itgelgui bolj bn. Bidnig hamgaalj uneheer chadah uu???gej bodogdoj bn.

bas neg zuil - bid erunhiilegchiiig buh ymaa daatgay gej songodoggui!!!!! Bidneer songogdson l bol hen negen zew yum hiihgui bhad bid "za yahwe bid songoson yum chin.bid hamag yumaa daatgasan yum chin" geed buruutgah, shuumjlehgui bn gedeg teneg hereg!
Negent bidnii itgeliig daaj garj irsen hun geed ter hunii hiisen bugd buruugui bn gej bhgu.
Tuuniign eeriiin eruul uhaanaar tungaalgui, ug duugui dagana gedeg bol bur teneg hereg!

Bid buruu songolt hiisen bol ALDAAG NEN DARUI ZALRUUAH ALHMIIG HIIJ EHLEH YSTOI gej bodoj bn.

maagaa said...

Энэ бол цэвэр үймээн болж өнгөрлөө. Нийслэлийн иргэний бүртгэл мэдээллийн газарын байрлуу, мөн Сүхбаатар дүүргийн байрлуу дайрч шатаасан гэх юм. энэ хэнд ашигтай үйлдэл юм вэ?
энэ айдас төрөх мэдээлэл юм бишүү?

Дээр сэтгэгдэл үлдээсэн Барбаяр гэдэг нөхөрт наад бичсэнээ сайн уншаад үзээ өмгөөлж хамгаалсан юм байна уу?
Бас ?рөнхийлөгчөө гэж сонгочихоод хэлсэнийг хийнэ гэдэг үгийг чинь сонсоод гайхаж байна шүү. Бэлэг тэмдэг ерөнхийлөгч ард түмэнээ занал хийлсэн мэдэгдэл хийж байхад хэлсэнийг нь дуугүй хийхээс өөр аргагүй гэдгийг сайн ойлгосонгүй шүү хө.

Juljagahan said...

Echigder naizaasaa sonsood neteer shuud nevtruulgiig uzehed nudendee itgemeergui bsn. Aimaar sanagdsan. Yagaad??? ene humuus yag yunii tuluu ingeed bnaa? ene uimeeniig ingej gargasnaar yamar ur dung henees huleegeed bn we? daamjirlaa gehed haa hurch zogsoh yum bol? geh met bodluud ar araasaa huwruul... yag tegeed bj baital pin geel buun duu garsan!!!
Buun duu shuu dee! Bi chihendee itgej chadahgui bsn! Minii Eh oron erh medliin tuluuh chimeegui dalduur daind hul tolgoigoo aldaj ehelj bn gej uu???
Tend guildej ywaa zaluus zarimn Eh orniihoo tuluu buzar luiwarchdiig eserguutsej bga meteer bodoj ywsan bol uu? eswel zugeer l hen negnii gar hul bolon heerch ywsan u?
Ali n ch bsn, tedend zew buruug yalgah uhaan alga gej u? Tednii uhaaniig hen ingej haralgan bolgoo we? yu tedniig yunii tuluu (mungu?) iim ayultai zuiliig hiihed hurgej bn we? haralgan bolgoj tarhiign ugaasan , yaduurch tuildaad mungunii tuluu eersdiigee hudaldahaas butsahgui bailgasnaar tedgeer humuusee yund ashiglaj bn we? ter humuusiin hed n gemtej hedn busdiig gemteej ywna we?
Uimeend oroltsogchid yunii tuluu we???
ene l mash sonin asuult bn. Uneheer shudarga yosnii tuluu yu?(songuuli shudarga bus bolson gej uzej bga, barimtn bga bol)
hen negnii gar hul bolj bn u?
herew tiim bol neg bol tarhia ugaalgasan, bas munguur hudaldagdsan humuus bolj taarah n.
Baij bolomgui yum. Hudaldagdsan humuus bn gedegchin tedniig munguur turhirch bgaa hun bn gsn ug? ene hen be?
Bid hentei n hariutslaga tootsoh ystoi we???

