7/2/08

Баяр нь уу, Элбэг нь үү?

Өглөө болов. Телевизээр С.Баярын дуу гарч байна. Нойрмогдуухан босоод телевизорийнхаа өмнө суулаа.
Баяр дарга бослого болсон газраар явж байна. Хажуудаа Цагдаагийн даргаа, гал хамаандын даргаа, КГБ-ийн даргаа гээд нэлээн олон бараа бологчдоо дагуулжээ. Эмнэлгээр очиж байна. Гэмтсэн цагдаа нарын орон дээр очиж яриа дэлгэж, гарыг нь барьж толгойг нь илнэ. Хохирсон цагдаагийн гэр бүлийн хүнтэй уулзаж сэтгэлийг нь засах халуун дулаан үг хэлж байна. Хамаг хохиролыг нь арилгаж өгөх талаар өөрөөс хамаарах бүхнийг хийнээ хэмээн амлаж байна.
Болж байна ш дээ. Ерөнхий сайд гэдэг чинь ингэх л ёстой шүү дээ. Даанч ерөнхий сайдын энэ үйлдэл чухам "ниргэсэн хойно хашгирав" гэгчийг л санагдууллаа.

Тиймээ, би энэ болж байгаа хэрэгт хамгийн түрүүнд төрийг буруутгаж байна. Ерөнхий сайдыг буруутгаж байна. Бусад төрийн хүчний байгууллагуудыг буруутгаж байна. Яагаад тэд системтэй арга хэмжээг эхнээс нь авсангүй вэ? Юуг хүлээсэндээ тэр вэ?
Ихээхэн үймээн болж муу үр дүн гарах тусмаа эцсийн үр дүн нь тэдэнд ашигтай тусна гэж тооцоолов уу. Хэрэв энэ таамаглал үнэн бол тэд босогчдын дотор зориудаар бэлтгэгдсэн үймүүлэгчдийг оруулан үймээнийг улам дэврээсэн байж ч магадгүй юм. Ийм "технологийг" Хятад, Киргизийн бослогын үед коммунистууд хэрэглэж байсан шүү дээ. Яагаад гэвэл цагдаа нар замбараагүйгээр хий хоосон буудахаас өөр юу ч хийж чадаагүй. Цагдаа нар үймээнийг дэврээх үүрэгтэйгээр оролцож байгаа юм шиг харагдаж байв. Тэдэнд ямар ч байлдааны тактик байсангүй, ямар ч зохион байгуулалт байсангүй. Хий л гүйлдэж, бороохойгоор зодолдож, буун дуу гаргасан амьтад байв. Цагдаагийн сургуулийн хэдэн оюутныг аваачиж золиос болгосон бололтой. Тэнд ямар ч командлагч байсангүй. Мэргэжлийн цагдаа нарын үнэр ч байсангүй гэж хэлэхэд хилсдэхгүй.

Сонгуулийн үр дүнг будлиантуулсан гэх хэрэгт Элбэгдорж нь буруутай юу, эсвэл Санжийн Баяр буруутай юу? Тэд яг адилхан үг хэлж бие биен рүүгээ чихэлцэж байна.
Миний дүгнэлтээр энэ хоёр хоёулаа буруутай. Хоёулаа луйвар хийсэн. Нэг нь энхийн цагаан тагтаа байж нөгөөх нь хар хэрээ байхын үлгэр огтхон ч байхгүй. Харин Ху нам нь хэрээс хэтэртэл луйвар хийжээ. Үүнийг жирийн иргэд ч мэдэрч байна.
Ер нь энэ хэрэгт Монголын улс төрийн систем бүхэлдээ буруутай. Монголын улс төрийн системийн үнэлэмж ингэтлээ доройтсон байхад энгийн иргэдийн уур хилэн буцлахаас өөр аргагүй.

26 comments:

Anonymous said...

Монгол хүний гэгээн оюун ухаанаас, санаатайгаар өөрсдийнхөө эрх ашгийг бодож зохион байгуулалттай үймээн тарих мунхаг ухаан үл төрнө гэж гүнээ найднам.

