12/15/06

Програм хангамжийн аутсорсинг – Монголын ирээдүй

Ирээдүйн түлхүүр сан гэж байгууллагаас програм хангамжийн мэргэжлийн шилдэг 30 оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ. Тун сайн мэдээ. Тэтгэлэгийг олгох ёслолын ажиллагаан дээр ирж энэ салбарын ирээдүй, энэ тэрийн талаар ер нь оюутнуудад хэрэг болохуйц хэдэн үг хэлж, гол нь аутсорсингийн талаар ярина уу, бас ярих юмаа бичгээр бэлдэж өгвөл хэвлэл мэдээллийнхэнд өгмөөр байна хэмээн шавдуулсны дагууд яаран сандран дараахь хэдэн үгийг холбосноо тэр чигээр нь тавилаа. Андуу ташаа юм байгаа, гэхдээ энэ бол бидний бодож явдаг зүйлс юм.
(Гэхдээ үг хэлэхдээ шал өөр маягаар ярих шиг болсон)

Мэдээллийн технологийн хөгжил хил хязгааргүй дэлхий, даяршсан дэлхийг бий болгох үйл явцад томоохон хувь нэмэр оруулсаар ирлээ. Мэдээлэл холбооны технологи нь бусад салбарын үйл ажиллагааг дэмжигч суурь дэд бүтэц юм. Аутсорсинг буюу гадны нөөц бололцоог ашиглах гэсэн утга бүхий энэхүү бизнесийн чиглэл нь анхлан мэдээллийн технологийн салбар дотор үүсч хөгжсөн бөгөөд өнөөдөр бизнесийн бүхий л салбарт түгэн дэлгэрч байна. Аутсорсинг гэдэг нь аливаа байгууллага тухайн ажил үйлчилгээний хэсгийг эсвэл бүхэлд нь гадны ямар нэг эх үүсвэрийг ашиглан явуулахыг хэлдэг. Тэрхүү эх үүсвэр нь гадаад оронд байвал офшоор буюу далайн чанад дахь аутсорсинг гэхчилэн нэрлэнэ. Жишээлбэл, манай улсын зарим компани хувь хүмүүс өөрсдийн захиалгыг хил давуулан урд хөршийн хямд үнэтэй компаниар хийлгэдэг. Энэ нь үндсэндээ аутсорсинг хийж буй хэлбэр. Гэхдээ энэ бол импорт. Импорт төдийлөн манай эдийн засагт ашиггүй. Эсрэгээр бид экспортийн аутсорсингийг хөгжүүлбэл гадаад валютын орлогоо нэмэгдүүлж чадна.

Монголчууд бидний хувьд гадаадын захиалгыг аутсорсинг хэлбэрээр авч хэрэгжүүлж болох салбар бол оюуны бизнесийн салбар, тэр дотроо програм хангамжийн салбар болохыг олон хүн батлан ярьдаг. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр цөөнгүй оролдлогууд хийгдэж нэр бүхий компаниуд чамлахааргүй амжилтад хүрээд байна. Дэлхий дээр мэдээллийн технологийн аутсорсингийг идэвхтэй хөгжүүлж буй маш олон орон байна. Програмхангамжийн төрлийн дэлхийн зах зээлийг аваад үзэхэд нийт 140 орчим тэрбум ам. доллар байдгийн 41 хувь нь Америк, 15 хувь нь япон, 8 хувь нь Канад, европ бүхэлдээ 25 хувийг эзэлдэг. Эдгээр дэлхийн зах зээлийн дийлэнх хэсгийг эзэлдэг улсууд нь Энэтхэг, Хятад гэх мэт хөгжиж буй орны хямд ажиллах хүчийг ашиглаж бүтээгдэхүүнийхээ өртгийг багасгах зорилгоор аутсорсинг хийж байна. Ер нь дэлхийн олон орон дээрх томоохон зах зээлүүд рүү орохоор тодорхой бодлого гарган идэвхтэй ажиллах боллоо.

