1/11/07

Дэлхийн хамгийн хөгшин сонин мод огтлохоо зогсоожээ


Дэлхийн хамгийн хөгшин сонинд Шведийн Post och Inrikes тооцогддог юм байна. 1645 онд байгуулагдсан гэх тул 362 жилийн туршид түүхийг бичилцэж ирж.

Энэ сонин одооноос эхлээд цаасан дээр хэвлэгдэхгүй, зөвхөн он-лайн хэлбэрээр гарах болжээ. Бага зэрэг гунигтайхан сонсогдовч, ирж яваа цагийн өнгө ийм хойно яая гэхэв. Гэхдээ буурал сонин маань шинэ иргэншлийн дунд орж дахин түүхийг бичилцэх гэж буй нь амжилт хүсэж баяр хүргүүштэй үйл явдал гэж бодно.

Лавлагаа:
MediaPub

5 comments:

Док said...

Мод огтлохгүй цаас хэмнэнэ гэдэг ч сайн мэдээ байна шүү. Гэхдээ хүн цаасан дээрээс илүү мэдэрч уншдаг юм шиг санагдаад байдгийн.

Buyantsogtoo, Ts. said...

Докд айлчлан ирсэнд баярлалаа. Энэ сонины хувьд нүглээ наминчлах гэсэндээ ч биш, цаасан сонин нь зарагдахаа болиод амьдрал хэцүү болсон тул цагийн эрхээр онлайн болж, эцсийн цусаа дуустал тулалдахаар шийдсэн нь энэ л дээ. Би хэтэрхий товч бичсэн байна. Амьдрахын эрхээр, өөр аргагүй болоод ийм сонголт хийж байна л даа. Ер нь энэ жилээс уламжлалт мэдиад энэ төрлийн өөрчлөлт хүчээ авч эхлэнэ гэсэн прогнозыг хийж болохоор байгаа. Гэхдээ манай эх орон үргэлжид дэлхийн коммон ноүлэжээс байнга ангид байдаг тул хэзээ тиймэрхүү болж ирэхийг хэлж мэдэхгүй байна.

Марта said...

Ìèíèé áîäëîîð õàðèí ñàéí ç¿éë áîëñîí þì øèã ñàíàãäàæ áàéíà. Áèä ñîíèíã óíøèæ äóóñààä ë óðààä õàÿ÷èõäàã ø äýý. Õýçýý þó áîëñîí òàëààð òýðõýí ¿åäýý ë óíøààä òýãýýä ë ìàðò÷èõäàã.Õàðèí ýíý ñîíèíãûí õóâüä óðàãäàõ, õàÿãäàõ, ìýäýýëýë íü óñòàæ ¿ã¿é áîëíî ãýñýí îéëãîëò ¿ã¿é áîëæýý. Áººí õýìíýëò áàñ àøèã.

Марта said...

fond tanisangvi

Марта said...

Миний бодлоор харин сайн зүйл болсон юм шиг санагдаж байна. Бид сонинг уншиж дуусаад л ураад хаячихдаг ш дээ. Хэзээ юу болсон талаар тэрхэн үедээ л уншаад тэгээд л мартчихдаг.Харин энэ сонингын хувьд урагдах, хаягдах, мэдээлэл нь устаж үгүй болно гэсэн ойлголт үгүй болжээ. Бөөн хэмнэлт бас ашиг.