Тэгэхдээ би үгүйсгэхгүй. Би юу ч мэдэхгүй. Би зүгээр л Монгол хүн маань тийм биш байгаасай гэдэгт л найдаж байна.

Хэрвээ үнэхээр Монгол хүмүүс маань тийм юм сэтгэх хүртлээ ухамсар нь доройтсон бол Монгол харьж ихийг хийж бүтээх хүсэл минь алга болно.

SE said...

ted 2-uulaa buruutai mun tsaana ni bgaa uur neg hun l hamgiin ih buruutai baih

Buyantsogtoo, Ts. said...

Даяар Монгол гэж хөдөлгөөн бий дээ. Тэд харин өчигдөр гавьяа байгуулсан байна. Юу гэвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт үлдсэн эмэгтэй болон залуу цагдаа нарыг босогчдын халдлагаас хамгаалсан байна. Энэ тухай үндэсний телевизээр мэдээлэв.
Тодруулахад, хэрвээ би андуураагүйй бол энэ хөдөлгөөн нь Хонхэрээдийн хэмээх Энхбатын удирддаг эсвэл холбоотой байдаг хөдөлгөөн гэдгийг санаж байна.

Lighthouse said...

Тун харамсалтай. Ийм хүчирхийлэл, эмх замбраагүй байдал Монголд яагаад ч сайныг авчирахгүй. Миний ард түмэн чинь уг нь уужуу тайван хүмүүс шүү дээ.
Надад ганцхан асуулт байна. Энэ хүчирхийлэл хэнд ашигтай байв?

Buyantsogtoo, Ts. said...

Засгийн газарт ашигтай байсан юм байлгүй дээ. Юу ч хийхгүй хараад л суусан шүү дээ. Цөөхөн хэдэн цагдаа тавьж, тогтоох биш харин ч дэврээж орхисныгоо хүчин мөхөсдсөн л гэж яриад байна. Телевизээр турхирсан хүмүүстэй арга хэмжээ авнаа л гээд байна. Хэн нь турхирсан бэ? Засгийн газар уу? Эсвэл Магнай нар уу? Би хувьдаа Засгийн Газрыг илүүтэй буруушаан үзэж байгаа юм.

Балжка said...

Ер нь төр ард иргэдээ огт сонсдоггүй байдлаас болж ийм юм үүссэн гэж бодож байна.

Хүсүүс үймж хашгирч байхад Ерөнхийлөгч хоёр эв нэгдлийнхээ бэлгэ тэмдэг гэдгээ ухамсарлаж АРД ТҮМЭЭЭЭН ЯАСАН БЭ, ЮУ БОЛОВ? гэж хэлж гарч ирээд л хэдэн үг хэлээд тайвшруулчих байсан юм. Ай мэдэхгүй хуулинд ийм юм байхгүй л гэж хэлэх биз, сүрхий хууль хэрэгжүүлэгчид юм чинь. ТВ-р нэг л бүрхэг царайтай юм "Уг нь хүч хэрэглэмээргүй байна" ч гэх шиг балай юм яриад... Талбай дээр жагсаад хөөрчихсөн байгаа хүмүүс хэдийдээ зурагт үзэх юм бол доо.

Ойрын хэдэн хоногт үндэсний ТВ-г л үзэх болж байна. Хэт нуршуу, нэг талыг баримталсан, ямарч баялаг бус мэдээлэл өгөөд байх шиг.
Бослогын талаар тайлбаргүй гэж нэвтрүүлчихээд бичлэгийн төгсгөл хэсэгт ИХ-н О.Магнайгийн хэлсэн үгээр тасалчихаж байна. Магнайг энэ явдлыг үүсгэсэн мэтээр харуулах ч гэсэн юм шиг.

Энэ явдлаас хэн хожив ... би л лав мэдэхгүй. Хохирсон хүмүүсийг тоолоод барахгүй.
Хөөрхий хэдэн босогчдыг гэмтсэн хэдийнхээ өшөөг авах гэсэн цагдаа нар бахдалтайгаар хөдөлгөөнт бай буудаж байсан байхдаа л гэж сэтгэл өвдөж байна.

