12/31/06

2006 оны вэб ертөнцийг эргэн харахуй

Бүх блогчиддоо болон блог уншигч нартаа шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж амжилт, сайн сайхныг хүсье. Энэ оны хамгийн сүүлийн бичлэг болгож өөрийн судалгааны чиглэлийн нэг болох вэб технологийн үйлявцыг энэ оны хувьд тоймлон хүргэхийг зорьсон ч олигтой юм болсонгүй. Гэхдээ бусдад зориулсан гэхээс илүү өөртөө бэлдсэн орчуулга материал юм шүү. Андуу ташаа зүйл байвуузай, комеентоор саналаа үлдээвэл тун талархана.


Энэ онд вэб технологийн хүрээнд ямар үйл явдал өрнөснийг эргэн харахыг оролдъё. Мэргэжилтнүүд энэ талаар хэрхэн дүгнэж буй талаар мэдээлэл хүргэе.

2006 он бол үндсэндээ Вэб 2.0 ийн он боллоо гэж хэлж болно. Энэ нэр томъёо түгээмэл болж, үндсэндээ маркетингийн албан ёсны нэр томъёо болов. Дэлхийн уламжлалт том том медианууд вэб 2.0 технологи руу шилжиж эхэллээ.

Бас 2006 оныг social network-ийн жил байлаа гэж хэлж болно. MySpace, YouTube, Facebook 3 энэ салбарт гялалзсан амжилтыг бүтээв. Энэ чиглэлийн хамгийн оргил үйл явдал бол яах аргагүй Гүүгл гуай YouTube-ийг тэнгэрт тулсан үнээр авсан явдал билээ. Бас Японы хамгийн том social network болох mixi хувьцааны зах зээл дээр гарч асар их үнэд хүрч японы хөгшин үеийнхний дургүйцэл бас гайхлыг төрүүлэв.

RSS ч мөн үргэлжлүүлэн хүчээ авсан жил байлаа. Яхүү Y! Mail Beta даа RSS ийг нэгтгэж, Майкрософт ч мөн адил IE7 гоо тийм болгосон. Мөн Гүүгл Google Base and Gdata format (RSS-ийн хувилбар АТОМ дээр суурилсан) ийг нэвтрүүлэв. Энэ чиглэлд ирэх жил улам их идэвхтэй өрнөл бий болох нь дамжиггүй.

Амазон энэ онд олныг гайхуулсан шинэ технологиудыг танилцуулав: Mechanical Turk, S3 (online storage) болон EC2. Эдгээр технологиуд цаашид улам хөгжиж салбартаа дорвитой нөлөө үзүүлж болзошгүй.

Ерөнхийдөө үйл явдлын гол төвд Гүүгл тоглосон жил байв. Майкрософт Windows Live Strategy -гаараа араас нь хөөж, Яхүү олон чухал бүтээгдэхүүнээ зарлав. Apple онлайн хөгжмийн зах зээл дэх ноёрхлоо хадгалахын сацуу видеогийн орон зай руу ч орж ирэв.

Том компаниуд хоорондоо нэлээн сүрхий түншлэв: Ebay, Яхүү хоёр хамтран ажиллахаар болж Yahoo нь eBay гийн америкийн хэрэглэгч нарт сурталчилгаагаа үзүүлж, PayPal-ийг Яхүүгийн хэрэглэгч нар ашиглана. Гүүгл бас Ebay –гийн олон улсын зах зээл дэх хэрэглэгч нарт рекламны үйлчилгээ явуулахаар болж гарын үсэг зуралцсан.

Вэб ертөнц дахь локализаци хүчээ авсан гэж хэлж болно. Жишээлбэл Шинэ Зеаландын TradeMe сайт нутагтаа бол Яхүү, Гүүгл нараас илүү трафик эзэлж байна гэж байгаа. Силикон Ваалигаас гаралтай digg, flickr гэх мэтийн вэб хэрэглэгдэхүүнүүдийг олон улсын зах зээл дээр амжилттай клоундсан жил байв.

Вэб Офис ийн чиглэлд өчнөөн их үйл явдал өрнөв. Гүүглийн асар далайцтай үйл ажиллагаанаас (Writely-г худалдан авч, Google Docs&Spreadsheets ийг гаргасан...) гадна Zoho, Zimbra, ThinkFree гэх мэтийн стаарт-апууд амжилттай гараагаа эхлүүлэв. Энэ эрч ирэх онд хэвээрээ үргэлжилж гол дайн Гүүгл, Майкрософт хоёрын хооронд өрнөх нь ойлгомжтой.

Виджетийн хувьд гараагаа эхэлсэн он байв. 2007 онд дэлбэ авах нь ойлгомжтой.

Онлайн видео бол үнэхээр халуунаас халуун байваа. YouTube-ийн дууриамлууд зах зээлээр дүүрэн байна. Энэхүү халуун үйл явцын дүнд дараа үеийн шинэ хандлагыг бий болгож болзошгүй хэмээх найдлагыг төрүүлж буй.

VoIP ийн орчин ч бас халуу дүүгж эхэлсэн. Skype-тэй өрсөлдөгчдийн тоо тун их болов. Тэд бүгдээрээ л уламжлалт телекоммуникацийн системийг нураачих бодолтойгоор үзэж байна.

Хайбрид вэб/десктоп хэрэглэгдэхүүн буюу вэбжүүлсэн десктоп хэрэглэгдэхүүнүүд ч бас тэмцээнд оролцож эхлэв. Жишээлбэл the Times Reader, Adobe`s Apollo platform, Laszlo`s rich internet apps platform.

