12/26/06

"Өлзийнарангийн өчил"-өөс III

Өгүүлбэр бүрт нь бидний мэдэхгүй шинэ үг тааралдах
энэ номонд олон олон сонин баримтууд орсон байх юм.
Энэ удаад цорын ганц эротик аястай өгүүлбэр байсныг
танилцуулъя.


...Янжиндулам охин яггүй эрх танхи, эмзэг энхрий амьтан. Тийн атал ийн тийн элдэв бусын зан араншин байхгүй. Үе тэнгийн эр эм залуустай эелдэг ялгуум харьцаж, эрхэлж тоглон наадах, наалинхайлан наалдаж нагших нь яршигшаам хэцүүхэн гэлтэй. Гэвч зан сайт айлд хүн, замаг сайт усанд шувуу цуглардаг гэгчээр түүний нахилан нухилан гунхалзах гоолиг өндөрхөн нуруу, уулын согооных шиг урт нарийн ганган сайхан гар хөл, хөвөн ороосон зулын гол адил гооногор цагаан хүзүү, гурваар сүлжиж хондлой, хонго давсан хонгор шархан гэзэг, хонин бор нүд, хөндлөн тавьсан тасам шиг тас хар хөмсөг, цаг үргэлжид үл гандах цагаан шар царай, яралзсан цавцгар цагаан шүд, цахирам цэцгийн өнгө адил улаан ягаан уруул, шув шулуун хянгандуу хамар сэлт нь хавь ойрын зарим залуу эрийн хайр сэтгэлийг дуудан даллах ид шидийг олсон уран увдис мэт учир, хэн нэгэн бээр хэзээний хүзүү толгой, гар хөл холболдож, хонон өнжин байхын хоор дунд Өлзийнаран хүү би ч хотойж гулзайхгүй хорьхон насандаа хоёрхон дүү эл эмэгтэйн харах хараанд хараахан хаягдалгүй, хааяа энгэр зөрүүлж явсан удаа буй эсэхийг өдгөө энд нэхэж хэлсний нэмэр юун.

(108 дахь тал)

8 comments:

Altangereliin Amarsaikhan said...

Mongol xelnii maani ene met tansag saixniig bid l xadgalax yostoi. Xeden cag ch xamaagvi suuj, xeden toli ch bai soxoj baigaad iim xeleer zaxidal, zurvas yum bolgonoo bichdeg bolcgooe

Chimee said...

Huuhed baihdaa aav eejdee zaginuulan untahgui uran zohioliin nom unshidag baij.Gadaad dotoodiin geed l.Odoo buur unshihaa bolijee,ene hesgiig unshisan chin neeree eh hel deeree saihan uran zohioliin nom unshihsan gej bodogdoloo.

Хишгээ said...

ugui ee taminee. ene neeree buzgai erotic zohiol baina shuu

Ш. Баатар said...

Уг зохиолд "цахирам цэцгийн" гэсэн vг гарлаа. Толь бичигт "цахирмаа" цэцэг гэж гарна. Англиар бол orchid билээ. Энэ цэцгийг ургуулахад нэг их услах шаардлагаггvй. Говь хээрээс эхлээд бараг дэлхийн бvх л газар нутагт ургадаг гэсэн. Єндєр цэгцгэр хvнийг бас цахирмаа цэцэг шиг гэж хэлсэн байдаг. Аль нь зєв хэллэг юм болоо.

Chimee said...

Hi,mini bodloor ene zezegiin ungiig
busguin uruultai zuirlej yagaan gesen bn,bi bol ene zezegiig ih goy yagaan ungetei l gej oilgoson.

Buyantsogtoo, Ts. said...

Цахирам цэцгийн талаар Цахирмаа сан комэнт өгөөч.

togoruu said...

tsahirmaa orchid gedeg n mon bol budeg yagaan ongotei tsetseg bdag bhaa.goy durslel bnaa, er n budag shudag turheegui hunii uruul chas ulaan hundan yagaan bh n hovor doo, teheer budeg yagaan original ongo gedgiig tegj durselsiin boluu. emegtei huniig uran yaruu goy l durselsen bn, tehdee uchirgui erotik geed dogdloh yum nadaa lav haragdsangui, esguul bi het hard yumnuud unshsaar bgaad tiim boltsiin boluu. ene ch huudiin togloom l bshde geed bhgui yu-;)

zalituneg said...

Yun toloo medeelliin eren zuund amidarch baigaa bilee dee. http://en.wikipedia.org/wiki/Orchid geed orood uzsen chini Calopogon orchid geed ih goyo yagaan tsetseg baih yum. Iim l yagaan uruultai yum baina daa gej bodogdloo. Utga zohioliin huvid tsaas ni unshimaar sanagdtal goyo durslel baina. Haramsaltai ni Tsahirmaa = Orchid geed batalgaa uzuulchih toli bichig alga yumdaa. Tsetsegiig ni haraad tsahirmaa tsetseg baina geed yalgaj helj chadahgui ni yamar gunigtai ve.