10/20/06

SaaS гэж юу вэ?

SaaS гэдэг нь Software as a Service гэсэн үгийн товчлол бөгөөд софтвэрийг сервис маягаар түгээх борлуулалтын шинэ хэлбэр юм. Тодруулбал, өмнө байсан cофтвэрийн лицензийг зарах гэдэг хэлбэрээр биш, софтвэрийн функцийг интернэтээр дамжуулан сэрвис болгон түгээж, түүнийхээ төлөө сар бүрийн төлбөр хэлбэрээр орлогоо олж байх бизнесийн шинэ загвар болно. Google мэтийн компаниуд ийм хэлбэрийн үйлчилгээг олноор танилцуулж байна.
Wikipedia дээрх SaaS ийн тодорхойлолт
Япон Wikipedia дээрх SaaS ийн тодорхойлолт
Дашрамд хэлэхэд Япон википедиа дээр энэ үгийн тодорхойлолт байхгүй байсанд миний бие ороод ганц өгүүлбэрээр тодорхойлж орхив. Гэтэл хэдхэн цагийн дараа ороод харсан чинь миний бичсэнийг бага зэрэг засварлаад зохих холбоосуудыг оруулчихсан байдаг байгаа!! Wikipedia гэдэг энэхүү үнэгүй вэб энциклопеди бол Нээлттэй Эх хэмээх дэлхийг донсолгосон их хувьсгалын үрээр гарч ирсэн олон том үр дүнгүүдийн нэг билээ. Энэ энциклопедийг бүтээхэд дэлхийн өнцөг буланд буй хэн ч бай чөлөөтэй оролцох боломжтой.
Бид ч гэсэн эх хэл дээрээ википедиатай болох юмсан.

3 comments:

Анхбаяр said...

Wikipedia mongol deer baigaa sh dee.
http://mn.wikipedia.org geed haygan deer. Oruulsan baigaa zuiluud ne neleen zamdraagui bolhoos bish baidag aa.
http://mn.wikipedia.org/wiki/SaaS

geed oruulaj bolohoor o eum bilee

Buyantsogtoo said...

оо тийм байна. харин бичлэгийн тоо тун бага юм байна даа. Манайханд нээлттэй эхийн тухай сайн ойлголт өгвөл идэвхтэй оролцох байх даа.

Togi said...

Harin mongolchuud volunteer setgelgee bagatai bolohoor ugiin san bogino hugatsaand bayajih esehed bi ergelzdeg.