6/30/10

Долоон сарын нэгэн -- баялгийн хараал

Хэдхэн жилийн өмнө Нигери улсад эх нутгийнхаа байгаль, хүн зоныхоо эрүүл орших эрхийн төлөө тэмцэн боссон Кэн Саро Вива тэргүүтэй үндэсний хөдөлгөөний зохицуулагч найман залууг дэлхийд алдартай газрын тосны компани-Шеллийн нэхэмжлэлийн мөрөөр Засгийн газар нь цаазаар авчээ. Тэр үед энэ мэдээг монголчууд бид анзаараа ч үгүй. Анзаарсан ч, үйлийн үртэй Ниигерчүүдийн хувь тавилан нь тэр, тэнгэр заяат Монголчууд бидэн лүгээ хамаа нь үгүй хэрэг ээ хэмээн шууд биш юм гэхэд давруухан далд ухамсартаан бодоод өнгөрсөн нь лавтай.
За тэр хаа холын Ниигэрүүдийн хэрэг ч яахав. Өмнөх хөршийн алдарт цуст талбайн хэрэг, Гүрж мүрж хавьцаа болж байсан бослого тэмцэл биднээс даан ч нэг хол юм шиг санагдаж явсан цаг саяхаан. Ардчилсан Монголчууд бидний хувьд ийм явдал хэзээ ч болохгүй ухааны юм бодож явав даа.

Тэгтэл 2008 оны 7 сарын 1-нд юу болов. Сонгууль будлиантай болов гэлцээд өнөөх ардчилсан тогтолцоот монголчууд хоорондоо алалцав. Тавын таван монголоо автоматаар шүршин тонилгож орхисон.
...Цагдаа тэднийг буудсан гэх баталгаа байхгүй ээээ !! хэмээн тэр үеийн хууль зүйн сайд Мөнх-Оргил УИХ –ийн танхим дүүрэн орилж байв.
...Төрийн цагдааг хэн хамгаалах юм бэ? Цагдааг хамгаалах хүнгүй болжээ...
...Үймээнд оролцож чулуу шидсэн болгоныг хорь гаран сар хорьж цагдан хэдэн жилийн хорих ялыг оноов...
...Цагдаа буудах нь буудсан бололтой, гэхдээ хэний сум хэзээ, хэнийг, яаж оносныг тогтоох боломжгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгоно гэнэ.
...Ардчилсан намын хэдэн гишүүний санаачилгаар УИХ-ийн асуулга гэгчийг зохион байгуулаад хэрэгт хамаарагчдыг гэрчийн хамтаар авчран асуув. Аанай л хоёр тал болоод хуваагдчихсан, бие биенээ буруутгацгаана. Мөнх-Оргилын шазруун царай ч хэвээрээ. Амь үрэгдэгсдийн араас санаа зовж буй хүн нэгээхэн ч үгүй мэт санагдуулна.

Өнөөх алдарт “баялгийн хараал” гэгч нь энэ ажээ. Дахин хоорондоо алалцахгүй гэх баталгаа байхгүй болж. Монголын төр, монголын улс төр чухам “орондоо унтах завгүй” баялгийн хойноос алалдан тэмцэлдэж байна. Баялгийн төлөөх, улс төрийн эрх мэдлийн төлөөх шунал тэмцэл гэдэг ийм үр дүнд хүргэдэг юмсанж.

3 comments:

snbr said...

Unen ug heljee ta. Iim yum dahij davtagdahgui geh batalgaa daan ch alga daa. Aimaar ch yum shig.

Батбаатар said...

Давгүй болж..."Тавын таван монголоо автоматаар шүршин тонилгож орхисон." Ерөнхийдөө Баабар маягийн стилийн бичлэг шиг надад санагдлаа

Chimgee said...

Hedhen mongolchuud baigaliin bayarlagaa huvaaj ideh gej gedesendee huluu hiij jiilzej baih um...nuguu l tamiin togoonii ug sanaand orood baih um....
arai uur um ruu hoshuurmaar sanagdah um.....
ta ch shudarga heljee