2/11/07

Газрын баялаг-хязгаарлагдмал, оюуны баялаг хязгааргүй

"Технологи ба Монгол улсын хөгжил" сэдэвтэй нэгэн conference өчигдөр буюу 2 сарын 9 нд Засгийн газрын ордонд болж өндөрлөв. Гадаадад суралцсан залуу эрдэмтдийн чуулга уулзалт гэж нэрлэсэн байна билээ. Энэ арга хэмжээг БСШУЯ зэрэг газрууд зохион байгуулж, Ерөнхийлөгч ивээл дороо явуулж байгаа юм байна.

Нанотехнологи, биотехнологи, мэдээллийн технологи, хөнгөн үйлдвэрийн технологи, байгалийн шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, инноваци ба технологи, технологи дамжуулалт, технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх бодлого зэрэг сэдвээр нийт 14 илтгэл, яриаг сонсон санал, бодлоо солилцож эцэст нь төр засагт болоод олон нийтэд хандсан Зөвлөмж гаргав.

Миний бие "Аутсорсингийн бизнесийн хөгжлийн асуудлаар" гэсэн дэд илтгэл тавив. Дэд илтгэл гэдгийн учир нь мэдээллийн технологийн сэдвээр тавьсан илтгэлийг Мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын хэлтсийн орлогч дарга Наранмандахтай хувааж тавьсан юм.

Би илтгэлдээ мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавихад мэдээллийн технологийн салбарын хөгжил чухал үүрэгтэй, тэр дотроо аутсорсингийн бизнесийг хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтой юм гэсэн санааг гаргахыг зорьсон. Монголд мэдээллийн үйлчилгээний үйлдвэрлэлийн аутсорсингийн бизнесийг хөгжүүлэхэд хангалттай нөөц бололцоо бий, харин бид зөв бодлого, стратеги боловсруулж ажиллах нь чухал. Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн санаачлага, Мэдээлэл Харилцаа Холбооны Газрын дэмжлэгтэйгээр "2015 оыг хүртэл Мэдээллийн үйлчилгээний салбарт гадаад аутсорсингийг хөгжүүлэх стратеги, үндсэн чиглэл" гэсэн баримт бичгийг боловсруулан гаргаж байгаа юм.

Энэхүү баримт бичгийн үндсэн санаа гэвэл:

- Японыг стратегийн зах зээл гэж үзэх

- 2015 оныг хүртэл програм хангамжийн үйлдвэрлэлийн салбар дахь нийт инженерүүдийн тоог 20,000д хүргэж, үүнээс 15,000 инженерийг аутсорсингийн чиглэлд ажиллуулах

- 2015 он гэхэд аутсорсингийн бизнесээс олох орлогыг 300 сая долларт хүргэх.

Энэхүү стратеги, чиглэлийг хэрэгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж гаргах ажил одоогоор эхлээд байгаа юм. Гэхдээ ийм том зорилтыг хэрэгжүүлэхэд үндэстний хэмжээний томоохон цар хүрээ бүхий төслийг босгож, төр засаг болоод мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагууд нягт хамтарч ажиллах шаардлагатай. Энд Америкийн Силикон Ваали хэлбэрийн хөгжлийн загварыг авч ашиглах нь зүйтэй. Хятад улс ийм төрлийн хандлагыг маш идэвхтэйгээр авч хэрэглэдэг. Өмнөх хөршийн хаана ч очсон үйлдвэрлэлийн чөлөөт бүс, парк, хөгжлийн тусгай бүс гэх зэрэг тусгай төслөөр бий болгож, барьж байгуулсан газрууд олноор байдаг. Тэнд эрхзүйн таатай нөхцөл, эдийн засгийн цогц шийдлүүдийг бий болгосон нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын идэвхийг эрчтэйгээр өрнүүлдэг байна.

Өөрөөр хэлбэл бид Монголын Силикон Ваали буюу мэдээллийн технологийн тусгай хот байгуулах хэрэгтэй юм.

Эцэст нь Газрын баялаг бол хязгаарлагдмал, харин Оюуны баялаг нь шавхагдашгүй нөөцтэй. Ийм учраас газрын баялгаа зөв зохистой ашиглах тухай идэвхтэй ярьж, бодож буй өнөө үед мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих талаар түүнээс ч илүү ач холбогдол өгч оюун бодлоо уралдуулж, зөв чиглэл, суурийг нь тавьж ажиллах хэрэгтэй байна гэсэн мэссэжийг сонсогч нарт хүргэхийг оролдов.

Өөрийн тавьсан илтгэлийн талаар танилцуулахад ийм байна. Ерөнхийдөө хурлын үеэр олон олон зөв зүйтэй санал, санаачилга гарч байсныг сонсоход тун таатай байлаа.


Холбогдох мэдээлэл:

Дэлхий хавтгай болж байна

Энэтхэгийн хөгжлийн тухай

Боловсролын тухай

Монголчууд байгалийн шинжлэх ухаанд авьяастай I

Монголчууд байгалийн шинжлэх ухаанд авьяастай II

Програм хангамжийн аутсорсинг – Монголын ирээдүй

10 comments:

baatarkhuu said...

sain baina uu . buyantsogt ahaa. saihan itgel baina. buren ehiig ni haanaas olj boloh we. eswel blog deeree itgelee buren eheer tawij boloh uu. tand ajliin amjilt husye

Buyantsogtoo, Ts. said...

