11 сарын 30нд МайкроСофт шинэ үйлдлийн систем Виста, шинэ офис 2007 зэрэг баахан бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж буйгаа албан ёсоор зарлав. Үүнийгээ тэд тус компаний түүхэнд хамгийн чухал ач холбогдол бүхий цоо шинэ цуврал бүтээгдэхүүний эхнийх нь гэж хэлж байна.
За ер нь ингэснээр Гүүгл Гэйтс хоёрын хооронд шинэ зууны дайн эхэллээ гээд хэлчихэж болох бизээ. Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг ирж яваа 2007 он бидэнд харуулна даа.
Гүүгл бол та бидний өнөө хүртэлх компьютерийн амьдралыг интернэт суурьтай болсноор орвонгоороо өөрчлөгдөнө гэж үздэг. Тэд бүх зүйлийг вэб суурьтай болно гэж үзээд өөрсдийгөө дэлхийн мэдээллийн “төв цахилгаан станц” болгохыг зорьж буй. Гүүглийн үзэж буйгаар бол ирээдүйд гарутас интернет хандалтын гол хэрэгсэл болсноор персональ компьютерийн үүрэг роль багасна гэдэг. Бүх зүйлийг интернетээр дамжуулан хийдэг болно гэсэн үг. Жишээ нь, бид өнөөдрийг хүртэл компьютер дээрээ хийж ирсэн бүх зүйлээ вэб ашиглан хийж, бүх файл, мэдээллээ интернетийн нөгөө тал буюу Гүүгл нарын үзүүлж буй үнэгүй үйлчилгээ бүхий (үнэтэй ч бий) сервэр дээр хадгалах боломжтой болсон үе билээ. Бид өөрсдийн компьютерийг хаа явсан газраа чирч явах шаардлагагүй болно. Дэлхийн хүн бүр тийм горимонд ороод ирэхлээр яах аргагүй л дэлхийн мэдээллийн "цахилгаан станц” хэрэгтэй мэт. Гүүгл компаний эрхэм зорилго бол чухам л дэлхийн мэдээллийн "4-р цахилгаан станц" болох явдал гэж байгаа. Аймаар байгаа биз. 4-р цахилгаан станц чинь заримдаа эвдэрдэг ш дээ, тэр үед яана!? Гэхдээ айлтгүй. Ноён Гүүгл харин зуун хувийн баталгаатай, найдвартай цахилгаан станцыг дэлхийн хүн ардад байгуулж өгнө гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа гэж буй. Дэлхийн мэдээллийн төв цахилгаан станцыг байгуулснаар хүн төрөлхтний хувьд вэб ертөнц дээрх ардчиллыг бий болгож, цоо шинэ баялгийг бүтээж өгнө хэмээнэ. Үүнийгээ ч хийгээд эхэлчихсэн нь одоо Гүүглээс үзүүлж буй үйлчилгээнүүдээс харагддаг. Жишээ нь Gmail дээр хадгалсан таны захидлуудтай ноён Гүүгл “уншиж танилцаад” танд тохирсон сурталчилгааг санал болгоно. Өөрийн чинь захиаг бусад хүн уншина гэхлээр нэг л аягүй санагдаж байгаа биз. Санаа зоволтгүй, таны захидлыг хүн биш Гүүгл компаний бүтээсэн робот програм уншиж танилцах юм. Тэрхүү робот таны нууцыг хэзээ ч алдахгүй. Гэх мэт олон олон шинэ үйлчилгээг ноён Гүүгл бий болгоод байгаа. Дэлхийн бүх мэдээллийг зохицуулагч "төв цахилгаан станц" нь болно гэдэг мөн ч лут том амбиц шүү!
Харин тэгтэл МайкроСофтийнхон хэдийгээр вэб ертөнц хөгжсөн ч компьютерийн үүрэг хэвээр байна, түүнд хэрэглэх програмын хэрэгцээ урьдын адил байх болно гэж үзсээр буй. Дээрх шинэ бүтээгдэхүүнээ зарлах үедээ вэбийн талаар товчхоон дурдаад өнгөрсөн байна.
За ингээд мэдээллийн технологийн ертөнцөд болж буй энэхүү шинэ дайны эцсийн үр дүнгийн гэрч болох хувь та бидэнд тохиож дээ.
Холбоос:
Google, Microsoft хоёрын талаар сүүлийн үед гарсан мэдээ
4 comments:
Шинэ мэдээлэл хүргэсэнд баярлалаа.
Дуусашгүй...
Ene chini orsoldoonii l gol zatchim shuu dee.
Тийм шүү лут том амбиц.
Гүүглийг би ер нь л их хол явах болов уу гэж боддог юм. Майкрософт ч бас мөчөөгөө өгөхгүй үсэрч наалдана биз... Novell-тай хамтарч ажиллахаар болсон тухай дээхнэ нэг сайтад бичсэн байсан. Тэрийг уншиж байгаад Windows үйлдлийн системээ арай нээлттэй болгочих юм биш байгаа гэж бодож байлаа. Харин мань мэтийн хэрэглэгчдэд энэ мэт гал гаргасан өрсөлдөөнөөс сайхан сайхан боломж нээгдэх байх гэж найдаад л "сууцгаая".
Comment uldeesen anduudad thanks. Baatarkhuugiin blogoor ailchilsan chin odoohondoo bichleg baihgui baigaa yum baina. Hurdan bichleg nemeerei. bi bas comment uldeej baih bolno, amjilt husie.
Post a Comment