Eer yunii tuluu bj boloh we???...

eer sanal bwal humuus ee, nemj bicheerei.

Juljagahan said...

Ene uimeenii tsaana yu nuugdaj bn we?
Songuuliin dun MAXH olonhi bolood irenguut busad namuudn erh medleesn zuuran bulaatsaldaj bn. Songuuli ogt maapaangui bolson gej S.Bayar ch il tod huchtei bair suuriar helku bnlee shd. Ali ali taldn jaahan maapaan bsn boltoi. tiim bolohoor baritsaj nuguuduuln ene erh medleesee egeltsehgui bol ingene gej anhaaruulga dohio bolgoj humuusiig turhirj bn gehuu dee.

Yajch bodson erh medliin tuluu temtseldeen bolj taarchihiin.
Ternii tsaadah onol ornii aguu ih baylagt shunasan shunal.
Undsen huulid ugn gazar tunii hewlii, baylag bugd ard tumnii medeld bn gej zaasan bdg. HArin ted erh medliig ashiglan baylgiig awahiin tuld ulairan zutgej bn.
Ard tumnii medliin yumiig eer busdad bulaalgah erh medliin nuhtsuliig burduulj bgaa ene turiin togtoltsoond tom gajig bn!!!
Uuniig zasan zastal TUR ard tumen Eh orniihoo tuluu hezee ch zutgehgui.

Barbayar said...

Иргэн таныг буруутай гэсэнгүй.
Би дээд албан тушаалтан эдгээрт оролцсон бүх хүнийг буруутай гэлээ.

Миний бодлоор одоо, хэн нэгнийг хэрэгтэн болгож шүүх цаг биш, дараа нь шүүж болно. Энэ замбараагүй байдлыг эхлээд намжаах хэрэгтэй гэж бодном. Би Монголд байгаа хөгшин аав ээждээ санаа зовж байна. Түүнээс биш би иймэрхүү улс төрийн юманд оролцоод яваад байдаг хүн биш.

Тийм болохоор ямар ч үнэ цэнээр намжаахыг хүссэн Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үгийг дагья гэж бодсон юм.

Миний аав, ээж ямар нэгэн намыг гишүүн биш. Хэн нэгэн МАХН эсвэл засгийн газарт уурссан нэгэн тэд нарт минь хүрэхийг би үл зөвшөөрнө.

Дахин хэлье! Би ямар нэгэн намыг өмөөрөөгүй. Би Монгол улсын ерөнхий сайдын нэрийг ч мэдэхгүй, ямар нам хэдэн суудалтай г ч мэдэхгүй. Энэ зүйлийг улс төрийн байр суурьнаас харж бичээгүй.

Barbayar said...

maagaa - д
Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч

Аливаа улс гүрний аюулгүй байдлыг хангах байгууллагыг Зэвсэгт хүчин гэж бодож байна.

Би буруу бодсон бол намайг уучлаарай.

ganga said...

Буянцогтоотой нэг эмгэнэл дээр санал нэг байна. Баяр, Элбэгдорж ер нь манай удирдагч гэгдэж байгаа нөхөд нам нам, сонгуулийн дүн, чиний миний зөв, яавал өлдөх хожих оо бодсоноос эх орон ард нийтээ гэх жинхэнэ улс орны хэмжээнд сэтгэсэн хүн алга байсанд гол эмгэнэл байлаа.
Баяр, Элбэгдорж хоёрыг харьцуулж, хоёр намыг сөргөлдүүлж сонгуулийн сурталчилгаа хийдэгт бас нэг эмгэнэл. Арай жаахан ялгаатай аргаар болохоос биш аль аль нь улс орноо өөд нь татах гээд байгаа гэдгийг хүмүүс ойлгож баймаар. Сонгуулийн дүнд дургүйцэлээ илэрхийлж цуглаан хийхээр ирсэн хүмүүст зогсоо зайгүй нүүлгээд байх тийм их чулуу, тийм олон байшин шатаахад хүрэх шатагч хий бэлэн зэлэн гар дор нь байсан гэхэд итгэлгүй, логикгүй санагдана. Гал дөнгөж гарангуут, байдал хурцдаж эхлэнгүүт таслан зогсоох арга хэмжээ яагаад аваагүй юм бэ? гээд олон асуулт аяандаа гарч ирж байна. Халуун цэгт хажууд нь байгаагүй болохоор дүгнэлт хийхэд хэцүү л дээ.