Балжка said...

Мэдэхгүй дээ, хөөрхий хэдэн босогчдийн АМЬ намын байр, үндэсний галарейн байшингаас ХЯМДХАН байсан юм байлгүй дээ.

Ер нь С.Баяр гэдэг нөхрийн нэг юм их таалагдахгүй байгаа.
Намын дарга, Ерөнхий сайд гэдэг хоёр албан тушаалаа ЭН ТЭНЦҮҮ МЭТ авч үзэх.

Г.Ганбат said...

Би бол энэ засгийн газрыг, ийм үймээн гарах шалтгааныг бий болгож сонгуулийг будлиантуулсан улс төрий хүчнүүд буруутай.
Миний бодлоор МАХН байрыг шатаж дуустал нь хүлээх нь хэн нэгэнд ашигтай байсан байж мэднэ.
Хамгийн гол нь энэ бүхний эцэст хэн хамгийн их хожив?

М.Огоо said...

Suuldee ene medeelliin tsenzur arai heterlee. Haa saigui l baahan MAHN-g shutsen humuus. Arai oor onzgoos bolson yavdliig harmaar bna sh dee. Oor onzog geheer l nogoo huzuugui Elbegdorj ni ard tumen gej ireed l baahan dovchignoh ym

Жаргал.Р said...

Нэгэнт будилаантуулсан пактууд захаасаа илэрсэн, ард түмэн туйлдаа хүртлээ бухимдсан учраас зохиомлоор эмх замбраагүй байдалийг дэврээн
онцгой байдалийг заралсан. Онцгой байдал хэнд ашигтай вэ?.
1. замбраагүй бологсон саналийн хуудаснуудийг буцааж янзалхад 4 хоног хангалттай хугцаа.
2. MNTV гээр 4 хоног эсрэг суртачилгаа хийх нь ойлгомжтой.

Soyolerdene said...

Тантай ер нь санал нэг байна. Хамгийн гол нь энэ бүхийг ямар нэг магадгүй гадны ч юмуу хүчин зохион байгуулсан юм биш биз дээ гэмээр сэтгэгдэл төрж байсан. Монголчууд өчнөөн олон удаа жагсаал цуглаан хийхдээ ингэж улайрч, дайрч давшилж, бас дээрэм тонуул хийдэггүй байсан биз дээ. Цагдаа нар бол үнэхээр юу ч хийхгүй байсаан.
Тэгээд эцсийн эцэст иймэрхүү цуст үймээн болдог практик бий болсон нь хамгийн аймшигтай харамсалтай л байна. Ийм юм болдог учир гээд одоо бүх юмыг засаг хянах, цагдах эхлэл тавигдаж байгаа юм биш байгаа гэж бодож байна.

Juljagahan said...

Nadad neg iim bodol turluu. Ene uimeen hend ashigtai baiw? gsn hun buriin asuultiin hariud :
- MAXH-ii taliihan songuuliar bulhai hiisenn hiisen. Ern songuuliin emneh humuusiin handlaga bol emneh jiluud shig bish bsn.Namd taltsan, amlaltandn itgesen bair suurinaas bish uneheer eerchlelt hiih zuiliig hussen bair suuritai bsn. Getel MAXH dahin iim unemlehui yalalt hiisen. Medeej uuniig huleen zewsheerehgui humuus ih bh bolno gedgiig MAXH-iihan ch tootsson bsn.

Tegeed ene uimeeniig dalimduulan esreg huchniihen hichneen balmad bolohiig haruulsnaar ard tumen tedend hezee ch itgehgui bolj, MAXH garj irsenn zew bolj gsn bodoltoi boltsgoono.(state of emergency zarlasnaar MYOHTB l medee tsatsaj bgaa. tuugeer yariltslaga egsen zarim irged yag iim bair suuriig ilerhiilsen bga)

INGESNEER MAXH eersdiin bair suuria dahij unahaarguigeer togtooj awj chadna.
Odoo songuuli budliantai bolson bsn ch humuus tuuniig huleen zewsheerch balmad yawdliig turhiragchdiig songogdooguid bayrlan uldene.

ingej MAXH-ii unemlehhui yalalt hiigdene. Dahij eldew shaldaw tsuglaan bhgu, terend itgeh ard tumen bhgu, dahij eldew hel am bhgu bolgon darj awna gesen ug.

