1/18/07

Монголчууд байгалийн шинжлэх ухаанд авьяастай II

2005 онд доктор Мухамед ел Барадейгээр удирдуулсан Олон улсын Цөмийн Энергийн Агентлагийн баг Нобелийн шагнал хүртсэн билээ. Тэр багийн бүрэлдэхүүнд Ч.Жаргал, Л.Энхжин, Д.Орлох нарын 3 монгол эрдэмтэн орсон юм. Тэд тус агентлагт уригдан ажилласаар нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа ажээ.

Доктор Ч.Жаргалын хувьд дээрх Агентлагт экспертийн группийн ахлагчаар ажилладаг. Ийнхүү Монголын эрдэмтэд суурь шинжлэх ухааны салбарт олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж буй нь манай улсын шинжлэх ухаан, боловсролын салбарын хөгжлийн түвшин, манай эрдэмтдийн мэдлэг, чадварын түвшин, монголчуудын ерөнхий чадварын түвшин өндөр гэдгийг илтгэнэ.

Энэ бол яах аргагүй бидний нэгэн давуу тал мөн бөгөөд энэхүү давуу талаа ашиглан олон улсын мэдлэг суурьтай эдийн засгийн сүлжээнд нэгдэн орох явдлыг одооноос эхлэн бодлоготойгоор хэрэгжүүлж эхлэх шаардлагатай юм.

Холбогдох мэдээлэл:

Дэлхий хавтгай болж байна

Энэтхэгийн хөгжлийн тухай

Боловсролын тухай

Монголчууд байгалийн шинжлэх ухаанд авьяастай

Програм хангамжийн аутсорсинг – Монголын ирээдүй

3 comments:

Ш. Баатар said...

Tiimee zov sanaa shuu. Hun bur l dor burdee garts haih heregtei baina. Orloh naiz odoo Sern-d baigaa, oird utasaar yarisangui. ANU-giin 2 dahi tol tsomiin physikiin lab ni manai end Livemore gedeg hotod baidag yum. Tend Undaraa, Dashdorj geed hoyor saihan physikch zaluus ajillaj baina. Mani hoyorch eldev tosol hootsoldood l baigaa. Bid oir zuur orj, gardag bolohoor ene talaar ih yarina aa. Davis mon hoyor erdemten zaluus baigaa get met manai baigaliin shinjleh uhaany erdemted Amerikt olshiroh tolovtei.

Д. Энхчимэг said...

Uneheer saihan medee baina. Manaihan iinhuu olon ulsiin tuvshind ajillaj baigaad mash ih bayartai baina. 1990-ood onii eheer Orost oyutan baih ued Dubna-d Mongoloos bas neleed heden hun tsomiin physics-iin chigleleer ajillaj, surch, sudalgaa hiij baisan. Manaihan ingej olon ulsiin tuvshind hurehuits medleg bolovsrol olj avahad Dubna bagagui uureg guitsetgesen baihaa gej bodoj baina. Uul ni achiig ni martahgui baival zugeer baih daa.

BaTo said...

sain bna uu, bi nyagtlan bodoh burtgeliin chigleleer surdag 2r kurs, blogiin anduud bolj boloh uu? www.batomon.blogspot.com