5/7/08

Эсрэг эффект

Саяхан даа, манай Дагваа аваргыг Японууд сүр дуулиан дэгдээн байж, хоёр башё дараалан барилдах эрхийг нь хасч олон заалт нөхцөлтэйгээр нутаг буцаасан нь. Тэр үед ихэнх японууд за ингээд энэ залуу барилдахаас өнгөрлөө, тэр чигээрээ зодог тайлах бизээ гэлцэж байв. Бас энэ явдлыг хоёр улс хоорондын харилцаанд сэв суулгах вий хэмээн болггоомжлох нэгэн ч байв.
Тэр бүх таамгийг эдүгээ Дагваа маань эвдэж, шуугиант үйл явдлын өмнө байснаасаа ч нэр хүндээ өсгөх маягтай явааг нь магтахаас өөр аргагүй.
Түүнийг өнгөрсөн 8 сарын 29-нд нутагтаа буцаж ирэх үед нь японы хэд хэдэн телевизийн сурвалжлах групп даган ирж Монгол дахь үйл хөдлөлийг нь нэгд нэгэнгүй Токёо руу дамжуулж байсан гэдэг. Харин Дагваа нутагтаа ирэнгүүтээ олны анхаарлаас дайжин Хархорин дахь эзэмшил газар луугаа бултаж дайжсан тул тэдгээр сурвалжлагчид хийх, хэлэхээ олж ядан Монголын эдийн засгийн тухай мэдээллийг өдөр бүр япон руу дамжуулж байв. Газрын үнэ сараас сард өсч буй, орон сууцны үнэ японоос төдийлэн хямдгүй, Монголчууд япончуудын эдэлж хэрэглэдэгээс ч үнэтэй эд зүйлсийг хэрэглэдэг гэх мэтчилэн манай эдийн засгийн элдэв нарийн ширийнийг нэгд нэгэнгүй мэдээлж байсан нь чухам "эсрэг эффект" гэгч болж Монголыг хятадын алс хязгаар нутагт хөгжлөөс олон жил хоцорсон, Түвд мэтийн муж нутагтай адилтган үздэг японы олон нийтэд орчин үеийн Монголын эдийн засгийн хөгжлийн талаар бодит мэдээллийг хүргэснээр, японтой харьцаж ирсэн өнгөрсөн 30 гаран жилийн туршид амжуулж чадаагүй том пийаар болсон гэлтэй. Японтой харьцаж ирсэн энэ олон жилийн туршид японы олон нийт монголын талаар ямар ч бодит мэдээлэлгүй явж ирсэн гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч хоёр улс хоорондын эдийн засгийн харилцаа урагшилж өгөлгүй явж ирсэн юм. Бид Японоос багагүй эдийн засгийн тусламж авдаг хэрнээ Солонгостой илүү бизнесийн харилцааг хөгжүүлсэн байдаг.
Ийн харахад, сумочид маань дипломат харилцааны чухал ресурс байх бүрэн бололцоотойг харуулсан тод жишээ энэ юм.

12 comments:

A.Амарсайхан said...

Сайхан жишээ байна. Пи Ар-ын хичээл заадаг багшдаа хэлж, үзүүлье байз, энэ бичлэгийг чинь.

Лхагваа said...

Одоо Давгаа дахиад түрүүлэх хэрэгтэй. Өчигдөр ч уначихна гэж ёстой бодсонгүй шүү...

Anonymous said...

Сайн эцгийн нэрийг 3 хувааж иднэ гэж энэ дээ. Нэртэй алдартай хүмүүсийг унаж явхад нь хүмүүс илүү мууд нь дурлаад байх тал харагдаад байдаг ум. Ямарч байсан хэн хүнд заяагаагүй хувь тавилан. Давгаа шиг байдаггүй юмаа гэхэд тэр зурагтаар гардаггүй бөхүүдийн дайтай явах юмсан гэсэж бодох юм . хэхэ

Unknown said...

Тийм шүү тийм, ядаж аймгийн начны дайтай явах юмсан.

Badral said...

Hi, Sain baina uu ta. Manai USI-giin blogchid tag duugai boltsgoochihjee. Ene yuniih we. Ochko, Gobi geed lut lut blogchid haachsiin boloo. Neg yum hiigeech ee. Ard tumen uguileed baina tsaana chini.

Badka said...

Mani Asashoryu ch bas suuliin barildaandeer buduuleg avirlaj blee shuu. Texdee noxduudiin xoorond yamar margaan bdagiig xen medexev.
Ene yamar noxor ni minii neriig zeelden comment uldeedeg bnaa. xmm

KKolya said...

Хөөрхий Монголд минь 76 зөв, үнэн л байх юм даа. Олон зөвүүд нь тоглоомоо булаацалдаж буй цэцэрлэгийн хүүхэд шиг уйлалдаад л, уралцаад л Бүгд л миний зөв минийх нь үнэн гэдгийг гайхуулаад л. Ард түмэн болохоор БҮГД ҮХЭЭРИЙН МУНХАГ ТЭНЭГЧҮҮЛ. Үүнд үүнийг уншиж буй чи ч, бичиж буй би ч, аав ээж, ах дүүс чинь бүгд орно. Татвараа төлж төлж, хөлсөө дуслуулж дуслуулж олсон хэдийг нь 76 өөгүй сайхан нөхдүүд+засгийн газар, нам эвслүүд нь маниустаа зориулаад хэрүүлийн яс болгоод нөгөө сайхан ТВ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нь буцаагаад тэнгэрт цацчихна. Хүн хичнээн боловсролтой, сайхан өнгө зүстэй байж болноо. гэхдээ л олон нийтийг төлөөлнө, улс орныг чиглүүлнэ гэдэг өөр шүү. Би Монголд амьдрахаасаа үнэнднээ залхаж байна. Ядаж муу Эрээнийг л хар л даа. Хичнээн коммунист, муу муухайгаар нь дууддаг ч харьцангуйгаар тэнд үр хүүхдэд минь хэрэгтэй боловсрол байна, агаар байна, баталгаат хүнс байна, чөлөөт зах зээл, ажлын байр байна, орон сууц байна. Яршиг пизда гэр бүлээ аваад хэдэн жил эрээнд амьдарна. Эх орон гээд худлаа цээжээ балбаж архи уугаад хүүхдээ хордуулж байсанд дорвол Ван И-тэй нөхөрлөөд, амьдралаа төвхнүүлээд, улсаа зарахгүй, мэдлэгээ зараад, хөлсөө хүний нутагт дуслуулаад явж байсан минь дээр. Пизда нар минь ичээч. БИ жирийн нэг БОлдын найз, татвараа өгөөд 150,000 төгрөгний цалингаа аваад гэр бүлийн 4 хүнтэйгээ хамжилцаад амьдралаа авч явах гэж ядаж буй, нөгөө Диплом нэртэй цэнхэр цаас өвөртөлсөн хэрэндээ боловсролтой гэдэг ч захын Японы хажууд хэлэхээсээ ичдэг нэгэн байна. Хэмлэх ясыг чинь бэлдээд өглөө, уралдацгаа ичгэвэртэй МОНГОЛ АХАН ДҮҮСЭЭ.
Blog deer chin unduutslaa ilerhiilsend uuchlaarai, No offensive. Just TUGEEHTUN!

XACAP said...

Bi hediigeer japan mongoliin haricaag oor shig chini sain medehgui ch. Er ni Yoponchuud Mongolchuudad ih elegtei gej boddog! Iim bolgoson olon shaltgaan baidag. Uunii neg ni yah argagui ih abarga bolon manai heden sumochid! Edgeer hobguud uneheer mongolchuud bidnii baharhal shuu!

tanii_sain_naiz said...

Erdenejargal-d: Yapon hun bol mongol hun bish. Erdoo ene shaltgaan baihad l hangalttai. Ih avariig maani ch er ni heniig ch ter il demjij baivch dotroo muugaar bodoj baihiig hen ch uguisgehgui. Taniih shig mongol hunii saihan setgel oor haana ch baihgui mongol hund l bii.

Vinzo said...

Ambassador bolohoos gadna muu zuil, muu um hiivel urh gerees n gadna Mongoliin ner hund unah uchir terhuu erhem ner turiig abch yvaa humuus maani uursduu ch bas humuujdeg bolov uu.

xvv said...

Нээрээ бас тийм тал байдаг байх шүү. Сайн муу аль аль нь л байдаг байх. Дагваа аварга гэхдээ бас хааяа арай л хэтрүүлчих гээд байгаа харагддаг юмаа. Гэхдээ хүний л амьдрал болсон хойно байнга хүний хараан доор амьдрах мэдээж стресстэй л байдаг байх л даа... Ямартай ч сумо нартай амжилт хүсч, дэмжиж ТВ-ээ ширтэж суудаг нь Монголчууд бараг бүгдээрээ биз дээ :)

Jamts Dash said...

Шинэ ашигт малтмалын хуулийг найз нь гүрийж байж хийлээ дээ. Хэрэв уншигдахгүй байвал http://badaa.mngl.net/convert/con2uni.htm unicode-тайлагчаар хөрвүүлээд уншина уу. Би хуулахдаа алдаа гаргажээ уучлаарай найз нараа. Хуулийг ард түмнээрээ хэлэлцүүлээд гаргадаг жишиг тогтоохгүй бол бид нэг өглөө л эх орон ч үгүй болоод сэрнэ шүү. Бусад баялагаа ухуулаад дууссан орнууд яг тийм байсан шүү...