10/18/06

Widget моодонд орж эхэллээ

Виджэт хэмээх вэб сервис сүүлийн үед бүүм болж эхэллээ. Ирэх 11 сарын 6 нд Санфранцискод Виджэтийн чиглэлээр "Widgets live !" хэмээх томоохон конференци болох ажээ.
Виджэт гэдэг маань нэгэн төрлийн мини вэб сервис бөгөөд вэбд зориулсан авсаархан чимэглэл-аксэсуар гэж нэрлэж болно. Бас вэб дэхь gadget ч гэж ойлгож болно.
Цаг, хайлтын цонх, толь, тоглоом, чимэг зураг гэх мэтийн олон төрлийн виджэтүүдийг үнэгүйгээр түгээдэг сайтууд олширч байна. Эдгээрээс та дуртай виджэтээ сонгож аваад өөрийн вэб болон блогоо гоёж болох юм.
Гүүглийн виджэтийг эндээс сонирхоно уу.
Та энэ хуудасны баруун доод хэсэгт буй "Wikipedia", "Саран авхайн царай", "Сүүдокү" зэрэг widget-ийг харна уу.

1 comment:

Эрин М.Тулгат said...

Widget gej halit sonsch baisan, uuniig helj baijee dee. Medeelel ogsond bayarlalaa.