Selenge said...

iiiiiii. Gol haralmaar myyhai yum bolj bnaa

Г.Ганбат said...

Үйл явдал дөнгөж эхэлж байх үед тайван замаар шийдэх боломж байсан шүү дээ. Яагаад ашигласангүй вэ?

tsoojii said...

Бослого гэхээсээ илүү танхайрал л байсан шүү дээ. Хэн ч бай сайд, ерөнхийлөгчийн ажил албыг мэдэхгүй байж туйлшрах нь буруу болов уу. Хөдлөхөөр нь хоцорч хөдөллөө гэнэ, Хөдлөхгүй байхаар нь хөдөллөсөнгүй гэнэ. Ердийн хүчээр зогсоох боломжгүй болсон учраас ерөнхийлөгч онцгой байдал зарласан. Хэрвээ тэгээгүй бол юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Цагдаагийн нүдийг бүлтэлж хүний ёсноос гаж авир гаргаж байгаа улангассан этгээдүүд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хүйтэн зэвсгийн агуулахыг эзэлж авсан бол өнөөдөр бид ингээд сууж байхгүй л байсан болов уу.

Mongolian Election 2008 said...

za, tor zasag yu ch hiigeegui gej helj bolohgui bha. albaar um hiilgehiig n harin AH hussed bsn um bishu. esvel humsaa nuusan etgeeduud. medeej MAXH eronhii said uildel hiivel buruudna. harin tsagdaa uurgiinhee daguu ajillasan gej bodoj bna. harin ch diilehgui bsn bizde? 260 tsagaagiin hunees 160 n bertsen gej onoodor yarij bna. toriin mashin harin huch heregleegui onts bdal zarlatal huleesen. onts bdal hurtel bertsen gemtsen humuusiin ihenh n nogoo bidnii uzej harj chadahgui bgaa tsagdaa nar bsn bh. zarim hunii yarij bsn ARD TUMNII huuhed mon shu.

Harin ch minii bodloor eronhiilogch udaj shiid gargasan. harin ch zov hodolj ehleed buh namiig toloologchtei uulzaaa bizde. tegsen nogoo Elbegdorj u gelee. Jijig namuud hereggui geed hurliig orhij yavaad dovchignood bsn bha. eronhiilogch medej ter oroondoo tsaashaa harj bgaad ene ONTS bdlii zarlaagui l bh.

Mon AH nam erh barigchihd iim bolgoson geed bn aa. Oorsdoo 30aad suuldal avch 4 jil ih hurald suuhdaa u hiisen umbe. buh umand taglaas bogloos teeg bolj bsn shde. Neeh IT-g mongold hogjuulne gej yariad bgaan. Ted naraas chin omno harin Enkhbat metiin nohduud ehleed ene internetiig chin oruulj irsen bhdaa. kkk. Z.Enkhbold n bas ih outsourcing-aar ovchilson bga. Outsource gej bgaad Mongol ulsaa ter chigeer n OUTSOURCE hiichih viide.


MAXH bairand medeej oor business companiud bsn bgaa. Minii medeheer 1 company ajillaj bsn. tedniihees odoo bol um uldeegui bhda.

Taniig Z.Enkhbold bolon Saikhanbilegin taliin hun gedgiig chin yer n gadarlaj bna. medeej lobby group-iinhee toloo yarih chin zov l do. gehdee shudarga yos bh yostoi. bi ali ch namiig demjdeggui. BNN namd sanal ogson chin harin buruudsan um shig bna.

