12/11/06

Америк хүүхдүүдийн дижитал амьдрал

Америкийн арван хэдтэнүүдийн дунд асуулга судалгаа явуулж тэд 1 долооногт дунджаар 72 цаг дижитал медиатай харьцдаг болохыг тогтоожээ. Энэ тухай Harrison Group 13-18 насны 1000 хүүхдийн дунд судалгаа явуулсан байна.

Долооногт 168 (24x7) цаг байх тул түүнээс, дээрх 72 цаг дээр унтах цаг 49 (7x7) цагийг нэмээд хасахад 48 цаг үлдэнэ. Эндээс үзвэл Америк хүүхдүүд хичээлээс бусад цагийн дийлэнхийг дижитал медиатай холбогдож өнгөрөөдөг нь илэрхий байна.

Сүүлийн үед шилжилтийн насныхны дунд SNS бүүм болж байгаа тул медиад зарцуулах цагийн тоо улам ихсэх төлөвтэй. Америк арван хэдтэнгүүдийн 68% нь MySpace, Zanga, Facebook зэрэг SNS –д бүртгүүлсэн байдаг гэнэ.

Америкт 13-18 насны нийт 25 сая 200 мянган хүүхэд байх бөгөөд тэдний жилийн нийт хэрэглээ 195 тэрбум доллар хүрдэг байна. Дижитал медиад зарцуулдаг долооногийн 72 цаг нь тэрхүү их хэмжээний хэрэглээг бий болгоход нөлөөлдөг бизээ.

Харин манай монгол хүүхдүүдийн дижитал амьдралын хэв загвар ямар байгаа бол? Сүүлийн үед хүүхдүүд гарутас барих нь ихэсч буй ч интернэтийн хүртээмж төдийлөн сайжрахгүй л байна.


Лавлагаа: MediaPub

No comments: