Хавтгай ертөнцийн тухай номонд Энэтхэгийн тухай нэлээд бичигдсэн байх юм. Арга ч үгүй биз, Энэтхэгийг шинэ ертөнцийн нэгэн манлайлагч гэж хэлж болох учраас. Тиймээс энд Энэтхэгийн тухай товч бичие.
1951 онд Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавхарлал Неру Энэтхэгийн анхны долоон IIT (Indian Institute of Technology) буюу Энэтхэгийн Технологийн Дээд сургуулийг байгуулж. Тэр цагаас хойш 50 жил өнгөрөхөд олон зуун мянган энэтхэг залуус IIT болон түүний хувийн сектор дахь ижил хувилбарын сургуулиудыг (Indian Institute of Management) төгсгөжээ. Эдгээр сургуулиуд нь чухам л үйлдвэр адилаар өндөр боловсролтой залуусыг үй олноор нь бэлдэн гаргаж байв. Гэхдээ тэдгээр мэргэжилтнүүдийг тус улсын социалист эдийн засгийн систем ажлаар хангаж чаддаггүй байсан нь боловсрол эзэмшсэн залуусыг Америк руу гарч одоход хүргэж байжээ. Сургуулиудын элсэлтийн шалгалтын өрсөлдөөн өндөр түвшинд явагдаж, сургалтын хөтөлбөр нь ачаалал ихтэй байв. Хахууль өгөөд сургуульд элсэнэ гэж гонж. Харвард, Массачүүзэтсийн Технологийн Дээд сургуульд орохоос ч хэцүү ... IIT ийн төгсөгч, Sun Microsystems-ийг хамтран байгуулагч Винод Косла: Би Дэлийн IIT-г төгссөнийхөө дараа Carnegie Melon-ий магистрт сурахад IIT-д байснаас хичээл нь хамаагүй амар байж билээ гэж дурссан нь бий.
Тухайн үед энэтхэг дэхь америкийн элчингийн үүдэн дээр виз хүссэн залуусын дараалал тасардаггүй байсан гэдэг. Гэхдээ тэдний дундаас зөвхөн цөөхөн тооны элитүүд л ажиллах эсвэл суралцах виз авч чаддаг байжээ...
Эхэн үедээ өндөр мэдлэг боловсролтой ажиллах хүчээ бүрэн ашиглаж чадалгүй, гадаад улсад экспортолж байсан ч аажмаар оюуны эдийн засгийг хөгжүүлж, 90 оноос эдийн засгийн системээ ардчилж, мэдээллийн технологийн аутсорсингийг хөгжүүлж ирснээр өнөөдөр Энэтхэг улс ялангуяа Мэдээллийн технологийн салбарын хувьд өндөр хөгжсөн орны тоонд орж, улмаар мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх тал дээр манлайлагч улс болон хөгжиж байна гэж хэлж болно. Одоо бол энэтхэг залуус америк гарч ажиллахыг цорын ганц мөрөөдөл гэж үзэхээ хэдийнэ болижээ. Энэтхэгийн жишээнээс үзэхэд мэдлэгт
суурилсан эдийн засгийн үр ашгийг дор хаяж 10-20 жилийн завсарт тооцож харах ёстой болох нь мэдэгдэж байна. Т.Фрэдман номондоо Америк улс одоо шалавхан боловсролдоо анхаарал тавьж эхэлбэл 20 жилийн дараа үр дүн нь гарна, эс тэгвэл 20 жилийн дараа америкчууд дэлхийн улсуудын байр эзлэлтэд тун хойгуур зогсдог болно гэсэн байна лээ. Бид ч энэ талаар бодож судлууштай. Манайхан гадаад орны туршлагыг ярих үед өөрсдийгөө нүүдэлчний өвөрмөц соёлтой улс тул авсаар гадны соёл, сэтгэлгээ таарахгүй хэмээн хүлээж авдаггүй талтай. Америк, Энэтхэг, Хятад ... юу вэ энэ улсууд чинь манайхтай харьцуулагдах юм биш шүү дээ гэж хэлж болох. Гэхдээ хөгжил гэдэг юмны цаана бодлого гэдэг юм байдаг болтой, зүгээр хар аяндаа хөгжөөд явдаггүй болтой. Жишээ нь Непал гээд улс байна. Тэд л гэхэд тун сүрхий бодлого гаргачихсан мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлнэ, Мэдээллийн технологиор даяаршлын ертөнцөд тов тод байр суурьтай болно гээд мундаг амбицтай үзэж байх юм.
