4/29/07

The Long Tail буюу Урт Сүүлний түүх

The Long Tail (урт сүүл) хэмээх энэ үг вэб ертөнцийн нэгэн шинэ нэр томъёо юм. Зүүн талын граф нь аливаа зах зээл дахь бүтээгдэхүүний борлуулалт нь бүтээгдэхүүний төрлөөс хэрхэн хамаарч буйг харуулдаг. Босоо тэнхлэг-борлуулалтын дүн, хэвтээ тэнхлэг- бүтээгдэхүүний нэр, төрөл гэж үзэхэд зүүн гар талын ногоон хэсэг нь борлуулалтын 80 хувийг бүтээгдэхүүний 20 хувиас олддогийг харуулна. Графикийн баруун гар талын шар хэсэг нь борлуулалтын 20 хувийг эзлэх 80 хувийн бүтээгдэхүүнийг харуулж байна. Өөрөөр хэлбэл энэ график нь өнөөх алдарт 80х20 ийн буюу Паретогийн зарчмыг харуулна. Ер нь энэ бол өнөөг хүртэлх хүний нийгэмд оршиж ирсэн "бодот" эдийн засгийн ухааны гол зарчим билээ.
Гэтэл вэб иргэншлийн үед энэ зарчим "ажиллахгүй" байх шиг байна гэж үзээд Амазон зэрэг Вэб 2.0 ийн төлөөлөгч сайтуудын орлогын бүтцийг тайлбарласан өгүүлэлдээ Америкийн Wired сэтгүүлийн редактор Крис Андерсон анхлан дээрх "Урт Сүүл" хэмээх нэр томъёог гаргаж ирсэн юм.
Жирийн номын дэлгүүрийн борлуулалтын орлогын 80 хувь нь сайн борлолттай, өөрөөр хэлбэл бэстселлер гэгдэх 20 хувийн бүтээгдэхүүнээс л бий болдог. Гэтэл Амазоний ихэнх борлуулалтын орлого нь жирийн дэлгүүрт төдийлөн зарагддаггүй, өөрөөр хэлбэл дээрх графикийн баруун гар талын шар өнгийн хэсэг буюу "Урт Сүүл"-ний хэсгээс олдож байна гэж Крис Андерсон тайлбарлажээ. Ийнхүү Урт Сүүлний зарчим, Урт Сүүлний үзэгдэл гэх ойлголтууд гарч ирсэн юм.
Энэ мэтээр өнөөг хүртэл нийгэмд оршиж ирсэн хуучин тогтолцоо, эдийн засгийн загварууд цагаас цагт өөрчлөгдсөөр байна.

◇Холбогдох мэдээлэл
Паретогийн зарчим

13 comments:

A.Амарсайхан said...

Ном борлуулахаар л наад урт сүүл гээчийг чинь мэдрэх шиг болдог юм даа.

Erkardo said...

Дэлхий дээр байдаг бүх компаниудын 20% нь л нийт баялагийн 80%-ийг бүтээдэг байхана. харин шинэ вэб-д суурилсан ертөнцөд орших компаниудын хувьд энэ үйлчлэхгүй байхана ээ. үлдсэн 80% буюу урт сүүлд Монголчууд бид хамаарна. тиймээс бидний өмнө маш том боломж гарч ирж байна. Аутсорсинг мандтугай :)

Б.Єсєннэмэх said...

>>> sainu? Buyntsog ahaa! bi nuguu tanaas asuuj baisan zuileee surchihsan iheee amarhan yum bainalee :)

Өнөрбат.Х said...

Мэдэхэд илүүдэхгүй сонин "түүх" байна шүү. Танд баярлалаа!

G.G 2020 said...

Сайн байна уу? Гоё мэдээлэл тавьсанд талархлаа. Анх таны блог руу яагаад ч юм орсон юм.Тэгээд өөрийн гэсэн блогтой болохоор шийдсэн юм. Та зочлоорой.
www.ganerdene.blogspot.com
Дөнгөж эхэлж хийж байгаа юмаа.

Г.Чинзориг said...

Ta RSS feed ajilluulah bololtsootoi yu? tegvel ih saihan bna.

Г.Чинзориг said...

Ta RSS feed ajilluulah bololtsootoi yu? tegvel ih saihan bna.

artagnan- артаньян said...

хишгээ мишгээ та ма гэсэн гигантууд сүүлийн үед яагаад таг болоод байнаа. ер нь л хүн болгон л таг болчихиймаа. энэ цаг агаарых уу хэх. юм асууя танаас. миний хувийн яахуу ай ди-д ирсэн захиануудыг нэг өдөр бүгдий нь устгациймаа. траш дотор байхаар нь бас устгацан. тэгсэн чинь харамсамаар явдал болжээ. одоо буцаагаад сэргээх боломж байдаг уу. туслаач

artagnan- артаньян said...

хэрэв тийм боломж байдаг бол, байдаггүй ч гэсэн миний блог руу ороод хариултаа үлдээвэл маш их баярлах болноо. баярлалаа.

Ts's blog said...

Sain bna uu Buyantsogtoo axaa. Bi neg blog neej bgaa yumaa. Gogo.mn deer. Tegeed zurag bichleg geh metiin zuil yaj oruuldagiig ni sain meddeguiee. tegeed ta naraasaa asuuj medeh gesen yum. Ta minii blogt orood setgegdelee bicheerei. Http://coden.blog.gogo.mn

Unknown said...

Sain baina uu? Heavy tail-iin tuhai olj harlaa. Ene Paretogiin tarhalt deer shingilgee hiij yzehed alhpa coefficent ni 1.2---2.3 hoorond baihad ,variance bolon averagiig harj bolno. Mon Autocorrelation function ni Long Range dependent hamaaraltai baidag yum bilee. Eri ni alibaa time series Long range dependent(LRD) , short range dependent baidag yum bilee. Ene Short Range dependent(SRD) hamaaraltai bygdiig Poisson, Exponesial, Markov chaim -iar Model hiij boldog. Long Range dependent-iig bol Fractional method ashiglaj model and simulation hiij boldog yum bilee.
LRD-iin hubid daraagiin boloh yil yabdliig urdilchilj taamgalah bolomj gardag ene gargalgaag mash hyalbar argaar gargaj abch boldog yum bilee.

Buyantsogtoo, Ts. said...

Дашдоржид сонирхолтой коммент үлдээсэнд баярлалаа. Өөрийн чинь дурдсан загварчлалын аргуудыг оюутан байхдаа өөрийн судалж байсан Паттерн Рекогнишн салбарт ашиглаж байснаа эргэж саналаа. Сонирхолтой шүү.

дотоод гоо сайхан said...

sonin yumaa