Монголчууд бидний хувьд ерөнхий боловсролын түвшин дээгүүр, тоо болон байгалийн ухаанд чамгүй авьяастай гэгддэгийн хувьд энэ салбарт хүчээ сорих бүрэн боломжтой. Одоогоор манай орны энэ салбарт нийт 70 орчим компани, 2500 орчим инженер, 20 дээд сургуульд 8000 орчим оюутан суралцаж байдаг. Гэтэл Энэтхэг, Хятадын ганцхан компани л гэхэд хэдэн мянгаар тоологдох ажилтантай. Томоохон зах зээлээс ажил авахад манай компани байгууллагуудын хүн хүчний бололцоо дутагддаг тал бий. Энэ асуудлыг шийдэхийн тулд хүний нөөцийг бэлдэх боловсронгуй, цогц системийг бий болгох шаардлагатай юм. Энэ мэт нэгдсэн бодлого гарган нийтээр хүч, санаагаа нийлүүлэн хийж гүйцэтгэх шаардлагатай ажил их бий. Манайд менежмент, эдийн засаг, хууль, гадаад хэлээр мэргэждэг оюутнуудын тоо хэрэгцээнээс хэтэрсэн байдал ажиглагддаг. Тэгвэл тэдгээр мэргэжлээр төгсөөд тодорхой ажилтай болж чадахгүй байгаа хүмүүс мэдээллийн технологийн салбарт өөрсдийгөө сорих бүрэн бололцоо бий. Ер нь програм хангамжийн инженерийн мэргэжилд өөр мэргэжлээс орж ажиллагсдын тоо гадаадад нэлээд их байдаг. Одоогоор Мэдээлэл Харилцаа Холбооны Газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран програм хангамжийн салбарын аутсорсингийн мастер төлөвлөгөөг боловсруулан гаргахаар ажиллаж байна. Тэрхүү төлөвлөгөөнд МТ-ийн чиглэлийн боловсон хүчний тоо, чанарыг сайжруулах талаар тодорхой зорилтуудыг тодорхойлон заах чигтэй байна. Гадаад зах зээлийн хувьд дэлхийн томоохон зах зээлүүдээс “Хамгийн сүүлд үлдсэн, Хамгийн том зах зээл” гэгдэж олон улсын анхаарлыг татаж буй Японы зах зээлийг Зорилтот зах зээл болгон тодорхойлохоор судлаачид, бодлого тодорхойлогчид санал нэгтэй байгаа юм.

Өндөр хөгжсөн Японы зах зээл дээр амжилттай ажиллах үндэс нь боловсон хүчнийхээ мэдлэг, чадварын түвшинг дээшлүүлэх явдал байх нь гарцаагүй. Үүний тулд:

-мэргэжилтэн бэлддэг гол газар болох их дээд сургуулиудын шинэчлэлийг зайлшгүй явуулах шаардлагатай.

-Компаниуд олон улсын түвшинд хүрсэн үйлдвэрлэлийн менежментийг бий болгох шаардлагатай.

-Мэргэжилтнүүд, оюутнууд мэргэжлийн болон гадаад хэлний мэдлэгийн түвшнээ дэлхийн жишигт хүргэх шаардлагатай.

-Төрийн зүгээс, гаргасан бодлогынхоо хэрэгжилтийг идэвхтэйгээр хянан дэмжиж, гадаад зах зээл дээр төрийн түвшний маркетинг хийх зэргээр асуудалд цогцоор нь хандах бодит шаардлага байна. Одоо байгаа 2500 орчим инженерийнхээ тоог богино хугацаанд 10-20 мянгад хүргэх бодлогыг барих хэрэгтэй юм. Ингэж чадвал монгол улсын эдийн засагт тодорхой байр суурь бүхий цоо шинэ оюуны үйлдвэрлэлийн салбарыг цогцлоон бүтээх бүрэн бололцоо бий.

16 comments:

Баянаа said...

