10/22/06

Монголчууд байгалийн шинжлэх ухаанд авьяастай

Монголчууд бид хэдийгээр цөөхөн ч гэлээ тоон болон байгалийн ухаанд авьяастай ард түмэн гэгддэг. Үүнийг батлах баримт юу билээ гээд 2 жилийн өмнө интэрнэтээр хайлт хийхэд олон улсын математикийн олимпиадын сайтаас сүүлийн 10 жилд тус олимпиадад оролцсон 100 гаад орны багийн дүнг үзүүлснийг олсон юм. Эндээс Азийн Топ 10 орныг 10 жилийн дундаж үзүүлэлтээр нь гаргаж харахад Монгол 9 дүгээр байранд орж буйг хараад эрхгүй бахархах сэтгэл төрсөн билээ. Дэлхийн 100 орноос 32-т, Азидаа 9-д зогсоно гэдэг чамлахаар амжилт бишээ. Бидний өнгөрсөн зуунд бий болгосон "үнэт зүйлсийн" нэгд байгалийн болон инженерийн ухааны чиглэлийн сургалтын систем маань зүй ёсоор орно. Энэ суурин дээрээ тулгуурлан оюуны эдийн засгийн бүтцийг бий болгох явдал монгол улсын ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой байх болно гэдэгтэй олон хүн санал нэг байдаг.
Бас нэг анхаарал татахуйц зүйл гэвэл аль 70 аад он, 80 аад оноос дунд сургуулийн математикт авьяастай хамгийн шилдэг оюутнууд нь ЭВМ буюу тооцоолон бодох машины инженер гэдэг мэргэжлийг сонгон зөвлөлт болоод бусад соц орнууд руу суралцахаар одож байсан. 90 оноос эхлэн Мэдээллийн технологийн мэргэжлээр дотооддоо мэргэжилтэн бэлдэж эхлээд өнөөг хүрэхэд дээрх уламжлал хэвээр байна. Энэ нь мэдээллийн технологийн аутсорсинг зэрэг оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүчирхэг нөөц манайд бий гэдгийг батална.

International Mathematical Olympiad:
Asian Top 10 countries

(1995-2004)
Азид Дэлхийд Улсын нэр
1 2 China
2 6 Vietnam
3 7 Korea
4 11 Taiwan
5 12 Japan
6 12 India
7 26 Hongkong
8 31 Singapore
9 32 Mongolia
10 35 Thailand
11-
Central Asian countries

73 SriLanka

Миний ажилладаг компанид дунд сургуульдаа математикийн шилдэг сурагч байж байгаад програм хангамжийн инженерийн мэргэжлийг сонгон мэргэшсэн олон олон залуус бий. Би тийм залуустай мөр зэрэгцэн хамт ажилладгаараа бахархдаг. Холбоос дахь тэдний блогоор айлчлан сонирхоорой.

7 comments:

Togi said...

"Энэ суурин дээрээ тулгуурлан оюуны эдийн засгийн бүтцийг бий болгох явдал монгол улсын ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтoй" gej bichsen ni negiig bodogduulj baina.

Анхбаяр said...

Манайхан бөх, сумог дэмжидэг шигээ IT, Математикийг дэмжидэг болчихвол ч.

Anonymous said...

Minii bodloor mathiig het golchilchihson yum bishbizdee gej bodogddog yum. Himi, pizik tudiilen sain baij chadahgui baigaa bolov uu. Ene tal deer anhaarah heregtei baih.

khishgee said...

сайн математикч хүн сайн хөгжүүлэгч болдог гэдгийг ортой гэж боддог. Харин тэр олон улсын олимпиадад монголчууд дээгүүр давхиад байна гэдгийн хувьд бол олимпиадад ордог хэдэн хүүхэд л ээлжлээд ороод байдаг юм шүү дээ :) Би өөрөө 11-р сургуулийг төгссөн, улсад орж үзээгүй ч, хот дүүргийн олимпиадад бол 1-р сургуулийнхантай үзэлцдэг л байлаа. Миний үед манай сургуулийнхан дэндүү сайн байжээ. Олон сайн хүмүүст даруулаад гарч ирэж чадаагүй болохоос би ч бас л :)
Одоо харин 1-р сургуулийнханд будаа болчихоод байгаа сураг дуулдсан шүү.

khishgee said...

Дээрээс нь нэмээд хэлчихэд сайн багш хүн бас сайн хөгжүүлэгч болчихдог тал бий. Ер нь багшилж үзээгүй хүн сайн систем инженер болно гэдэг юу л бол. Хэрэглэчтэй харилцах, дээд түвшний дизайн, шинжилгээ хийхэд багш байсан хүмүүс илүү байх шиг санагддаг.

Oyunbodol said...

БЛОГ БИЧИГЧИД ЭЭ ...

http://oyunbodol.blogspot.com/2006/10/blog-post.html

Anonymous said...

sain uu, ene sudoku-g chini yaj togloh ve?