Ontsgoi bdliin alba onts bdal 2 bas yalgaatai zuil bha. Ontsgoi bdals chin ter gal command ene ter ordog bha. Taniihaar bol nisdeg tergeed MAXH-iin bairiin gal untraah bju? kkk.

Erkh barigchid buruutai gehiin. Ter ih hurald chin olon namiin toloolol bugd bsn bizde? Odoo

Mon neg namiin baishin shataasnaar tednii uzel bodliig n diilehgui bhda. Harin bugdiig chaddiin bol buudaad alchihgui u? tegvel uldsen humuust n amar bn bhda. Haraa hyanaltgui idej uuna biz.

Magnaigiin huvid tiim olon jil gadaadad bj ircheed iimhen zuil suraad irsen bol tun haramsaltai bna. Bidnii tod tiim hun hereggui bh. Anarcistuud "AAA" gej helcheel alga bolloo shd. Odoo ter haana bna. Bodvol yarih heleh um n duusaa bizde?

I THINK QUALITY NEEDS CONTROL

tnx

Buyantsogtoo, Ts. said...

Өөртэй чинь санаа нийлэх зүйлс байна шүү. Харин БНН-ийн төлөө саналаа өгдөг чинь онцгүй санагдаж байна. Жагаа гайгүй сайн бизнесмэн байж магадгүй, харин улс төрч бишээ. Улс төрчийнх нь хувьд түүнээс ямар ч сайн юм хүлээгээд хэрэггүй гэж бодож байна.
Миний хувьд энэ сонгуулиар анх удаагаа сонгосон хүмүүс минь гарсанд баяртай байсан юм. Даанч бослого тэмцэл болоод хачин болчихлоо.
Би МАХН, АН хоёрын аль алинд нь саналаа өгсөн шүү: Тэмүүжин, Энхбат, МөнхОргил нарыг дэмжсэн юм. Харин 3 дахь хүн нь бие даан нэр дэвшигч Японд хамт сурч байсан залуу байсан.
Цөөхөн Монголчууд бид аль нэг намыг дагаж туйлширч байх нь яагаад ч зөв бишээ. Би С.Баяр сайдыг дэмждэг юмаа. Хэрвээ манай тойрогт байсан бол түүний төлөө эргэлзэх юмгүй саналаа өгөх байсан. Түүний төгөлдөршлийн тухай дэвшүүлсэн зорилтууд надад таалагддаг. Тэр тухай нэгэн мэйлинг листээр саналаа ч бичиж байв. С.Баяр боловсролтой, бас дээрээс нь толгойгоо ажиллуулж, бодож сэтгэдэг хүн. З.Энхболд гишүүн бас тийм хүн шүү. "Сэтгэх машинаар" зэвсэглэсэн ховорхон улс төрчдийн нэг. Миний хүндэтгэдэг, үнэлдэг хүмүүмийн нэг. МөнхОргил, Тэмүүжин нар ч мөн ялгаагүй, мундаг боловсролтой, том сэтгэгч нар шүү.
Харин Сайханбилэгийн хувьд мундаг хөдөлгөөнтэй бөгөөд ажил хэрэгч чанарыг нь үнэлдэг ч гэлээ, шүүмжлэлтэй ханддаг талууд бий. Тэрээр баахан шилэн кабель, хямд компьютер ярьж давхиснаас биш агуулгын тухай ч юмуу, манай програм хангамжийн салбарын хөгжлийн талаар олигтой юм хийгээгүй ээ. Арга ч үгүй биз, мэргэжлийн бус түүний хувьд энэ салбарыг бүрэн утгаар нь ойлгоход хэцүү байсан байх. Гэхдээ түүний хийсэн ажлууд ерөнхийдөө манай салбарт эерэг үр дүн авчирсаныг хүлээн зөвшөөрдөг, түүнд нь талархдаг.
Бослогын үеэр төрийн машин олигтой ажиллаагүй гэдэгтэй маргах хэрэггүй бизээ. Үүнд би С.Баярыг ерөнхий сайдынх нь хувьд буруутай гэж үзэж байгаа юм. Тэрээр их хойрго байсан. Түүнийг дагаад бүхэл бүтэн улсын төрийн машин ажиллаагүй. Тэрээр нам, төр хоёрынхоо ажлыг салгаж чадаагүй. Өөрийн чинь хэлснээр Ху намын даргын албан тушаал нь саад болсон байхыг үгүйсгэхгүй.
Ерөнхийлөгчийн авсан арга хэмжээ зөв байсан, гэхдээ л хангалтгүй байсан. Өөрийн чинь хэлснээр бас л оройтож хөдөлсөн. Манай улс, манай төр чинь жижигхэн цомхон шүү дээ. Ямархан жижигхэн, цагаа тулахаар ямар ч чадалгүй төр юм бэ гэдгийг бид бодитоор нь харлаа. Биднийг манай төр хамгаалж чадахгүй гэдгийг харлаа. Гадаадын нэг дунд зэргийн компанийн дайны хүч чадал, шуурхай байдал алга байна шүү дээ.
Ийм жижигхэн төрийг удирдаж байгаа хүмүүс шуурхай ажиллаж болох л ёстой доо.
Нисдэг тэргийг иймэрхүү үед яаж ашиглаж болохыг кинон дээрээс хүн болгон хараа байлгүй дээ. Оо нээрээ манай цагдаад нисдэг тэрэг байтугай, бороохой ч байхгүй билүү ...