Таны бичлэгийг уншаад санал нэг байгаагаа хэлье. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Өөрийн саналаар хошуу нэмье ээ.
- Мэргэжлийн сургуулиудаас оюутнуудад худалдаж байгаа мэдлэгийн чанар үнээсээ доогуур байгаа гэж бодож байгаа.
- МТ-н чиглэлээр суралцаж байгаа оюутан, сургуулийн тоо олширч байгаа нь сайшаалтай ч эдгээрийг даруйхан цэгцлээд 2-3 чанартай сургуульд нэгтгэвэл ямар вэ гэсэн нэг санал байна.
- Их сургуульдаа гол учир байнаа гээд бодохоор дунд сургуулиас нь эхлэж бэлдмээр ч юм шиг. Тэгтэл хүүхдүүдэд маань зааж байгаа ном, материал, багш нар нь дахиад л нөгөө их, дээд сургуулийн бүтээгдэхүүнүүд байгаад байдаг. Ядаж дунд сургуулийн ном материал дээр нь мэргэжлийн дагуух ТББ-ууд агуулгыг нь хянадаг бол ямар бол?
-Аутсорсингийн хувьд зарим компани болгоод байгаа ч монголын нөөц гэхээр л цаана байгаа цөөн хэдэн инженер, нөгөө л оюутнуудаа оруулж тооцох болно. Тэгэхээр чанар гэдэг гээд...
- ... нэлээн л зүйлүүд дээр дэмий л санаа зовох юм даа гэж :)

Buyantsogtoo, Ts. said...

Баянаад баярлалаа. Үнэндээ энэ тухай манай салбарын хүн болгон бодож явдаг гэж боддог. Бүгдээрээ хэлэлцэж хамтдаа шийдэх асуудал маш их байна. Мэргэжлийн сургуулиудын тоо олширсныг би сайн талаас нь харж байгаа, одоохондоо багшлах боловсон хүчин дутмаг тул чанарын хувьд асуудал байгаа ч тэдний үйл ажиллагааг бүгдээрээ дэмжээд өгвөл дороо сайжраад ирэх байх. Миний хувьд чанараас гадна тоон дээр адилхан анхаарал тавих хэрэгтэй гэсэн бодолтой байдаг. Ер нь энэ талаар бүгдээрээ нийлж санал солилцох талбарыг яаралтай бий болгоцгооё. Нэг зүйлийг зарлахад эрт байгаа ч энд хэлчихье. Удахгүй Монголын Софтвээрийн Салбарын Холбоо маягийн байгууллага байгуулах тухай асуудал яригдаад санаачлагч нар нь ажлын хэсэг байгуулчихсан ажиллаж байгаа юм билээ. Софтвээрийн салбарын холбоо байгуулах нь чухал асуудал гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл бид чинь бие даасан салбар биш юм шиг л явж ирлээ. Тэгээд нийлж байгаад нэгдсэн бодлого гаргаад ажиллах хэрэгтэй байх.
Их дээд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулахад ирэх жилээс Монголд нэвтрүүлэхээр болсон Олон улсын Мэдээллийн Технологийн инженерийн мэргэшлийн шалгалтын агуулгыг мөрдлөг болговол зүгээр гэж боддог.
Бас их дээд сургуулиудаас гадна мэргэшүүлэх сургалт явуулдаг сургалтын байгууллагууд байх хэрэгтэй юм. Aptech гэдэг олон улсын бранд сургалт байдаг, тэр монголд орж ирэхээр болсон нь маш сайн хэрэг юм.

tuvko said...

Buyantsogt ahad. Taniig ene chigleleer tuushtai yavdagt baharhdag shuu. Minii mongold bodoj baisan zuils yopond ireed nileed oorchlogdson. Outsourcing hiih arga ajillagaa ni yamar baih ve gedeg deer ih bodood bodood bodon shiir 4 bolchihood baina daa. Derged maani suuj baigaa yopontoi zov oilgoltsoj chadahgui baigaa bolohoor.(Medeej ene bol minii muugiinh biz) Hiliin chanadaas yaj bie bienee zov oilgoltsoh ve gedeg 1-r asuudal, 2-rt ajiliin heregtsee shaardlaga bainga oorchlogdoj baina. Enenees uneheer nuruugaa avtalaa halishrah yum. 30% undsen ajilaa hiilee gej uzvel 70% ni zasvaraa hiih yum(Nadad l tohioldoj baigaa jishee, ooroor baidag bol bi medehgui baij boloh yum). Hiliin chanadaas ene bugdiig yaj zohitsuulval deer ve? 3-rt mash urt tsagaar ajillah yum. herevee bid neg module bichiheer avaad (buten program hiilgeh zahialga olj chadahgui bolovuu gesen minii huviin bodoloos) hugatsaandaa amjihgui bolj ehelvel mongol engineer uudee yaj tegej urt tsagaar ajilluulah ve? Geh zereg yag gardaj guitsetgeh engineer iin huvid arga ajillagaan deer oligtoi shiidel bolchihoor zuil olj chadahgui yum.