Hedhen tsagdaa nariig gargasan.(MYOHTB-iin medeegeer tend ajillaj bsn gemtsen tsagdaa nariin ihenh n 19-25 nasniihan bsn gej medeelsen.19 nasnaas gedegchin sonsogchid bsn gesen ug uu? Yagaad iim tsagdaa nariig tend ochuulaw? Yamarch bsn mergejliin hemjeend arga hemjee awah humuusiig hanglattai gargaagui bololtoi ) Tend uimeeniig taslan zogsooh arga hemjee bish erduu hamgaalaal bgaad bsn. Tegeheer ter uimeen daragdahgui shude.Humuust bol daragdahaargui heterhii aimaar balmad bolj engersen gej l oilgogdono. (gehdee aimaargui ym bolj engersen gej heleh geegui ymshu, humuust hureh setgegdliig huchiign nemsen geh gesiin. Hajuugaarn Soyliin Tew Ergeeruu dairch olon unet zuilsiig ugui hiisenn humuust burch ih tsohilt egj bgaa)

MAXH engen deeree bairaa shataalgaad, yuch hiij chadahgui ih hohirson ym shig haragdah awch, ene zergiin yumiig garguund n gargaad erh medlee battai olj awahiig iluud uzsen bj boloh...

Ene bol zugeer l minii bodol,zewhen neg entsgiig barij heej bodson bodol, baij boloh Case 1...
(humuus eersdiihee bodliig heleerei)

Juljagahan said...

BARAA!!!
Eh oron min hund hohirol zunduu amsaj bn!
Getel chi hurtel Eh orondoo ochihgui, hiihgui buteehgui gej nermeeslej bolno gej uu?
Eh oron chin yajch bsn CHI BOL EH ORNII HUU gedgee umartaj bolohgui l bmaar?!

tsoojii said...

Сайд Баярыг Элбэгээтэй харьцуулашгүй л дээ. Баярын засгийн газрыг, 2 удаа сайд болж байсан өөрөөс нь илүү байж, их зүйлийг хийж чадна гэхээс байж сууж чадахаа байгаад л хүмүүсийн толгойг угааж, хор найруулж эхлээ байлгүй. Өөрийн үүсгэсэн балгийг хүнд тохож, Хүний хийсэн зүйлийг өөрийн хийсэн мэтээр ярьж байгаа нь их инээдтэй байгаа юм аа. Өөрийн ярьсан зүйлээ хэдхэн цагийн дараа үгүйсгээд яринаа болоогүй, ямар ч логикгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ядаж хүндэтгэлтэй харьцаж болно доо. Ах захаа хүндэлж мэдэхгүй байж ард олноос хүндлэл хүлээнэ гэж юу байхав дээ...

Javkhlan said...

gehdee neg yum antsaarsan uu? S.Bayar gemtsen tsagdaa nar deer ochson bolovch gemtsen engiin irged deer ochogui. ard tumnee yalgaj bolohgui l dee. elbegdorj l ter engiin irged deer ochij baisan. teriig ni ch zuragtaar gargaagui. ene bol buruu

MW said...

Монгол дахь улс төрийн хүчнүүд ялзарсан,үмхийрсэн өндөг шиг болсон нь үнэн. Гэхдээ сонгууль үнэхээр луйвар болж хувирсан бол дахин сонгууль явуулж нэг мөр асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж бодож байна. Үнэндээ сонгууль үнэхээр булхайтай болсон уу, эсвэл Элбэгдорж ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байна уу гэдгийг ингэж л тогтоох бизээ.

ganga said...

Сонгууль гэж өчнөөн юм бүтээж болох их мөнгө үргүй зарсан, одоо эвдэснээ засах гэж бас баахан мөнгө. Энэ удаа хэн ч сайн дураараа тэрбум шидэхгүй. Ардуудын татвараас бүтдэг төсвийн мөнгөөр тоглоно.

