Монгол хэлний сувд эрэх нэрт ховор үгийн толь
Зохиосон: Б.Амаржаргал, Л.Балдан, Ж.Сэржээ, Ө.Тунгалаг, А.Янжиндолгор, Монгол улсын Шинжлэх ухааны академи, Хэл зохиолын хүрээлэн, 1992
Ийм нэгэн ном миний номын санд байсныг олж үзэв.
“...Монголчууд толь бичиг зохиох арвин уламжлалтай. “Хорин нэгтийн тайлбар толь” хэмээн олны дунд алдаршсан 21 дэвтэр их тайлбар толийг 1708-1717 оны хооронд зохиосон юм. Түүнээс хойш “Гучин зургаатын тайлбар толь”, Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” зэрэг тайлбар толиуд удаа дараа зохиогдсон билээ. Бид монгол хэлний тайлбар толь зохиож ирсэн баялаг уламжлалд тулгуурлан, өнөөгийн олонхи монгол хүн утга учрыг нь мэдэхгүй болж хуучирсан, ховор хэрэглэгддэг 4500 орчим үг, хэллэгийг хуучны толь бичиг, ном судруудаас түүвэрлэн авч энэхүү жижиг толь бичгийг зохион эрхэм уншигч танд өргөн барьж байна. Монгол үсэг бичгээ сэргээн хэрэглэх, эрдэмт өвөг дээдсийнхээ бүтээн туурвисан ном судраа уншин судлах, үндэснийхээ соёл, зан заншлыг дээдлэх, улс орноо сэргээн мандуулах зорилт тавьж байгаа өнөө үед толь бичиг манай төрөл бүрийн мэргэжлийн сэхээтэн, эрдэмтэн судлаачид, багш нар, сэтгүүлч, зохиолчдод болон түүх, соёл, монгол хэл бичгээ сонирхон хуучин ном зохиол унших хүн бүхний оюуны санд дусал төдий нэмэр болбол бидний зорилго бүтэх нь тэр... ” хэмээн номын өмнөх үгт бичжээ.
Уг номын хуудсыг хэсэгхэн эргүүлж харахуйд бидний үл мэдэх сонирхолтой үг хэллэг олноор таарав. Тэдгээрээс заримыг жишээ болгон үзүүлбэл:
АВАД – даруй, хялбар, ав авсаар, мөд; авад дуусахгүй
АРВИС – мэдлэг, тарнийн ухаан
АРЬСУУ - тогоруу шувууны нэг зүйл
АЮУ - баавгайн өөр нэр
АЯСГАЛАН - эелдэг нийлэмжтэй байдал
БАНЖИХ – I. хэрэглэгдэхүүнийг төхөөрөн бэлдэх, зэхэх; II. тооцох, хожих
БАЯСГАЛАНТ ХӨРӨГ – амьддаа бүтээлгэсэн хөрөг
БОДГАЛЬ – амь санаа бүхүй
БОДГАЛЬС – бурхан хийгээд бусад хамаг амьтан
БОДРОЛ БИЧИГ – ямар нэгэн ухааныг тайлбарлах мэдүүлэх; бичиг илэрхийлэх айлтгах, алба барьж ирж айлтгах бичгийг бодрол бичиг гэнэ.
БУСАРМАГ – муу зан
БӨӨРӨГ – уулын хажуу этгээдийн дэвсэг газар
БУУЛГА – бичгийн хуулбар
БЭЛБЭСЭН – малын дан ганц зүс
БЯМБА – шил шиг гялтганасан улаан өнгөтэй жимс
БЯЦХАН ХАРХИРАА – дэглийтэй адилавтар, үндсэн өнгөтэй, хүзүү хар, хошуу урт нүдний зовхинд нэжгээд цагаан өрөвлөг бүхий тогорууны төрлийн шувуу
ГАБИЛИН – соронзон
ГАЛИРАХ – ажил хэргээс бэрхшээх, бултан зайлах
ГАНГИС – тогоруу
ГАНДИ – харагчин тоть
ЭЕВРЭГ – сэтгэлд нийлэмжтэй, зохистой, эелдэг, эевэргүү
ЭСЭРГЭН – цаг улирлын ирэх хувь; эсэргэн жил; эсэргэн зун (ирэх зун, дараа зун)
Энэ мэт бидний төдийлөн сайн үл мэдэх сонирхолтой үгнүүд олон оржээ. Энэ ном 92 оноос хойш дахин хэвлэгдсэн эсэхийг мэдэхгүй байна. 92 оны хэвлэл нь тааруухан цаасан дээр хэвлэсэн, нимгэн цагаан хавтастай ном байна.
10 comments:
mgl ugnuud l bh shig bhiin, medeg n tun tsoohon yumaa.
arisuu buyu gangis orj ireed garav gesn.
сайхан баян номын сантай болохсон...
Buyantsogtoo san daldyg hardag yum bn
Buyantsogtoo san daldyg hardag yum bn
Ойрд блогтоо юм бичих завгүй л явна. Комент үлдээсэн андуудад гялайлаа.
Докд: номын сантай болсон хойно уншаагүй ном баахан болчихоор бас жаахан тиймхэн байдаг юм. Би багаасаа л ном худалдаж аваад байдаг нөхөр байсан, хожим завгүй болсон чинь худалдаж авчихаад санаа нь амардиймуу уншихгүй аваачаад тавиур дээр орхичихсон номын тоо ихсэх хандлагатай...
Чариот сан ямар утгаар хэлэв?
чамайг би харчихав уу? эсвэл...
дээр үед манайд далдыг харагч даагий гэдэг мундаг хүн байв даа. ерөнхийлөгчийн тамгын газар тусгай өрөө энэ тэртэй ... Намайг хаа нэгтээ үзмэрчээр урихгүй юм байх даа.
Gandi gej shuvuu bsan umuu? Gandiin mod gej ardiin duund gardag bolohoor Gandi gej mod l bdag um baih gej bodoj yavlaa.
Byamba gedegiig bi bol shuud 7 honogiin 6 dahi odor gej orchuulah um bna. hehehe.
Hoorhii muu togoruu yamar ch olon nertei iin. arisuu ch geh shig gangis ch geh shig. hehehe, mongol hel ch uneheer bayalag umaa. Uuniigee urgeljluuleed bichvel ih sonirholtoi um bishuu.
Ene nomiig yostoi haraagui yum baina. Bayarlalaa. Manaihan yaalt ch ugui Mongol helnii shine tailbar tolitoi boloh tsag boljee. Ya.Tseveliin toliig mongol helnii yaruu saihan ugiin bayalagaar yaduu gedegtei hen ch margahgui. Gehdee Ya.Tsevel guain muugiinh bish, uchir medeh hunees duulahnee mash olon udaa censorduulj, feudaliin ug useg, shashnii ug useg ih baina gej ih olon hasuulj hasuulj tiim toli butsen gedeg. Harin Baabar guai orchuulgiin ajlaa orhij Mongol helnii tailbar toli buteeh gej bui gej duulsan.
Сайхан хэрэгтэй мэдээлэлүүд өгсөн та бүхэнд баярлалаа. Дипломийхоо ажилаар үүнтэй холбоотой нэг ажил хийхээр төлөвлөж байгаа. Удахгүй та бүхний мэлмийд сайн бүтээл хүргэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Тусалж дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
цариг гэж юу гэсэн үг вэ
тээрх гэж мэдэх үү
Сонор мялаах сувдан хэлхээг үргэлжлүүлэхийг хичээнгүйлэн хүсвэй.
Намуран нэрт
Post a Comment