Unknown said...

Зиак Буянцогтоо ахтай нэг аутсорсинг ярьж бүлтрэе байз.
Манайханд энэ ажлыг шууд бариад авах гэхээр дээрх Баянаагийн хэлсэн хүн хүчий бололцоо өөрөөр хэлбэл хүний нөөц мөн хувь хүний чадвар гэсэн хоёр томоо асуудал босч ирдэг бололтойм. Боловсролын салбарт шинэчлэл хийхгүйгээр, энэ чиглэлээр амжилт олоход туйлын хүнд санагддагыг хэлэхэд илүүдэхгүй байх. Миний бодлоор манай дунд боловсролын систем харин ч гайгүй ерөнхий мэдлэг сайн өгдөг байх гэж бодохын, харин их дээд сургуулиуд маань бас л ерөнхий чиглэл заасан байдлаар юм юм руу хүч тарамдаж хичээлээ заацгаах юм... Энэ нь бас л аргагүй мэт бодогдоод байхым. Учир нь гараад янз бүрийн ажлын байран дээр очиход юм юм хэрэг болох талаасаа тэр юм. Харин их дээд сургууль төгссөн хүмүүсийг дахин нарийн боловсруулахад зориулсан дээд давхрагын бас нэг тогтолцоо байвал үр дүнтэй байж чадах болов уу? Компаниуд ажилд авсан хүмүүсээ өөрийн хэтийн ажилд бэлтгэх журмаар түргэн хугацаанд дахин мэргэшүүлдэг тогтолцоо байвал ямар байдаг бол. танай USI-ажилд орсон шинэ хүүхдүүдэд шууд юм заагаад эхлэдэг гэж дуулсан юм байна. Төгссөн хүмүүс үнэндээ юугаа ч мэдэхгүй шахуу ажил дээр ирдэг шүү дээ. Энэ талаар?

Unknown said...

Нээрэн мартсанаас би нөгөө санал асуулгаа дүнг нь гаргаад тавьчихсан, та 8-р байранд орсон байна лээ. Баяр хүргье.

Anonymous said...