Ш. Баатар said...

Ху нам албан байрандаа архины дэлгүүр ажиллуулна гэдэг бол бас нэгэн буруу. Галыг дэврээхэд согтуучийд болон олон шил виски нэмэр болсон байх аа. Цагдаа тун бэлтгэлгүй байв. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд энэ асуудалд ямарч бэлтгэлгүй байсан нь бас харагдаж байна. Монголын төр иргэнээсээ уучлал гуйдаг, буруу хийсэн бол огцордог дэлхийн ардчиллын нийтлэг соёлоос суралцмаар юм аа. Харьд суугаа мань мэт нь байдлыг хараад бухимдаж байна.

xvv said...

Санал нэг байна. Намын дарга байж болно. Гэхдээ тэр хүн уг нь улсын ерөнхий сайд баймаар? Тэр засгийн газрын бусад гишүүд нь ч тэр? Нөгөө онцгой байдлын газар гээд том байгууллага том том ярьж зурагтаар гардаг тэр хүмүүс бүгдээрээ тэр өдөр хааччихваа?
Нөгөө энх амгаланг тогтоож эвээр шийдэх ёстой ерөнхийлөгч, ерөнхий сайд нар хаана байваа. Харин дараа нь хэзээ хойно тэгэх боломжгүй байсан гээд байгаа нь гайхмаар. Бас хүмүүс тэгж үзээд байгаа нь сонин. 16 цагийн үед эхэлж байхад нь л ер нь биш боллоо гэдгийг хүмүүс ойлгосон. Тэр дээр төр барьж байгаа хүмүүс тэрийг ойлгохын дээдээр ойлгож байсан... гэвч...

За яахав үнэхээр эвээр шийдэж болохгүй байсан юм бол яагаад эрт арга хэмжээ авсангүй вэ?
Монголд цэрэг, цагдаа байдаг л гэдэг тэр нь тэр өдөр бас хаана байв аа?

Бодсоор бодсоор эцсийн дүнд энэ бол одоо төр барьж буй хэсэг бүлэг этгээдийн коммунист, тоталитарь дэглэмээ барьж ард түмнийг сүрдүүлэн дарж байх гэсэн жүжиг шиг санагдаж байна. Гэхдээ бас тэдэнд сануулга болсон байх гэж баярлаж сууна. Хэрвээ тэр нөхдүүд ухаарч аваагүй бол эхний удаад байшин шатааж сануулсан бол дараагийн удаад нь өөрсдөөр нь сор залж ч мэдэх хүмүүс байгааг харж авсан байлгүй дээ. Тийм хүмүүсийг сүүлийн хэдэн жилд эд өөрснөө л үйлдвэрлэсэн гэдгээ санах хэрэгтэй байх даа...

arachesostufo said...

I don't understand your lenguage...
is good use a translater.

ciao da Venezia Italia

gegeen said...

hetsuuhen yum ch bolson shig baigaa yumaa. bi ch yag ter uyeer ni nutagtaa amarch bailaa shuu dee. ulaanbaatariinhaa gudamjuudaar selguutsee l

www.gegeen.com

gegeen said...

shine bichleg chini hezee ve. haruuldaad l suujiishuu

Шинэзориг Мөнхбат said...

bi munkhbat bnaa. Minii blog www.muuji.blogspot.com shuu. ta uuriinhuu blog der add hiicheheerei bi ch gesen taniihiig add hiichehsen bgaa shuu.

gegeen said...

oo new post baihguimuu, pls

gegeen said...

ta oird yagaa ve, blog-s uidsan u

etvgen said...

Ер тэгээд монголд комнизом арилаагүйл байна лээдээ
Эцсийн эцэст гэмгүй ард иргэд л хохирч үлдэж байнашдээ
Би %-даа МАХН буруу гэж бодож байна Энэ нам хоншоортой юм шиг шудрага хожигдож сураасай! аа бас эсэргээр АН зөвтгөхгүй ээ тэгэж тэмцдэг нь тэдний л буруулдаа за за ер нь мэдэхгүй ээ хэхэ ...