12/22/06

Дэлхийн бүх хүн хоорондоо танил

Манай дэлхийн хүн ам 6 тэрбум гаран. Тэр 6 тэрбум хүнээс бие биенээ огт танихгүй дурын хоёр хүнийг сонгоод хэдэн хүнээр дамжин хоорондоо танил болж болохыг тооцоход ердөө 5-6 хүнээс хэтэрдэггүй гэж байгаа. Гайхалтай байгаа биз. Таныг африкийн дурын нэг хүүхэдтэй хэдэн хүн дамжаад холбогдохыг тоолоход яахнав? Ердөө 6-хан хүнээр дамжаад та хоёр холбогдох нээ. Монголд бол дурын хоёр хүнийг сонгоход тэднийг шууд танидаг нэг хүн заавал олдоно гэсэн үг болох байх даа. Энэ үнэн гэж бодож байна.

Ерөөс хүний ертөнц гэдэг хүмүүс хоорондын гинжин хэлхээнээс бүтдэг. Нийгэм дотор янз бүрийн сонирхлоор нэгдсэн хүмүүсийн сүлжээ, бүлэглэлүүд оршин байна. Жишээ нь , хүнсний салбарынхан, програмчлалын салбарынхан ч гэдэг юмуу, ан хийдэг сонирхолтой хүмүүсийн нийгэмлэг, нэг ангийнхан, за тэгээд монголд бол нутаг нугынхан гээд явж өгнө дөө. Ийм ч учраас орчин үеийн маркетингд хүмүүсийн ам дамжсан яриаг ашиглахыг хамгийн оновчтой аргад тооцдог. Насанд хүрсэн нэг хүний танилын тоо дунджаар 250-300 орчим байдаг гэж хаа нэгтээ уншсан санагдана. Англиар ам дамжсан яриаг buzz гэж хэлдэг. Лэксус, виагра гэх мэтийн брандуудыг энэ аргаар гаргаж ирсэн гэх юм билээ. Оршлыг үүгээр өндөрлөөд үндсэн сэдэвтээ оръё.

Интернетийн ертөнцөд хүний нийгмийн холбоост чанарыг ашиглан хүмүүсийн бүлэглэлийг бий болгохыг зорьсон нь SNS буюу Social Networking Service юм. Бас өөрөөр Social Networking Site ч гэж хэлэх нь бий.

Товчхон хэлэхэд гишүүнчлэлтэй, гишүүн болоход заавал хэн нэгэн гишүүний урилгаар элсдэг сайтыг SNS гэсэн ангилалд багтаадаг. Энэ сайт дотор гишүүдийн товч намтар нээлттэй байх бөгөөд гишүүд хоорондоо мэдээлэл солилцох, захидал бичилцэх, өдрийн тэмдэглэлээ нээлттэй хөтлөх зэргээр үйл ажиллагаа явуулна. SNS-ийн хамгийн том төлөөлөгч гэвэл дэлхийн хамгийн том сайт болох MySpace, японы mixi –ийг дурдаж болно. За тэгээд нохой, муур тэжээгчдийн SNS гэж хүртэл байна. Заавал хэн нэгэн гишүүнээр дамжиж орохгүй шууд өөрийгөө танилцуулаад ордог сайт ч байдаг.
Ер нь эцэст нь монгол хүмүүст ойлгомжтойгоор хэлэхэд интернэт дэх “сүлжээний бизнес”-ийн загварыг ЭсЭнЭс гэдэг юм байна гэхэд болно.

Зарим ЭсЭнЭсүүдээс танилцуулъя:

Tickle.com (асуулт)
http://web.tickle.com/

universe.icq.com(ICQ)
http://universe.icq.com/

Mywallop.com (MS)
http://mywallop.com

Meat up.com
http://www.meetup.com/

Friendzy.com
http://www.friendzy.com/

Threedegrees.com(Microsoft)
threedegrees.com

Tribe.net(зарлалын самбар)
http://www.tribe.net/

myspace.com
http://www.myspace.com/

evite.com
http://www.evite.com/

MonsterNetwork(ажлын зуучлал)
http://network.monster.com

openbc.com(Германы том)
https://www.openbc.com/

flickr.com(фото SNS)
http://www.flickr.com/

funhi.com
http://www.funhi.com/

livejournal.com(блогийн төрөл)
http://www.livejournal.com/

thefacebook.com(зөвхөн оюутнуудад)
http://www.thefacebook.com/

■Бизнесийн хувьд алдартай SNSүүд

LinkedIn
http://www.linkedin.com/

Ryze.com
http://www.ryze.com/


■Гэртээ амьтан тэжээгчдийн SNS
kissykat.com
http://www.kissykat.com/

neopet.com
http://www.neopet.com/

dogster.com
http://www.dogster.com/index_dogster.php

hamsterster.com
http://www.hamsterster.com/


Японы ЭсЭнЭсүүдээс:

gree.jp

mixi

gocoo

uume

トモモト

Echoo!

キヌガサ

minii

フレンドマップ

meetme

commonfriends

amigo

ANAfriendpark

theSpoke

ECナビ

YAMAHA プレイヤーズ王国

jpmusicians.net

24d

gaijinfinder

Монгол гаралтай ЭсЭнЭс:

Удахгүй төрөх байхаа. Төрөх гээд дуншиж л байх шиг байна.