Sain baina uu? Buyantsogtoo,

Erhem andtai holboo bariagui udsand hultsel ochiye. Naiz ni ene Tsahiuryn hondiid IT-geer ajillaad 9 jil bolloo. Harin ongorson jilees Orgil Tech-d ajillaj baisan Nyamdavaa IT kompanid consulting-aar orson. Oor mongolchuud nemegdsengui ee. Manai R&D groups Enethegees programmist avch ajilluuldag Syntel gedeg outsourcing kompanitai hamtarch ajilldag yum. Bid hun huchnii huvid muu uchir tednuudeer neleed yum hiilgedeg bolovch gol yumaa gart ni ogdoggui bodlogo baridag yum aa. Technologiin nariin nuuts, know how-iin nariin skill-aa gol humuus ni bariad, tuundee oorsdoosoo 1-2 huniig training hiij backup bolgood dandaa repeatative-work buyu testing geh met tsag nar ih orson yadargaatai, sonirholgui ajlyg tedend ogch, end 1 hun ajilluulah tsalingaar 10 hun ajilluuldag yum. Yas yuman deeree ireheeree enetheguud yeronhiidoo tiim sain tolgoitoi bish, yumiig gurildah taldaa shudarga bus, deer ni ih ahiad zandaa uls baidag yum baina. Bi ene jil 10-aad haltaruudiig training hiij shar mahtaigaa hatav. Mongoloos yumuu oor gazraas outsourcing hiideh arga haihaar buteh yum hovor. Ene buhel Tsahiuryn hondiid baigaa olon kompaniud dotor manai zugees tsoryn gants Bolgaryn outsourcing kompani bii. Orosyn eivreinuudiig tootsood yaahav. Outsourcing kompaniudyn neg ontslogo ni end bairshsan amerikiin kompani hiih ajil yum. Enetheguud ene salbart ih olnooroo ajilladag, zarim ni hol garaa sain olson tuldaa Banglore-d oorsdoo neg neg huviin yumtai boldog boltoi yum aa. Za tegeed IT-d Yapon solongos, orosuud hovor baih yum. Hyatad, enetheguud l ene hondiigoor duuren bolj baina. Sun Microsystem, Sybase geed aldartai kompaniud shirgeed duusch baina. TelCom-uud bol bur hund baigaa. Neg mongol busgui IT-giin hardware-aar togsood heden jil ajilgui l suuj baina. Gazar deeree outsourcing-iin ajil iimerhuu l baina daa. Naiz ni ugiin assembler programmer uchir zovhon C deer hamgiin dood tuvsingiin OS, CR tuvshingiin library-g support hiij baigaa, uunees deesh tushind busad humuus maani portable program bichdeg yum. Yag odoo oorsdiinhoo kodoo 32 bit-ees 64 bit Solaris OS ruu porting hiij suuna. Daraa jil Solaris 9-oos 10 ruu, MSDevStudio-goos .Net ruu kodoo port hiine. Barag 1-2 jiliin ajil bolno biz ee. Bi Mongol zaluusyn resume-g avaad HR ruu forward hiideg bolovch identity-g ni hardag yum uu interview-d oroh screeining-d ni ortogohui yum aa. Bichsenee ergeed harsan chini ee ten tal ni angli ug bolchihjee, technikiin shaardlagaar ingelee, tuunii bi saihan mongol helee hairlaj yavdag negen bilee. Za and naizynhaa outsourcing-iin ajild amjilt husiye.

Buyantsogtoo, Ts. said...

Zalituneg, Ganbaa nart gyalailaa.
Baatar chan hontou ni hisashiburi desu. Bi bas holboo barihgui udsandaa uuchlal husie. Ter jil uurtei chin uulzaj baisnaas hoish 2 jil hagas ungerchee. Mongol japan 2-iin hoorond neleen ih yavlaa, yavsan nohoi yas zuuna gegcheer ajliin ur dun bas ch gaigui. Gehdee bid japanii zah zeel ruu orohiin tuld salbariinhaa hugjliig deesh gargahgui bol uneheer bolohguig ehnees ni mederch ene talaar yum hiih talaar bagagui tsag zartsuulj irlee. Uunii ur dun bas ch chamlahaargui. Japanii huvid USA-gaas baidal arai uur baina. Tend ajillah huch neleen dutagdaltai, deerees ni outsourcing hiihgui bol bolohgui gej haa saigui bodoj bui. Ene ni ch tsaanaasaa zardlaa bagasgah shaardlagaas uyaldan garch irj bui asuudal. Tednii outsourcingiin diilenhiig china nar ezeldeg heveeree, suuliin ued vietnamuud garch irj baina. Bi china, india, vietnamuud bugdiig ni ene heden jild sudallaa. bidneesee iluu garch hol ochih yum tun baihgui gedgiig oilgoson. Yutai ch bid japan gedeg neegdej bui zah zeel ruu erthen l yavj oroh heregtei baina. Ehleed outsourcing hiij baigaad yavaandaa shuud zahialagchtai haritsdag bolohiig zorih heregtei, uund medeej hugatsaa shaardagdana. Gehdee dayarshsan delhii bidend tiim bolomgjiig olgoj bui uchraas tom ambitstai uzeh yostoi baih. Japan ruu chiglesen bodlogo yavuulaad G2G tuvshind yum hiivel tednii zasgiin gazriin demjlegiig bas avah bolomj ih baih shig baina. Vietnamiig ajiglaj baihad tiim baina.
Zalitunegiin hundsen asuudal unendee bol bodit baidal. Ter buh berhsheeliig shiideh l yostoi bolno doo. Ganbaagiin hundsen asuudliin huvid USI uuriin gesen surgaltiin systemtei, tuuniigee bainga bolovsrongui bolgoj baidag. Ur dun ni gaigui shuu. Uil ajillagaanaasaa olson turshlagaa unoodriig hurtel niited open bailgaj irlee. Zarim ih deed surguuliin bagsh nar hamtarch ajillaj baigaa. Bas companiud ch hamtarch ajillaj baigaa.
Ta buhnii hamtiin ajillagaand bayarlalaa. Mongoliinhoo software iin salbariig hugjuulehiin tuloo hamtran ajillatsgaaya. Bidend delhiig burhsen suljee baina shu dee.