Browser Wars 2.0: Firefox зах зээл дэх эзэмшлээ овоо гайгүй өсгөж, Майкрософт ч түүнтэй өрсөх мэт шинэ толилуураан зарлав.

Блогийн хувьд мэдээж амжилттай өсөлтийн жил байв. Байгууллагууд блогийг өргөнөөр ашиглах болж, маркетингийн хандлагад ч бат суурьтай болов. Олон олон алдартай блогууд зах зээл дээр гарч ирэв.

Ajax ийн хувьд хүчтэй өсөлтийн жил байж түгэлтийн хувьд Flash-ийн араас тун ойртож очлоо.

Дэлхийн Интернетийн түгэлтийн хурд 16% хүрч түүний дотор Азийн эзлэх хувь мундаг том байв. Түүнчлэн нийт интернет трафикийн дөрөвний гурав нь олон улсын чанартай вэб байсныг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх гол томоохон хандлагуудаас гадна жижгэвтэр хандлагууд олон байсныг тэмдэглэх нь зүйтэй:

- RSS Filtering. Google Reader сонирхолтой бүтээгдэхүүн болсон ч ирэх жил энэ чиглэлд нэлээн олон стаарт-апууд гарч ирж магадгүй.

- RSS Reader ч өргөн хэрэглээний бараа болж ирлээ.

- P2P Traffic өсөлтөө хадгалав.

- Web OS (virtual desktop) ийн хувьд хэдийгээр жижигхэн зах зээл байсан ч олон арван стаарт-апууд гарч ирэв.

- Цахим уншуурын төрлийн бүтээгдэхүүнүүд олшров.

- Азийн Мобайл Вэбийн хөгжил хурдаа авсан жил байв. Америк мэт нь энэ зах зээлд хоцорсон хэвээр л байна.

- e-learning ч хүчтэй өсөлтийг үзүүлэв.

- Блог вендоруудын хоорондох өрсөлдөөн ширүүсэв. SixApart vs. Wordpress

- ...

Мэдээж хэрэг эдгээрээс өөр өчнөөн олон үйл явдал өрнөсөн нь ойлгомжтой. Тэдгээрийг бүгдийг энд багтаах боломжгүй юм.

4 comments:

mnglmba said...

Umno n software development-tei holbootoi engineering chigleleer ajillaj baisanii huvid, ene post-iig unshihad sonirholtoi sanagdlaa. Web technology company-uudiin business/financial strategy talaas, garj bui handlagaas comment nemie gej bodloo.

Web chigleliin shineer garj irj bui company-uudiin tsaashid hugjih/tomroh strategy talaarh, oiriin heden jild garj bui neg tom handlaga bol, busad tomoohon company-d uuriigoo zarj baigaa yavdal gej helj boloh baih. Tom jisheenyyd n uuriin chin post deer baigaa: MySpace News Corp.-d zaragdsan, YouTube Google-d $1.6bln-d zaragdsan, Facebook Yahoo-d (bolon bas bus uur gazart) zaragdah dam yaria tasrahgui baigaa yavdaluud. 2000 onii Tech bubble hagarahiin umno ihenhi shine company-uud IPO hiij huvitsaagaa birjed gargah zamaar sanhyyjij tomorj baisan yetei haritsuulahad, ondoo handlaga gej helj bolno. (Medeej japan dahi Mixi giin IPO geh met exception bii).

Sayahanduu neg article unshaad ineedtei sanagdsan n: Silicon Valley-giin olon shine web company-iin strategy-iin presentation-ii "Ireeduin tulovlogoo" gesen syyliin huudasiin hedhen songoltond bainga "Google-d company-aa zarah" gej orson baidag, gej bicheestei baij bilee...

Ene handlagad hed heden hychin zyil baigaa gegddeg ch, ter tuhai nurshij end zai ezlehees zalhuurav ;).

Buyantsogtoo, Ts. said...

mnglmba санд баярлалаа. Өөртэй чинь санал нэг байна.
Силикон Ваалигийн тухай нэг номны тухай Тулгат блог дээрээ бичсэн байсан даа. Тэр ном энэ тэрээс тэндхийн спиритийг ер нь жаахан судлаад л байгаа. Силикон Ваалигийнхэн бараг бүгдээрээ шахуу л томоохон компанид өөрсдийгөө зарж баяжих зорилгыг тавьдаг юм байна гэдгийг мэдсэн. Ер нь ч америкууд тиймэрхүү хандлагатай биз дээ. Японууд бол тэс өөр байдаг.
Гэснээс монголын Силикон Ваалиг бүтээх цаг нь болж байгаа мэт ойрд санагдах боллоо...
Үндсэндээ хөгжлийн тийм загвар чинь прототип болж буй мэт санагдах юм. Манайхаас бусад нь бүгд шахуу энэ замаар юм хийцгээж байх шиг байна. Бид эртхэн хөдлөхгүй бол...

mnglmba said...

Japand arai uur handlagatai ch baidag baij magadgui. Mongold heden jiliin daraa, IT outsourcing dajgui hugjih bizee.

Ожуу said...

Ta goe medeelel tavisan bna nadad mash ih taaladlaa. Bi ajax tehonologi sudalj bgaa ajax tehnologi mash huchtei hogjij bgaa yum shig sanagdaj bna. Mongoliin hubid bol ene tehnologiig www.banjig.net site jaahan tusgasan bh yum. Harin www.yahoo.com site maani ali hedeein ene tehnologi ruu shijsen bas mail.google.com geh met. Bas neg zuil ni Web service mash erchimtei hogjij ooroo ch gesen huchtei tehnologi yum bna lee. Taniig ene talaar jaahan material taviasaa gej bodoj bna.