Бас нэг анхаарал татахуйц зүйл гэвэл аль 70 аад он, 80 аад оноос дунд сургуулийн математикт авьяастай хамгийн шилдэг оюутнууд нь ЭВМ буюу тооцоолон бодох машины инженер гэдэг мэргэжлийг сонгон зөвлөлт болоод бусад соц орнууд руу суралцахаар одож байсан. 90 оноос эхлэн Мэдээллийн технологийн мэргэжлээр дотооддоо мэргэжилтэн бэлдэж эхлээд өнөөг хүрэхэд дээрх уламжлал хэвээр байна. Энэ нь мэдээллийн технологийн аутсорсинг зэрэг оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүчирхэг нөөц манайд бий гэдгийг батална.
International Mathematical Olympiad: | |||
Asian Top 10 countries | |||
(1995-2004) | |||
Азид | Дэлхийд | Улсын нэр | |
1 | 2 | China | |
2 | 6 | Vietnam | |
3 | 7 | Korea | |
4 | 11 | Taiwan | |
5 | 12 | Japan | |
6 | 12 | India | |
7 | 26 | Hongkong | |
8 | 31 | Singapore | |
9 | 32 | Mongolia | |
10 | 35 | Thailand | |
11- | Central Asian countries | ||
73 | SriLanka |
Миний ажилладаг компанид дунд сургуульдаа математикийн шилдэг сурагч байж байгаад програм хангамжийн инженерийн мэргэжлийг сонгон мэргэшсэн олон олон залуус бий. Би тийм залуустай мөр зэрэгцэн хамт ажилладгаараа бахархдаг. Холбоос дахь тэдний блогоор айлчлан сонирхоорой.
6 comments:
"Энэ суурин дээрээ тулгуурлан оюуны эдийн засгийн бүтцийг бий болгох явдал монгол улсын ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтoй" gej bichsen ni negiig bodogduulj baina.
Манайхан бөх, сумог дэмжидэг шигээ IT, Математикийг дэмжидэг болчихвол ч.
Minii bodloor mathiig het golchilchihson yum bishbizdee gej bodogddog yum. Himi, pizik tudiilen sain baij chadahgui baigaa bolov uu. Ene tal deer anhaarah heregtei baih.
сайн математикч хүн сайн хөгжүүлэгч болдог гэдгийг ортой гэж боддог. Харин тэр олон улсын олимпиадад монголчууд дээгүүр давхиад байна гэдгийн хувьд бол олимпиадад ордог хэдэн хүүхэд л ээлжлээд ороод байдаг юм шүү дээ :) Би өөрөө 11-р сургуулийг төгссөн, улсад орж үзээгүй ч, хот дүүргийн олимпиадад бол 1-р сургуулийнхантай үзэлцдэг л байлаа. Миний үед манай сургуулийнхан дэндүү сайн байжээ. Олон сайн хүмүүст даруулаад гарч ирэж чадаагүй болохоос би ч бас л :)
Одоо харин 1-р сургуулийнханд будаа болчихоод байгаа сураг дуулдсан шүү.
Дээрээс нь нэмээд хэлчихэд сайн багш хүн бас сайн хөгжүүлэгч болчихдог тал бий. Ер нь багшилж үзээгүй хүн сайн систем инженер болно гэдэг юу л бол. Хэрэглэчтэй харилцах, дээд түвшний дизайн, шинжилгээ хийхэд багш байсан хүмүүс илүү байх шиг санагддаг.
sain uu, ene sudoku-g chini yaj togloh ve?
Post a Comment