Ш. Баатар said...

Эхэлсэн ажилдаа тууштай зүтгэж байгааг чинь хараад их баярлаж байгаа шүү. Outsourcing хийхэд ямар нэгэн боломж, арга зам монголчууд бидэнд байж л таарна. Ийм ажил хийж эхлэхэд маш сайн лоббитой болох шаардлагатай юм байна. Америк бол цэвэр лоббины орон юм. Монголоор бол ар, өврийн хаалга, танил талаараа ажлаа амжуулна гэсэн хэрэг. Лоббигоороо дамжуулж ажлаа олсоны дараа түүнд нь тэнцэх эсэх нь бас их чухал асуудал юм. Үүнд коммюникэйшн скилл заавал хэрэгтэй ажээ. Энэтхэгийн компаниудаар аутсорсингийн ажил хийлгэхээр хамгийн сайн баагийнууд нь ирж гургалдай шиг яриад ажлаа олоод авахаараа цаадуул нь хийх юм билээ. Энэ талаар сайн гаршсан боловсон хүчин эхлээд бэлдвэл зүгээр болов уу.

Buyantsogtoo, Ts. said...

Тийм л байж таарна даа. Америкийн тухайд би сайн мэдэхгүй л байгаа. Өөрөө японыг эс мэдэх биш, жинхэнэ лоббины орон, бүх юм хүмүүсийн харилцаан дээр суурилдаг шүү дээ. Өчнөөн жил япон орон, хүмүүстэй нь харьцсан юм болохоор тэр харьцаан дээрээ тулгуурлаж л ажлаа явуулж байх шиг байна. Дээр дурдсанчлан асуудал зөндөө байна, шантралгүй үзээд байх санаатай. Гэхдээ би их өөдрөг байгаа, бидний дороос цоо шинэ жинирэйшн гарч ирж байна. Тэднийг зөв залаад, хамтдаа үзвэл болно гэж санаанд багтаад л байгаа юм. Баатар сан наад Америк гэдэг Мэдээллийн технологийн тэргүүлэгч орноосоо бидэнд хэрэгтэй мэдээллийг өгч байгаарай. Бид хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ гэдэг дээр чи бид олон жилийн өмнөөс санал нэг байж ирсэн билээ. Мэдээллийн технологийн салбарынхан гэгдэх бидний хувьд юм хийх ёстой үе нь одоо л ирж байх шиг байнаа.
Чиний байгаа Силикон Ваалигийн талаар бас хэрэндээ уншиж судалж байгаа. Ер нь их сонирхолтой юм билээ. Доорх номыг саяхан уншсан.
Силикон Ваалигийн спирит

bayarsaikhan said...

Юуний өмнө аутсорсингийн чиглэлээр Монгол улсдаа их хувь нэмэр оруулж нэр усаа өндөрт авч явааа USI-ийн хамт олонд баярлаж явдгаа илэрхийлеэ.

"Монголын Софтвээрийн Салбарын Холбоо"
гэж чихэнд гоё сонсогдож байх чини. МХХТГ-ийн үйл ажиллагаа, боглого ни дан ганц софтвэйр-тэй холбоотой явагддаггүй болхоор бидэнд иймэрхүү нэг хобоо хэрэгтэй. Тэр холбоогоороо дамжуулж, боловсон хүчин бэлтгэх, сургалт сэминар явуулах, мэргэжил нэгтнүүдийг нэгтгэх гэх мэт олон сайхан зүйлийд хийж болно шүү дээ. Энэ холбооний талаар тодорхой мэдээлэл өгөөч, орёо, хувь нэмрээ оруулая.

Buyantsogtoo, Ts. said...