ZAYA said...

Тэр өдөр, төр засаггүй хүн шиг санагдаж гол минь харлаж байлаа.
Баяр сайдын тухай бодож байсан бодол 180 градус эргэсэн шүү.
Гэмт хүн гэлбэлзэнэ гэж... Ард түмнээсээ айгаа юу? яагаад намынхаа байранд шигдээд байв аа.

xvv said...

Заяа эгчтэй санал нэг байна.

Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Аливаа улс гүрний аюулгүй байдлыг хангах байгууллагыг Зэвсэгт хүчин гэж бодож байна.

гэжээ. Гэвч гадны халдлагаас биш өөрийнхөө ард түмний эсрэг зохих үед нь хий хашгирч сануулаад ч болсон эвээр шийдэх гэж ганц оролдлого хийлгүй гар хоосон хүмүүс рүү буу зэвсэг агссан цэргүүдийг илгээх нь улс гүрний аюулгүй байдлыг хангаж байгаа хэрэг үү?

Ямар ч л байсан тэр өдөр Монголд төр байгаагүй. Энэ үйл явдал хэн эхлүүлсэн ч байлаа гэсэн 100% эрх баригчдын чадваргүй буруу үйлдлээс болсон. Тэр Энхбаярыг овоо засраад байгаамуу гэсэн чинь хаана байна? Яагаад тэнд байсан хүмүүсийг эвээр тараачих гэж оролдсонгүй вэ? Яагаад ганц чанга яригч аваачиж зоогоод ухуулга явуулж, тайвшруулж үг хэлсэнгүй вэ? Яагаад эрт арга хэмжээ авах ганц ч үйлдэл хийж үзсэнгүй вэ? Сэлж чаддаггүй хүн усанд унасан бол ингээд өнгөрч гээд шууд живдэггүй байлтай? Яагаад самардаж, хөл гараа хөдөлгөөд үзэж болохгүй байсан юм бэ? Хүн хэлээрээ мал хөлөөрөө л гээд байна.. гэтэл тэр нөгөө бидний шүтээд дэмжээд байсан Баяр, Мөнх-Оргил нарын байж байгаа царайгээ :(( Бүүр харахаас бөөлжис хүрээд байдаг болсон...

Ер нь бол ийм зүйл болсонд би лав баяртай байгаа. Дээр байгаа лаглгар бөгстүүдэд жоохон ч гэсэн сургамж болж, ард түмэн гэдэг чинь зүгээр нь нэг нуруун дээр нь гишгээж дарлаад байдаг юм биш шүү гэдгийг бас тодорхой хэмжээнд сануулж өгсөн байх гэж бодож байна.