8 comments:

Цахирмаа said...

An sonirhdog gesen ta (chi?) angiin soningoosoo huvaaltsaach.Manai aav zaluudaa and ih horhoitoi baisan bolohoor angiin soningoosoo sonirholtoi yum ih yarij ogdog baisan yum.
Uureer ireh mashinii chimee,angiin tsusnii nyaluun uner benzinii unertei holidoj hanhlaad aav mini ovliin zuzaan oros nehii,unti gutaltai tsan huureg tatuulsaar hed honog yavsan aynaasaa harij irdeg baij bilee...

Buyantsogtoo, Ts. said...

Би ч мундаг анчин биш ч зэгсэн ангийн хорхойтой байв. Буутай болохын мөрөөдөл бүүр багаас л байсан. Том болсон хойноо буу цуглуулсаар байгаад худлаа хэлсэн хүнд бараг салаа цэрэг зэвсэглэмээр олон буутай болсон. Баавгайнаас бусад анг баргий нь үзсэн гэж байгаа. Гэтэл хэдэн жилийн өмнөөс миний үзэл бодолд ч өөрчлөлт гарч, бас янз бүрийн гадны хүчин зүйлүүд нөлөөлөөд одоо үндсэндээ ан хийхээ болисоон. Гэхдээ хааяа хүмүүс дагаад явмаар санагдаж л байдаг юм. Гол нь байгаль дунд тэгж явах нь сайхан л даа. Буунуудаа ч цөөлсөн. Ер нь бол ан хийнэ гэдэг ч цаг үеэ дагаад хоцрогдож байна доо. Амьтан хөнөөх ч сайн зүйл биш л дээ. Одоо харин зургийн аппарат мөрнөөсөө унжуулаад байгаль болоод ан амьтдын зураг авч явахыг эрхэмлэдэг болоод байна даа. Гэхдээ л ан хийх гэдэг миний бүүр багын дуртай юмны нэг байсан болохоор ор тас хаяж чадахгү й байх, амьтны аминд хүрэхгүй түвшинд бол сонирхоод байх санаатай. Цахирмаад коммэнт үлдээсэнд гялайлаа.

Цахирмаа said...

aanh hun oorchilogdono l doo.
hussen huseegui yadaj l hogshirno.cahddag yumaa chadahgui bolno.gaihah yumgui.
(baga zereg haramslaa nuuh gej oroldov)
Minii huvid aaviin an hooj amitantai uhaanaa uralduulj uul modond osol ersdel dunduur uhehee medehgui yavj baisan ni teneg ch yum shig hernee baharhaltai sanagddag baisan yum.
Er hunii tuhai tosoolold nemer bolj uldsen ch gehuu dee.
Za ter ch yahav.Harin ta amitnii ami horoohguigeer an hiih bol ih l nugel uildeh ni dee..

Buyantsogtoo, Ts. said...

Цахирмаа сан намайг хөгшрөөд морины явдал даахгүй болчихсон гэж дураараа бодож болохгүй шүү гэсн. Миний найз нар дандаа л 30 хүрээгүй хүмүүс байдийн ш дэ, бараг ихэнх нь 25 ч хүрээгүй шүү. Гол нь би их багаасаа ан хийж байжээ, бүр хүүхэд байхаасаа. Тийм учраас ангийн хувьд хөгширсөндөө биш, үзэл бодлын өөрчлөлтөөс болсон хэрэг.

Buyantsogtoo, Ts. said...

Амьтны амь хороодоггүй анг яагаад нүгэл гэж үзнэ вэ? Амь хороох биш олшруулах нь сайн хэрэг бишээ...

Цахирмаа said...

Buruu oilgolt toruulsen bol sorry.
Taniig yaj oorchilogdsniig gol bolgosongui, zugeer l hogshroltoor jishee avsan hereg.
Taniig yu gej bodoh ni minii dur l daa. Harin minii yu gej bodohiig zaah chin tanii duraaraa bodol bololtoi ;P
An av gedeg ugend amitnii ami horooh utga zaaval baih shig sanagddag yum daa.Teheed ami horoohgui an hiine geheer dutuu alah ch yumuu ..neg tiimerhuu bodol torood..
Gehdee anduuraagui bol taniig buu tsugluulah hobbygoor ehleed buuniihaa ezemshiltei uyaldaad an hiih horhoitoi bolson yum bolov uu gej oilgoloo.Buu an hoyor uyaldaatai ch sonirhliin huvid biy biynee uusgeh nohtsol ni zaaval ch ugui hariltsan adil baih albagui gej bodson uchiraas tanii angiin sonirhol amarhan oorchilogdoh bolomjtoi baisan baih gej bodloo l doo.Za ene ch yahav.Take it easy.

Unknown said...

Зиак Буянцогтоо ах! ангийн нийгэмлэгийн үнэмлэхээ үзүүл! гэсн. Нээрэн анг бол сурталчилаад хобби болгоод баймааргүй л юм байгаан гэж би бодож байна. Ахын үзэл бодол өөрчлөгдсөн нь сайн хэрэг байна. Харин тэр зураг авахыг бол дэмжинээ. Манай ажлын нэг ах бас блог бичдэг болсон. Зураг авна гэдгийг жинхэнэ хоббигоо болгосон хүн дээ. http://mongolianphoto.blogspot.com/

SE said...

http://www.flickr.com/photos/ilbechin/