4/21/07

Оросууд "Silicon Valley"-гаа барьж эхлэв

Оросууд 2012 онд Москвагийн ойролцоо өөрсдийн Silicon Valley-г барьж ашиглалтад оруулахаар болжээ. Энэхүү програм хангамжийн шинэ технопарк Глазгово гацааны ойролцоо 2015 га талбайд баригдаж 10000 инженерийн ажлын байр бий болгоно. Технопаркийн нийт төсөв 15,8 тэрбум рубль бөгөөд гуравны нэгийг нь Оросын Засгийн газар дааж, үлдсэнийг бизнесийн хөрөнгө оруулалтаар шийдэх аж.
Ийм төрлийн технопарк барих төсөл зөвхөн үүгээр дуусахгүй. 2010 оноос Москва, Санкт Петербург, Тюмен, Нижный Новгород, Калуга, Новосибирск бас Татарстан зэрэг газруудад софтвээр парк байгуулахаар төлөвлөж буй. Эдгээр төслийн ихэнх нь гараагаа эхэлчихсэн. Жишээ нь Санкт Петербургийн ойролцоох Петергофт эхэлж буй төслийг Boeing мэтийн томоохон компаниуд ихээхэн сонирхож байна.

4 comments:

Эрхэмээ said...

Оросууд МХТ дээр хүчтэй орохоор шийдэж дээ. Харин Бид хаана явна :(

Б.Єсєннэмэх said...

sainuu? Buynstog ahaa! tanaas zuvlumj avah gesen yum, "You tube"-ees yaj video tatah be? tatsan videogoo blogn deeree yaj bairluulahuu?

Buyantsogtoo, Ts. said...

Зочдод баярлалаа. Өсөннэмэхийн асуултыг өмнө нь бас хүн асууж байсан. Уг нь их амархан эд. Хэн нэгнийг гуйгаад блог дээр нь бичлэг тавиулсан нь нийтэд хүртээлтэй гэж бодож байна. Жаахан хугацаа өгнө үү.

Батсүхийн Баасанжаргал said...

IT park deerh oursourcing surgaltiig USI haruitsaj bga yum uu Er ni mongoldoo jijighen ch gesen Silicon Valley-tai boloh yumsan6