1/3/07

Сайн байцгаана уу, Бүгдээрээ

Миний блогоор орж гарч байдаг эрхэм андууддаа шинэ оны мэндийг дэвшүүлье. Энэ оныхоо анхны бичлэгээр та бүхэндээ шинэхэн төрсөн нэгэн сайтын тухай мэдээлэл хүргэсү.
Өнгөрсөн сард Токёод байхдаа Тулгат, Зоригт, Гоби, Наранбаяр нартай уулзан санаа бодлоо солилцох үеэр тэдний санаачлан бүтээх гэж буй шинэ төсөлд оролцох хүсэлтийг миний бие машид баяртайгаар хүлээн авсан юм. Энэ бол иргэний оролцоот хэлбэрийн цоо шинэ медиаг монголдоо бий болгох тухай санал байв. Энэ үйлсийг бид Бүгдээрээ хүчээ нийлүүлэн бүтээх хэрэгтэй байна гэсэн билэгдлээр шинэ медиа-вэбсониндоо "БҮГДЭЭРЭЭ" хэмээх нэрийг өгсөн нь ч тун их таалагдсан. Энэхүү вэбсонин өнөөдөр дэлхий даяар шинээр түгэн дэлгэрч буй CGM (Consumer Generated Media) гийн суурийг Монголдоо тавих анхны алхам болно гэж бодож байна.
Та www.bugdeeree. mn хаяг руу хандаж үзнэ үү. Шинэ сониныхоо тухай бодсоор, түүний ирээдүйн Монгол улсын төлөө оруулж болох хувь нэмрийг сэтгэлдээ төсөөлөн баярлаж хөөрсөн амьтан Токёогоос хөл газар хүрэхгүй шахам ирсэн хойноо ажлынхаа зав зайгаар БҮГДЭЭРЭЭ вэбсониныхоо эхлэлийг тавих ажилд нөхдийн хамт гар бие оролцсоор юутай ч эхний суурийг нь тавилаа. Мэдээж дутуу дулимаг зүйлс зөндөө байгаа, гэвч эхнээс нь бүгдээрээ хамтдаа бүтээгээд явцгаая гэсэн санаагаар эхний туршилтын хувилбарыг олны өмнө яаран дэлгэсэн нь энэ.
Бүгдээрээ сонины сурвалжлагчид нь иргэн-сэтгүүлчид буюу ер Бүгдээрээгийн баримтлах зарчмыг хүлээн зөвшөөрсөн хэн боловч байж болох юм. Гэхдээ элсэх зарчим нь ЭсЭнЭс-ийн зарчим буюу хэн нэгэн гишүүний урилгаар элсэнэ. Монголын толгой блогчид дотроос гарсан санал гэдэг утгаар бодсон ч, блог туурвигч эрхэм андууд маань бүхний түрүүнд манлайлан БҮГДЭЭРЭЭ идэвхтэй оролцох бизээ хэмээн итгэж буй тул блогчиддоо хандаж цоо шинэ хэлбэрийн медиа-"БҮГДЭЭРЭЭ" сониноо алга ташин угтаж авахыг хүсэх байна. "Бүгдээрээ" сонины “Анхны 100 сэтгүүлч”-д бүртгүүлж, ирээдүйн Монгол орны хөгжилд эерэг хувь нэмэр оруулах эрхэм зорилго бүхий энэхүү шинэ медиаг хөгжүүлэн бойжуулахад хамтран оролцоорой хэмээн Монголынхоо төлөө санаа талбигч эрхэм оюунт хүмүүн та бүгдийг уриалъя.
----------------------------------------
Холбогдох бичлэгүүд:

Галаарид: Шинэ сэтгүүлзүйн үүр хаяарч байна
Ганбаатар: Зэвсэг нэгт ахан дүүс...
Гоби: www.bugdeeree.mn
Наранбаяр: Блог ертөнцөөс Бүгдээрээ ертөнц рүү
Зоригт: Амар байна уу, бүгдээрээ
Тулгат: Шинэ он, шинэ сайт - БҮГДЭЭРЭЭ.МН

4 comments:

М.Огоо said...

Bi gej neg technologios hozrogdson amitan bnaa. burtguulchiheed orood main page-see oor ym ruu orj boldoggui aldaa ogood baih ym. End holbolt ch zambaraagui udaan bna l daa. gehdee eldev serious aldaa baihgui biz dee? zugeer l shalgaad uzeerei geh geed :)

Buyantsogtoo, Ts. said...

Ogood bayarlalaa. Burtguulsen hereglegch ni maileer erhee avaad comment bichih erhtei l boloh yum. Harin bichleg oruulah erhtei irgen setguulch bolohiin tuld hen negen gishuuneer uriulah heregtei bolno. Bi uuriig chin urihad belen.

Togoruu said...

sanaag n bol zurh setgeleesee demjij bgaa shuu, tom amjilt husye.
oo neeree shine onii mend shuu!

М.Огоо said...

tegvel urilga nad ruu yavuulchihval ih bayarlana shuu :) Tanaas urilga avna gedeg bol ner toriin hereg