Баярсайханд баярлалаа. Тиймээ хамтран ажиллах хийх юм маш их байнаа. Хамтран ажиллахдаа баяртай байх болно. Холбооны талаар хэл хүргэнээ.

Anonymous said...

Microsoft-d ajild orokhiig khyssen khymyysiig shalgadag asuultuudiig http://www.sellsbrothers.com/fun/msiview/default.aspx?content=question.htm - deerees yzeerei. Bygdeeree niileed bodood khariultiig ni tabibal tend ajild orokhoor khysej bui MGL zaluuchuudad maani kheregtei ;)

Sharavsambuu Gunchinish said...

Sain bna uu?
Tanii niitlelees bi outsourcingiin talaarh oilgolttoo nemegduulj chadlaa. Tand gyalaalaa.

Bi neg zuil bichih gesiimaa.
Tanii helsneer Mongold ene chigleliin mergejiltnuud tiim ih heregtseetei bgaa yum bol yaagaad ih deed surguuliud maani ahiuhan huvaari aimguudruugaa taraaj boldoggui yum boloo. Minii huvid bi ene chigleliig har bagaasaa sonirhsoor irsen. Gaigui surguulid ene chigleleeree surch sain programer bolno doo gej boddog baisan getel MUISaas gehed manai aimagt gantshan huvaari irseen. Odoo bi husel ermelzleleesee hazaigaad o'or chigleleer suraltsaj bgaa. Ta lav gadarlasan baih bi ene jil konkurdsan jiriin negen programer boloh huseltei oyuutan yumaa.
Aztai tohioloor bi USI companiin meneger Munkhbayar ahruu mail bichseen, nadad tedniihaas suraltsah altan bolomjiig ogson.
Tegeegui bolch bi yaah bsan bol...
Za ter ch yaahav yuu geh geed bna ve gevel ene chigleld sonirholtoi huuhduud nadaas gadna nileed ih bii gedgiig heleh gesiimaa.

Sharavsambuu Gunchinish said...

:)

Bi tanii niitleliin suuliinhiig dutuu unshsandaa hultsel ochie!

Uneheer ene chigleliig hogjuulehed toroos dorvitoi arga hemjee avah shaardlaga yaah argagui bii bolchihood bnaa l gej..

Bi blog gej yuu bolhiig meddeggui bhdaa uneheer toon huvaagdald orchihson yavjee.

jirgee said...

Би бас та нартай адилхан ийм мундаг мундаг юм ярилцдаг болохымсөөн. би одоо 3-р курсээ төгсч байгаан. Тэгээ өнөөдрөөс дадлагад гарсан. Тэгсэн чинь сурсан юм юу ч алгаа. Тэгээ аймар сэтгэл санаагаар унасан. Юу ч мэдкү, хүний ажил уяж байгаа нөхдүүдийнхээ /ангийхныхаа зарим хүүхдүүд/ өмнөөс бас ичсэн. Нэгэнт л энэ салбарт суралцаж байгаа бүх хүмүүс өөрсдийгөө бүрэн дайчлаасай л гэж бодож байна. Үнэндээ манайд мэрэгжлийн хичээл түлхүү ороод өгөхгүй, элдэв бусын цаг авсан хичээлүүд үнэхээр их орохымаа. Мэрэгжлийн хичээл гэж 14 удаа лекц ороод л болчихно. Лаборатори дээр 1 ПС дээр 2 юмуу 3 хүн сууна. гайгүй сурдаг хүмүүсийг бараадаж байгаал дүнгээ тавиулчихна. Ийм байдал дундаас өөрсдөө л хичээхгүй юм бол манай энэ системд хэзээ өөрчлөлт гарна гэж хүлээхэв дээ. Тийм болохоор ЗАЛХУУ ОЮУТНУУДАА, ӨӨРСДИЙГӨӨ Л ЭНЭ шалбаагнаас ГАРГАЦГААЯ гэж хэлмээр байна.

Zolzaya said...

Монголын аутсорсингийн талаар илүү дэлгэрэнгүй хаанаас мэдэж болох вэ? сүүлийн жилүүдийн тоо баримт хэр өсөлттэй байгаа гэх зэрэг статистик мэдээллийг өгч туслаач