4 comments:
Ялангуяа монгол хүмүүс ирээдүйг тун өөдрөгөөр харах дуртай байдаг. Гэтэл техник технологийн хөгжил, тэр дундаа электроник, мэдээллийн технологийн хөгжил нь хүн төрөлхтөнд гай зовлон, чимээгүй мөхөл авчирна хэмээн үздэг, айсуй мөхлийн эсрэг ямар нэгэн шийдвэртэй сөрөг цохилт өгөх ёстой хэмээн чин сэтгэлээсээ итгэдэг улс төрийн хүчин байдаг.
Ийм улс төрийн 2 урсгал байдгийн нэг нь лалын тэрс үзэлтнүүд, нөгөө нь нео консерватив үзэлтнүүд юм байна. Тэд өөрсдийн хийж буй тэмцэл, алан хядах үйл ажиллагааны ачаар дэлхий ертөнцийг гүн нойрноос нь сэрээж улмаар оршин буй шудрага бус тогтолцоог халж цоо шинэ ертөнцийг бий болгож чадна хэмээн үздэг гэнэ.
Эдгээр хүмүүсийн итгэл үнэмшил, авч явуулж буй бодлогын талаар өгүүлсэн английн ВВС телевизийн бүтээсэн гурван ангит цуврал баримтат кино байдаг. Эндээс өнөөгийн дэлхий ертөнц, улс төрийн бодлогын хөгжлийн чиг хандлагын талаар сонирхолтой мэдээлэл авч болно.
Магадгүй тэд аймшигт ирээдүйг үнэхээр олж хараад хүн төрөлхтөнд анхааруулга, сануулга өгөхийг хүссэн юм болов уу? Компьютерын систем нь хүн төрөлхтний дайсан байж болох уу? Бодох л асуудал.
Завтай үедээ энэ киног нэг удаа үзэхэд тун дажгүй. Үнэхээр хүнд их юм бодогдуулахаар кино. Холбоос нь
нэгдүгээр хэсэг
хоёрдугаар хэсэг
гуравдугаар хэсэг
tanai www.prj.usi.mn yagaad ajillahaa baichihvaa zahiralaa
Манайх мэдээллийн технологоор амжилт ольё гэж бодож байгаа бол эхлээд юуны түрүүнд боловсролын салбартай шинэчлэл хийх хэрэгтэй. Манайх мэдээллийн технологийн нарийн мэргэжлийн боловсон хүчин гаргаж чадахгүй байна. КТМС ийг аваад үзэхэд ПРОГРАМ ХАНГАМЖ, МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ гэсэн тодотголтой төгсөгч гаргаж байна. Энэ яг үнэндээ зүгээр л маш олон хичээл заадаг нь маш авууштай боловч маш өнгөц үзээд л дуусдаг энэ нь амьдрал дээр програм бичихэд нэн хангалтгүй санагдаж байна. Үнэндээ бол маш нарийн мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Вэб програмчлал, Системийн програмчлал, Application програмчлал г.м. За за хүмүүс дотроо бүгд л тунгаан бодож байгаа биз.
Гэрэлт-од боловсон хүчний тал дээр би их өөдрөг үзэлтэй явдаг хүн л дээ. Бидэнд боловсон маш их бий шүүдээ. Тэднийгээ дэмжихгүй байгаан харамсалтай
Post a Comment