1/9/07

Билл Гэйтс блогчдод ярилцлага өгөхөөр шийдвэрлэжээ

Энэ бичлэгийг Бүгдээрээ дээр тавьсан боловч видео нь тэнд орохгүй, харин блог дээр оруулж болж байсан тул энд тавьчихлаа.

CES (Consumer Electronics Show) хэмээх электрон тоног төхөөрөмжийн дэлхийн хамгийн том шоу үзэсгэлэн Лас Вегаст энэ сарын 8-11нд болж байна. Тэр үеэр Билл Гэйтс урилгаар үндсэн спийч хийсэн цөөхөн хүний тоонд орсон бөгөөд дараагаар нь хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө уламжлалт мэдиагийнханд биш америкийн топ 5 блоггерт ярилцлага өгөхийг зөвшөөрсөн байна. Түүний хувьд блогийг сонин сэтгүүлээс илүүд тавьсан нь энэ бизээ. Engadget, Gizmodo, Kotaku, PodTech.net, Joystiq зэрэг 5 блогч түүнтэй нэгэн зэрэг 1 цаг орчим хөөрөлдсөн байна.




Лавлагаа:

Exclusive lunch with Robert Scoble and Bill Gates(PodTech.net)

MediaPub

1 comment:

Buyantsogtoo, Ts. said...

Ер нь энэ үзэсгэлэнгийн үеэр блогчдод зориулсан лаунж энэ тэр байгаад тэрнийг нь алдартай блогчид бүрэн дүүрэн ашиглаад л ... Ер нь л блогчдын арми дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн том ивэнт болов бололтой. Блогчдын бичлэгийг харж байхад ёстой л нүдээр үзэж гараар барьсан мэт хэмжээнд мэдээллийн цаг тухайд нь хүргэж бас уламжлалт мэдиагийнхнаас ялгаатай нь мэргэжлийн өндөр түвшинд хүргэж байх юм. Арга ч гүй биз, цаад юмаа сайн мэддэг хүмүүс бичиж байгаа тул. Блог уламжлалт мэдиаг түрж эхэлсний нэгэн том нотолгоо боллоо гээд дүгнэхэд буруудахгүй мэт.