12/6/06

Цаг ирвээс . . .

Б.Ринчен

Би цэцэрлэгч бүлгээ. Цэцэрлэгтээ сэтгэлийн яруу цэцгийг энхрийлэн ургуулнам билээ. Хүмүүний нүднээ ил үзэгдэх арвис илбийн тунгалаг өнгөт сэтгэлийнхээ цэцгийг төрсөн нутгийнхаа алтан наранд сэлгэж, долгилогч зүрхнийхээ халуухан цусаар тордон ургууллаа би. Хорт муу нүднээс энхрийлэнхэн хамгаалж, цэцэрлэгт орох зам, үүдээ хаалаа би. Гагц цаг ирвээс миний цэцэрлэгийн хаалга өөрөөн нээгдэж, журамт амраг орогсдоо босгын өмнө бахданхан угтаж, хүжсийн үнэр анхилсан цэцэрлэгтээ удирданхан оруулмуу би. Тэгээд цэцэрлэг минь түмний цэнгэл баярын цэцэрлэг болоюу.

Би санг хадгалагч бүлгээ. Сэтгэлийнхээ яруу эрдэнэсийг сандаа энхрийлэн хадгалнам билээ. Хүмүүний нүднээ үл үзэгдэх арвис илбийн хурц өнгөөр эрдэнэс минь гилбэлэнхэн, алаг зүрхний минь гал улаан цус гялалзан байгаа нь тэр буюу. Муу нүднээс энхрийлэн хамгаалж, эрдэнэсийн санд орох зам, үүдээ хаалаа би. Гагц цаг ирвээс миний эрдэнэсийн сангийн хаалга өөрөөн нээгдэж, журамт амраг орогсдоо босгын өмнө бахданхан угтаж, гялалзанхан гилбэгнэсэн эрдэнэсийнхээ санд удирдан оруулмуу би. Тэгээд эрдэнэсийн сан минь, түмний итгэлийн сан болоюу.

1939.IX.9

12 comments:

Anonymous said...

unshaad tolgoi dohiod garav.

Anonymous said...

end neg hun orood garjee.

Buyantsogtoo, Ts. said...

Та нар намайг байхгүй байсан ч хамаагүй өөрсдийн дураар саатан тухлаарай. Цаана чинь виски, вино юм юм л байгаа, нэрэлхэлгүй ууж идээд суугаарай гэсн.

MEDE NEWS said...

yamar gogo bichleg ve!

Anonymous said...

tanaih bas oirdoo ovoo tsai, undtai gal hustei baidag boljee. huuchin ireed hooson gardag bailaa. hehe

Anonymous said...

Вискинд согтоод найгаад гарлаа... :P

Anonymous said...

Ih erdemten Byambiin Renchin ene bichlegiig anh udaa unshih bolomj olgosond gunee talarhay!

Anonymous said...

энэ бүтээл 21-р зууны судар гэдэг номын "буруу номтнууд" бодит хэвлэгдсэн. хэвлэлийнхээ эх дээр алдаатай юм шиг байна лээ."хорт муу нүднээс энхрийлэн хамгаалж, цэцэрлэгт орох зам, үүдээ хаалаа би" гэж дээд, доод хэсэгийг засаж ойлгох юм шиг байгаа юм.

Buyantsogtoo, Ts. said...

bbb sand bayarlalaa.

Buyantsogtoo, Ts. said...

bbb гийн хэлснээр засчихлаа. Уг нь надад нэлээн дээр үед хэвлэгдсэн эх нь байсан ч хайгаад ололгүй, сүүлд хэвлэгдсэн Бэр цэцэг ч билүү нэг номноос энэ бичлэгийг олоод тавьсан юм. Баярлалаа.

Anonymous said...

Дээд хэсэгт нь "Хорт муу нүднээс энхрийлэн хамгаалж, цэцэрлэгт орох зам, үүдээ хаалаа би." гэж доод хэсэгт нь "Муу нүднээс энхрийлэн хамгаалж, эрдэнэсийн санд орох зам, үүдээ хаалаа би." гэж орох байх ёстой байхаа. Дээд хэсэгт орох ёстойг нь доор нь хийгээд дээд хэсэгээ засалгүй үлдээсэн байна. би бас залхуураад дутуу санаагаа дутуу гаргасан байхаа.

Buyantsogtoo, Ts. said...

many thanks to bbb. zaschihlaa.
ingehed deer comment bichsen zarim humuusiin ners anonymous bolchihson baih yum. beta blog ruu shiljih ued iim bug uusev boltoi.