1/14/07

80:20 ийн дүрэм буюу Паретогийн зарчим

Энэ зарчмыг мэдэхгүй хүн бараг байхгүй болов уу хэмээн бодовч бас ч зарим оюутан, залууст хэрэг болуужин гэж сэтгээд энд тавив.

Италийн эдийн засагч Вилфредо Парето 1895 онд 80:20 –ийн дүрэм хэмээгдэн алдаршсан нээлтээ хийжээ. Тэрээр өөрийн эргэн тойрон дахь хүмүүсийг мөнгө, хөрөнгө болоод нөлөөлөх хүчнийх нь хувьд “эрхэм чухал”-д орох 20 хувь, үлдэж буй “энгийн олон” буюу 80 хувь хэмээн хоёр хувааж болохыг олж ажиглажээ.

Дараа нь тэрээр эдийн засгийн бүхий л үйл ажиллагааг энэхүү зарчмын субьект болж болохыг тогтоосон байна. Жишээлбэл, өөрийн чинь бүх ажлын ердөө 20 хувь нь, нийт үр дүнгийн 80 хувийг бүтээдэг; аливаа бизнест бүх үйлчлүүлэгчдийн 20 хувь нь нийт борлуулалтын 80 хувийг эзлэнэ; бүх бараа, бүтээгдэхүүний 20 хувь нь нийт ашгийн 80 хувийг бий болгоно; өөрийн чинь хийх ёстой ажлын 20 хувь нь гарах үр ашгийн 80 хувийг бүтээнэ гэх мэт. Өөрөөр хэлбэл та 10 ажил хийх ёстой байлаа гэхэд түүнээс 2 нь л үлдсэн ажлуудын бий болгох үр дүнгээс хавьгүй чухал үр дүнг бий болгохуйц өндөр ач холбогдолтой байдаг гэсэн үг.

Хожим энэ дүрэм Паретогийн зарчим хэмээн нийтэд алдаршсан юм. Дээрх жишээнээс харсанчлан бидний эргэн тойрон дахь бүхий л юм энэ зарчим дээр тулгуурладаг. Нэг маш энгийн жишээ авъя: шалан дээр дэвссэн хивсний 80 хувь нь эдэлгээнд орж, 20 хувь бараг шинээрээ үлдэнэ...

Аливаа улсын нийт баялгийн 80 хувийг хүн амынх нь 20 хувь нь л бүтээдэг гэж ярихыг сонссон юм байна.

Паретогийн зарчмыг ажил хэрэгч хүмүүс хувийн менежмент, цагийн менежментдээ ашиглахыг зөвлөдөг.

Дашрамд бас нэгэн зарчим гэж хэлэгдэхүйц зүй тогтол байдгийг дурдъя: 10 хүн байхад ямар нэг зүйл дээр маргалдах эсвэл санал хураахад 3, 3 аараа хоёр эсрэг талд хуваагдах бөгөөд үлдсэн 4 нь голдуу дундыг баримтлагчид байдаг гэнэ. Үүнийг ямар зарчим гэдгийг мэдэхгүй юм. Ажиглаад байхад энэ ер нь үнэн бололтой юм билээ. Жишээ нь манайхан ху намыг эсвэл ардчилсан хүчнийг дэмжигч гэсэн хоёр талд хуваагддаг. Энэ хоёр тал нь нийт сонгогчдын 30 : 30 хувь байдаг бөгөөд үлдэх 40 хувь нь дундыг баримтлагчид гэгддэг. Тэгээд сонгууль болгоноор тэрхүү дундыг баримтлагч 40 хувиас түлхүү санал авахын төлөө улс төрийн хүчнүүд тэмцэлддэг. Тэхлээр ардчилсан хүчин эвсэл байгуулсан үедээ ялаад, тус тусдаа сонгуульд оролцохоороо ялагдаад байдагт гайхах хэрэггүй байх нь.

7 comments:

hasha said...

へえー...

Bailikhuu said...

Парето нь 19-р зууны Английн баялаг үйлдвэрлэлт болон хувиарлалтыг тооцож нийт баялгийн 80%-ийг нийт хүн амын 20%-д харин хүн амын 20%-д баялагийн 80% хувиарлагдаж байгааг тогтоожээ.
Олон орны түүх э\з-ийг судалахад ийм тогтолцоо гарч байжээ. Паретогийн энэ зарчмыг ашиглан IBM компани компьютер ачааллагдах хугацааныхаа 80%-ийг бүх программийн 20%-ийг ачаалахад зарцуулж байгааг олж өөрчлөлт хийсний дүнд нийт цагийн 20%-д нийт программийн 80%-ийг ачаалдаг болгон өөрчлөлт хийсэн байна.

Gansukh.N said...

Бидний постын 20%-ийг зочилсон хүмүүсийн 80% нь уншиж байгаа болов уу?

Жаагий said...

Minii blogoor zochlon urmiin ug uldeej, blogportald burtgesen yavdald ih bayarlaj bainaa.

A.Amarsaikhan said...

Gvi er ni bodood baix nee ni bi er ni yum bolgon deer 40 xuwiin etgeed bololtoi.

Ш. Баатар said...

Namaig anh Oracle-iin salbar Keytex (hojim biye daagaad TenFold Corp. bolson) kompanid orohod bootcamp training-iin uyed 80:20-iin durem geed yariad ongorson, minii oilgoson ni 80 huviim a,jilt hiivel uldsen 20 huviig butsend tootsono gemeer yum uu neg yum baisan daa.

AAB said...

Buh post-iin 80 huviig unshsan huniii 20 huvi ni bichsen