Baatarkhuu sain uu? gyalalzaj yavaa biz dee. chamd tom naidlaga tavij baigaa shuu... tegj baigaad uulzaldnaa. bi ochihlooroo holboo bariya. iltgeliin huvid tsuuhon slide beldsiin. tegj baigaad neg gazar tavihiig bodyoo. chamd amjilt husie.

Sainbayar Davaabat said...

Bravo!!! Uneheer saihan hereg shuu. Uuriin chini outsourcing iin talaar Altangadas setguuld ugsun yariltslagiig deehne unshij bailaa. USI - giin tuhai Gobi andaas sonsood bi bur ih gaihaj, deer ni uchirgui bayarlaj bilee. Oir dotniihoo humuust sonin bolgoj yarihad humuus yamar ih bayarlaj baisan gee. Manaihan yapond outsourcing hiij baina gej uu hemeen...Tiim ee, tuuhii ed exportloh bus, oyunii uildverleliig exportloh, importloh n' mongoliin hugjliin hamgiin optimal songolt baih yostoi. Yaagaad gevel bidend davuu chanar, ursulduh huch tend l baina. Yamartaa ch ta bugd ene ajliig ehluuleed deer ni undesnii bodlogiin hemjeend hurtel asuudliig devshuulj baigaad talarhaj baina. Tanai companii ajillagsad yamar saihan ajillaj, mundag sain management hiij buig bloguudaas ni harahad l anzaarch baina. Tom tom companiud ajilchdaa blogtoi bolgoh tal deer ih demjdeg yum bilee. Ter jishee end yavj baina uu geltei. Tand bolood tanai kompaniihand bayar hurgej, ulam ih amjiltiig husen yeruuye! Mongold ireeduin Silicon Valley, Banglore Dalian hotuud bosoh tsag aisui.

Док said...

Тэр конференс нээрэн чухал зүйл болсон байна лээ. Илтгэлийг олж харахсан гэж бодоод энд ороод ирсэн чинь асуусан байна. Та, тэндээс олж аваарай гээд блог дээрээ мэдэгдвэл баярлана.
Бас дээрхи хүний хэлсэнтэй санал нэг байна. Тэр их ажлын хажуугаар яаж амжуулдаг юм бол гэмээр харагддаг шүү. Та бүхэнд амжилт хүсье!

Jenni said...

Unshaad bsan chin ikh sonirholtoi bn

visit
http://erdenekhuu.blogspot.com

A.Амарсайхан said...
This comment has been removed by the author.
Марта said...

ene ih saihan iltgel bolson baina. hamgiin gol ni hvmvvs oyunii baylag ni shavhagdashgvi gedgiig oilgodog hernee tvvniigee heregjvvlj chaddaggvid l gol uchir ni baigaa yum l daa....ta ireh boloogvi yumuu. blog tani bvvr amigvi boltson baina. ireed zunduu saihan medeelel bichihiig tani hvleej baiya.

baynaa said...

сайн байнуу, төрийн түшээд маань IT, outsourcing-г хөгжүүлэх ажилд санаа тавьж, энэ салбарт хүчин зүтгэж байгаа хүмүүсийг дэмжиж байгааг харах сайхан байна. Таны хэлснээр "Монголын Силикон Виллэу"-г байгуулчихвал монгол хүмүүсийн нилээд хэсэг нь хоолтой болно доо. Харин танаас асуух нэг зүйл байна. Яагаад заавал Японыг сонгосон юм бэ? Япон манайхыг сонирхож байгаа болохоор тэр үү, эсвэл манай залуучууд японы зах зээлд өрсөлдөж чадаж байгаа болохоор тэр үү? Монголын аутсорсинг Японд ямар түвшинд байгаа талаар та нэг нийтлэл бичвэл зүгээр байна. Хэдэн хүн ямар салбарт ажилладаг, ямархуу төслүүд дээр ажилладаг гээд... бид дам дамаар сонсдог боловч энэ талын мэдээлэл үнэхээр хангалтгүй байна.

Хүндэтгэсэн, Л.Баянзул.

Nana said...

Uls orondoo, humuust uguujtei ajil ehelj baigaad bayar hvrgii, daraagiin bichlegiig tani mash ih huleej bna, udur bur l shagaihiim, ajil ihtei bgaa bololtoi. Mergejliin bus nad shig humuus tanii blogoos l IT-iin talaar shine medee medeelel,medleg bolovsrol olj avdag baih, yer ni buh sedveer bichsen bichlegiig chin shimtej, huleej unshdag daa.

Buyantsogtoo, Ts. said...

Marta, Nana nariin unshigch nartaa thanks. bichnee, bichne. tegj baigaad udor bolgon shahuu bichne gej bodoo l, uuriigoo hurtslaad yavj baigaa. bichij amjihgui baigaadaa uuchlal guiya. oird gadaadad tomiloltoor neleen yavsan, bas bus yanzan buriin shaltgaanaar blogoo bichij amjihgui baina. tun udahgui ehelnee. ta buhend amjilt husie.